Нийгэм
Гадаадад зорчигчдод зориулсан зөвлөмж гаргажээ
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний дэгдэлтүүд гарч хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт хохирол учруулсаар байна.
ДЭМБ-ын мэдээлж буйгаар Бүгд найрамдах Конго улсад Эбола вирусын халдварын дэгдэлт, Зүүн өмнөд Азийн Энэтхэг, Тайланд, Бангладеш, Номхон далайн баруун эргийн бүсийн Филиппин, Малайз, БНХАУ, Европын бүсийн Украйн, Гүрж, Серб, Итали, ОХУ-д улаан бурхан өвчин дэгдэлт хэлбэрээр тогтмол бүртгэгдэж байгаа нь агаарын тээврийн зорчигчдоор дамжин нэг тивээс нөгөө тивд богино хугацаанд тархах эрсдэл үүсч байна.
Тиймээс Хилийн мэргэжлийн хяналтын албанаас сэрэмжлүүлэг гаргаж байна. Үүнд:
-Гадаад орныг зорих гэж байгаа бол тухайн улс оронд гарч буй халдварт өвчний талаархи мэдээллийг цахим хэрэгслээр болон холбогдох мэргэжлийн байгууллага тухайлбал: Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зөвлөмж сэрэмжлүүлэг авч, уг өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндээ хамгаалах нь чухал юм.
1. Тухайн оронд гарч буй өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдах
2. Гадаад улсад зорчихдоо хувийн ариун цэврийг сайтар сахих, хоол хүнсний эрүүл ахуйг хангах
3. Хэрэв та гадаад улсад зорчихдоо халдварт өвчний тэмдэг /тууралт, халуурах/ илэрсэн тохиолдолд тус орны Эрүүл мэндийн байгууллагад хандах
4. Хэрэв та онгоцоор зорчин явах үед өвчний шинж тэмдэг /тууралт, халуурах/ илэрвэл онгоцны үйлчлэгчид даруй мэдэгдэж анхны тусламж авах
5. Улсын хилээр нэвтрэх үед Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид Эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв мэдүүлэхээс гадна халдварт өвчний голомттой бүс нутгаар аялсан тухай мэдүүлж байх
6. Хэрэв таны аялал дууссаны дараа гэртээ ирсэн үед өвчний шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 11-285530, 11-283204 дугаарын утсанд мэдэгдэж эмнэлгийн тусламж, зөвлөмж авна уу.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна