Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2025.04.28/ боллоо. Хуралд тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагууд, хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл оролцов.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ноогдол ашиг мөн компанийн дүрэмд оруулах өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тайланд, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 10.3 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж Монгол Улсын төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, нийт хувьцаа эзэмшигчдэд 2024 оны цэвэр ашгаас 3.9 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилсныг онцоллоо. Мөн 2021-2022 онд дотоодын зах зээлд гарсан ЭТТ-бондын төлбөр 981.6 тэрбум төгрөгийг компанийн өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдуулсан, нийгмийн хариуцлага хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр 2024 онд 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн түүхэн амжилттай ажилласан жил байсныг онцлон тэмдэглэлээ.

Эдийн засаг
Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 22 940 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17481 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20153 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсөж 20153 төгрөг, үхрийн цул махны үнэ 22940 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм10 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
-
Нийгэм12 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна