Энтертайнмент
Монголын хоккейчид эхний хожлоо авлаа

Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн насанд хүрэгчдийн III дивизионы ДАШТ дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-ны хооронд болж байна.
Тэмцээнд Монгол, Мексик, БНАСАУ, Филиппин, Сингапур, Хонгконгийн хоккейчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас ахлах дасгалжуулагч А.Мэргэн, дасгалжуулагч Н.Отгонбаяр, Н.Мишигсүрэн нарын удирдлага дор 21 тамирчин өрсөлдөж байна.
Тэд өчигдөр Филиппин улсын багийг 13:7-оор буулган авч тус тэмцээний эхний хожлоо авсан ба өнөөдөр Сингапур улсын багтай өрсөлдөнө гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Энтертайнмент
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XXI тэмцээн”-ийг “MCU спорт комплекс”-д энэ бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 26-нд зохион байгуулахаар боллоо.
НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээн нь монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагуудын өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилготой. Мөн энэхүү тэмцээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч оролцох боломжтой. Тодруулбал, тэмцээн дараах үе шаттай болно.
- Хүүхэд нас /1/: 9 болон түүнээс доош нас
- Хүүхэд нас /2/: 10-11 нас
- Өсвөр нас /1/: 12-13 нас
- Өсвөр нас /2/: 14-15 нас
- Залуучууд: 16-18 нас
- Насанд хүрэгчид: 19-с дээш нас
- Сеньор: 35-с дээш нас
Тэмцээний ангилал тус бүрд финалистуудыг шалгаруулан медаль, өргөмжлөл гардуулна.
Энтертайнмент
Улсын заан Б.Бат-Өлзий, харцага Б.Зоригтбаатар нарыг “Алтан зодог” цомын төлөөх барилдаанд урьжээ

Оросын Холбооны улсын Бүгд Найрамдах Тува Улсын Үндэсний бөхийн холбоо, Кызыл хотын захиргаа ирэх сарын 17-ны өдөр “Алтан зодог” холбооны цомын төлөөх барилдаан зохион байгуулахаар болжээ.
Тус барилдаанд Монгол Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага Б.Зоригтбаатар нарыг хүрэлцэн ирж оролцохыг урьж, албан ёсоор урилгаа илгээсэн байна.
Энтертайнмент
Монголын түүхэн баримтат өвүүд ЮНЕСКО-гийн олон улсын жагсаалтад бүртгэгдлээ

ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-17-нд Парис хотноо боллоо. Гүйцэтгэх зөвлөлийн чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Хүйс толгойн хөшөөний бичээс” болон “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” баримтат өвүүдийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэжээ.
Ингэснээр Монгол Улсаас ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт 12 баримтат өв бүртгэлтэй болж байгаагийн 10 нь Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс болон тус номын сангийн нэр дэвшүүлэн бүртгүүлсэн дурсгал болж байна.
Энэ удаа Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” баримтат өв нь Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа, тэр дундаа Үнэт ховор номын музейн үзмэрт дэглээтэй, Европын анагаах ухаан, хүний биеийн анатомийн талаар монгол бичгээр бүтээсэн зурагт ном бөгөөд Монголын Анагаах ухааны академи эл сурвалжийг нэр дэвшүүлэн бүртгүүлсэн юм.
“Манж анатоми” нэрээр олон улсад эрдэм шинжилгээний эргэлтэд орж судлагдсан “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх хар бэх, хулсан үзгээр бичсэн 4 дэвтэр ном өдгөө Монгол Улсын Үндэсний Номын Санд хадгалагдаж байна.
Манжийн Энх-Амгалан хаан 1692 онд хумхаа буюу халуун чичрэг өвчнөөр өвдөхөд Францын эрдэмтэн, эмч, Христосын шашны элч, номлогч Жоаким Бүве нар түүнийг эмчилсэн үеэс эхлэн Энх-Амгалан хаан Европын анагаах ухааныг сонирхож, хүний биеийн анатомийн тухай анагаах ухааны бүтээл бэлтгэхийг даалгажээ. Түүний зарлигийн дагуу Ж.Бүве анатомийн ном бичих явцдаа тусгай лекц бэлтгэн Энх-Амгалан хаанд хичээл зааж байсан бөгөөд Франц руу буцах болсны улмаас анатомийн ном бүтээх ажил түр зогссон учир 1698 онд Хятадад ирсэн өөр нэг элч Доминик Пареннин, Жан Франсуа Жербильоны хамтаар уг ажлыг гүйцээж, хүний биеийн эрхтэн систем, тэдгээрийн үйл ажиллагааг үзүүлсэн зурагт тайлбар бүхийг номыг бүтээн хаанд өргөжээ.
Уг бүтээл бэлэн болмогц Бээжин хот, нийслэлээс гаднах Цэнгэлдэх ордон, Манжийн хааны өвөг дээдсийн нутаг Жихолд тус бүр 1 хувь нийт 3 хуулбарыг гараар хуулж хадгалжээ. Харин Пареннин нэгэн тусгай хуулбарыг гараар бичиж, Парис дахь ШУА-д илгээсэн нь “Манж анатоми” хэмээн алдаршиж, эрдэм шинжилгээний эргэлтэд орсон байна.
Энэ номын манж гар бичмэл эхээс монгол хэлнээ хөрвүүлэн 4 дэвтэр болгож, “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээн нэрийджээ. Хожмоо уг номыг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхуд Сангажавын Жамьян гүн хулсан үзгээр хуулан бичсэн бөгөөд зургийг тухайн үед Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн В.И.Лисовский гэрэлтдэг цааснаа хуулан зуржээ.
“Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” хэмээх энэхүү ном нь Монголын Манба дацангуудад үздэг хүний биеийн бүтэц зүйн нэгэн сурах бичиг, эрдэмтэн мэргэдийн судалгааны бүтээл байсан төдийгүй сургалт, эмнэл зүйд нэвтрүүлэх, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд гол баримтлал болж байсан онол, практикийн чухал ач холбогдолтой бүтээл байжээ.
-
Улс төр8 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Дөрөвдүгээр сарын 28, 29-нд Богд уул руу гарахгүй байхыг зөвлөж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана