Энтертайнмент
Конор Макгрегор дээрмийн гэмт хэрэг үйлдээд баривчлагджээ

Холимог тулааны спортын од, Ирландын тамирчин Конор Макгрегор АНУ-ын Майами хотод бусдыг дээрэмдсэн хэргээр баривчлагджээ.
Тэрээр өчигдөр Fontainebleau Miami Beach зочид буудлаас гарч явахдаа өөрийнх нь зургийг авсан фэнийхээ гар утсыг булааж эвдэлсэн байна.
Макгрегор гар утсыг эзнийх нь гараас булаан авч, газар хаяад хэд хэд дэвсэлсний дараа буцааж өгөлгүй аваад явсан тухай Майамигийн цагдаа мэдээлжээ.
Удалгүй түүнийг бусдын эд зүйлсийг дээрэмдсэн хэргээр баривчилсан байна.
Хохирогчийн гар утас $1,000-ын үнэтэй байсныг цагдаагийн мэдэгдэлд дурджээ. Өнгөрсөн онд өрсөлдөгч тамирчныхаа автобус руу довтолсны дараа шүүхээс Макгрегорт уур бухимдлаа барьж сурах сургалтад суух, таван өдөр нийгмийн тустай хөдөлмөр гүйцэтгэх шийтгэл оноож байв.
Хоёр жинд дэлхийн аварга болж байсан Макгрегор одоо дараагийн тулааныхаа бэлтгэлийг Майамид хийж байгаа юм. Тэр 2018 оны аравдугаар сард Оросын Хабиб Нурмагомедовт ялагдсанаасаа хойш дэвжээнд гараагүй байгаа.
Үүнээс өмнө тэр мэргэжлийн боксын дэлхийн аварга Флоид Мэйуидертэй түүхэнд бичигдэх өндөр шагналтай тулаан хийж, $30 сая орчмыг халаасалсан юм. Харин түүний өрсөлдөгч энэ тулаанаас $100 саяыг олсон гэдэг.
Эх сурвалж: BBC

Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Завхан аймгийн Идэр сумын харьяат, Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгджээ.
Улсын аварга Оргихын Хангай 8500 оноогоор чансааг тэргүүлж эхэлсэн байна.
Бөхчүүдийн чансаа болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД -ээс харна уу.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.
Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.
Эрэгтэй жүдоч:
- -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
- -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг Лавжаргалын Анхзяа
- -73 кг Одгэрэлийн Уранбаяр
- -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
- -90 кг Баттогтохын Мөнхбаяр
- -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
- +100 кг Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй жүдоч:
- -48 кг Ганбаатарын Наранцэцэг
- -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- -52 кг Баянмөнхийн Уранзаяа
- -57 кг Тэрбишийн Ариунзаяа
- -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
- -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
- -70 кг Дарханбатбаярын Есүй
- -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
- +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Энтертайнмент
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм7 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ