Нийгэм
“Эко Алтан Заамар”-т гарсан осол усны судлаас болсон уу?
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд осол гарснаас хойш 13 хонох гэж байна. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр осол гарч зургаан хүн нурангинд дарагдсан. Осол 16.00 цагт гарсан бөгөөд тус компанийн зургаан ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж зургаан хүн дарагдсанаас хоёр хүнийг уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан ч дөрвөн хүний амийг аварч чадаагүй юм.
Аврагчид гуравдугаар сарын 2-ний өдөр 19.04 цагт нэг иргэнийг цогцсыг, гуравдугаар сарын 3-ны өдөр 13.32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол энэ сарын 6-ны өдөр 12.55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргажээ. Харин энэ сарын 9-ны өдөр дөрөв дахь иргэний цогцсыг гаргасан юм .
Аврагчид Булган аймгийн иргэн 34 настай О-ийн цогцсыг хамгийн эхэнд гаргасан бол дараа нь 5-6 метрийн гүнээс нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн 53 настай Г-ийн цогцсыг , өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн 31 настай Б-ийн цогцсыг лаг шавар дотроос тус тус гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Сүүлийн хүн нь Баянхонгор сумын иргэн 38 настай П аж. Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын хэлж буйгаар эхний гаргаж ирсэн хоёр цогцос тус компанийн хоёр насосчин байх магадлалтай. Тиймээс үлдсэн хоёр нь эксковатор, бульдозерт байгаа байх хэмээн таамаглаж буй.
МХЕГ-ЫН ДЭД ДАРГЫН ХЭЛСЭН ЗӨРҮҮТЭЙ ДҮГНЭЛТ
Ослын шалтгааныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас /МХЕГ/ тогтоосон ч прокурор зөвшөөрөл өгөхөөс нааш ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа.
МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан ослын газарт ажиллах үеэрээ “Нуралт үүссэн карьерын дээд талд нь арван метр орчим гүнзгий хиймэл нуур үүсгэсэн. Хиймэл нуурын ус хана руугаа нэвчиж нуралт үүсгэсэн байх гэсэн таамаглал байгаа. “Эко-алтан заамар” компани нуурыг карьерын дээд талд байгуулсан нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байгаа” гэж байв.
Харин өчигдөр /2019.03.11/ ослын шалтгааны талаар зөрүүтэй хариулт өглөө. Тэрбээр “Ослын зарим шалтгаанаас дурдахад уурхайн гүний 51 метрт усны судал явж таарсан. Судал таарснаас болоод өвлийн цагт ус тэлээд хаврын улиралд эргэж агшилт өгөөд тодорхой хэмжээнд хөрсний сулралт бий болсон. Өвөл ажиллаж байсан учраас мөстөлт болж хөрс суларснаас болоод ачааллаа дийлэхгүй нурсан” гэж үзэж байгаа гэсэн юм.
“Эко Алтан Заамар” ХХК-ийн зүгээс амь эрсэдсэн ажилтнуудын ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө байр, 50 сая төгрөг олгоно гэдгээ мэдэгдээд буй.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна