Эдийн засаг
19 ХК нийт 55.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
Хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгох, эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гаргасан шийдвэр, мэдэгдлийг хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар 82 ХК мэдэгдлээ ирүүлснээс 19 нь нийт 55.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ.
ТУЗ дээрх шийдвэрийг санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор гаргахаар Компанийн тухай хуульд заасан тухай бид өмнө мэдээлсэн.
Эх сурвалж: СЗХ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.