Нийгэм
Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас хүн ам олноор цуглардаг томоохон худалдаа үйлчилгээний төв, зах, үзвэр үйлчилгээний газар, тэдгээрийн гаднах талбай, гэр хорооллын болон орон сууцны хороодод болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгааны өдөрлөг, нэгдсэн арга хэмжээг нийт 14 удаа зохион байгуулж, 8360 орчим иргэнийг хамруулсан байна.
Мөн гал түймэр, ахуйн болон техникийн холбогдолтой осол болоод болзошгүй аюул, эрсдэл гарч байгаа шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт, шалгалтыг 11 удаа зохион байгуулж, 1835 өрхийн 3352 иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэж, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг сурталчилж, амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг, аюулын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг өгч ажилласан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.