Эдийн засаг
Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн 8 дахь удаагийн хурал 2025 оны 05 дугаар сарын 05-нд боллоо.
Уг хурлыг Сангийн сайд Б.Жавхлан ахаллаа. Хуралдаанаар Монгол Улсын экспорт, импортын нөхцөл байдал, гадаад валютын нөөцийн хэмжээ, өсөлт, энэ талаар хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөг ярилцлаа.
Мөн хуралдаанаас гарсан зарим саналуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр тогтлоо.
Тус ажлын хэсэг 2025 оны 03 дугаар сарын 13-нд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд биржийн арилжааг сэргээхэд анхаарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.
Тухайлбал, өнгөрсөн 3 сард биржээр 679 мян. тонн нүүрс арилжаалсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын байдлаар 1.3 сая тонн болж 2 дахин нэмэгджээ.
Мөн нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой адил түвшинд буюу 25 сая тонн, зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос 25 хувиар , төмрийн хүдрийн баяжмал 3.6 хувиар тус тус өссөн байна.
Түүнээс гадна гадаад валютын нөөц 5 тэрбум ам.доллар, экспортын орлого 4.2 тэрбум ам.долларт хүрлээ.

Эдийн засаг
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны тавдугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
Эдийн засаг
Алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө худалдаалж байна

Монголбанкны Эрдэнэсийн сангаас “Лондонгийн Үнэт Металлын Бирж”-ийн итгэмжлэгдсэн нийлүүлэгчдийн жагсаалтад багтдаг, олон улсын стандарт, шаардлагыг хангасан үйлдвэрт цэвэршүүлж, мөнгөжүүлсэн, гарал үүслийн бүртгэлтэй 999.9 сорьц бүхий алтан гулдмай, 999 сорьц бүхий үрлэн хэлбэртэй цагаан мөнгийг худалдаалж байна.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.
Эдийн засаг
Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

Сангийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 51 тоот тушаалаар батлагдсан Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025 оны 2 дугаар улирлын арилжааны хуваарийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдсан.
2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоног болон 3 жилийн хугацаатай, нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг бондыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгосон бөгөөд хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай бондод 3.9 дахин, 3 жилийн хугацаатай бондод 3.5 дахин их захиалга буюу нийт 37 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нийт 41 ширхэг захиалга ирүүлсэн байна.
Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.05.01) дараах симболтойгоор эхэллээ.
Симбол | Үнэт цаасны төрөл | Хугацаа | ISIN код | Жигнэсэн дундаж хүү (Хувь ) |
ZGEB-BD-30/04/28-A0354-10.677 | Хямдруулалттай | 52 долоо хоног | MNZGKHB13059 | 9.370 |
ZGEB-BL-29/04/26-A0353-0 | Купонтой | 3 жил | MN0ZGEB13067 | 10.667 |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
-
Улс төр14 цаг өмнө
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв
-
Нийгэм12 цаг өмнө
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф
-
Нийгэм11 цаг өмнө
“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал” төсөл2 хэрэгжүүлж байна
-
Улс төр14 цаг өмнө
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
-
Улс төр14 цаг өмнө
Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна
-
Нийгэм13 цаг өмнө
“Хамрын таславч тэгшлэх, хамрын амьсгал сэргээх” мэс ажилбарыг амжилттай хийжээ
-
Улс төр11 цаг өмнө
Монгол, Ираны Гадаад харилцааны яам хоорондын II зөвлөлдөх уулзалт болов
-
Нийгэм13 цаг өмнө
Байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж авч, худалдаалах гэж байжээ