Улс төр
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2025 оны тавдугаар сарын 07-ны өдрийн 09.00 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгэл: Нэр дэвшигчийн сонсголд оролцох бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, ажиглагч бол овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж ирүүлнэ үү.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудаст байршуулна.
Нэр дэвшигчдийн мэдээлэл: Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд Монгол Улсын Их Хурлын даргын нэр дэвшүүлсэн
С.Магнайсүрэнгийн мэдээлэлтэй ЭНЭ холбоосоор танилцана уу.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон-305,. /Лавлах утас: 262528, 262946/
Цахим шуудангийн хаяг: mungun-argamj@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн Төрийн ордонд нэвтрүүлнэ.
Төсвийн байнгын хорооны Ажлын алба

Улс төр
БНКазУ, Монгол Улсын арьс шир, ноос боловсруулах туршлагаас судалж байна

Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКазУ)-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Тасжуреков Ербол Куанышевич тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун тэргүүтэй удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун Монгол Улсын Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлогын хүрээнд экспортын баримжаатай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээлэл өглөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг дэмжих “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын газар тариалангийн тогтвортой хөгжлийн “Атрын IV аян”-г амжилттай эхлүүлсэн. Эдгээр үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснэр Монгол Улс хөдөө аж ахуйн түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэн, экспортын орлогоо нэмэгдүүлэхээр зорьж буйг тодотгов.
БНКазУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Тасжуреков Ербол Куанышевич Казахстан Улс Монгол Улсын мөн адил хөдөө аж ахуйн салбараа төрийн нэгдсэн бодлогоор дэмжиж буйг онцлоод, хөнгөлөлттэй зээл, татаас өгч боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэхээр ажиллаж эхэлснийг онцолсон юм. Сүүлийн жилүүдэд БНКазУ-ын Засгийн газраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ жилийн 5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн байна. Энэ ажлыг БНКазУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэмжээнд манлайлан ажиллаж буйг тодотголоо.
Улмаар хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэн, Монгол Улсын ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн сайн туршлагаас судлахаар айлчилж буйгаа дуулгалаа. Энэ хүрээнд дэлхийн туршлагыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах нь айлчлалын гол зорилго гэдгийг хэлэв.
Айлчлалын бүрэлдэхүүнд БНКазУ-ын Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэр, барилгын яамны удирдах албан тушаалтнууд болон тус улсын арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн холбоо тэргүүтэй бизнес эрхлэгчид багтаж байгаа юм.
Улс төр
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар…

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.04.24/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | · Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/ · Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ |
10.00 | “Их хуралдай” | |
· Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
· Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/ |
15.00 |
Улс төр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-гийн урилгаар 2025 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайдын түвшинд 1978 оноос хойш буюу 47 жилийн дараа монголын талаас хэрэгжиж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-тай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.
Монгол Улс, Унгар Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд дипломат харилцааны 75 жилийн ой тохиож байна гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны засвар хийгдэх хуваарь
-
Улс төр8 цаг өмнө
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар…
-
Нийгэм5 цаг өмнө
“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа
-
Нийгэм6 цаг өмнө
Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно
-
Эдийн засаг5 цаг өмнө
Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 22 940 төгрөгийн үнэтэй байна
-
Улс төр5 цаг өмнө
БНКазУ, Монгол Улсын арьс шир, ноос боловсруулах туршлагаас судалж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Зам тээврийн осолд өртсөн 164 хүүхдийн эрхийг хамгаалжээ