Бусад
Ном унших ашиг тусын тухай 10 зөвлөмж

1. Ном унших нь хүний танин мэдэхүйг хурцалж ухааныг тэлдэг
Та өөрийгөө болон хүрээлэн буй орчин хүмүүсийг илүү ихээр ойлгож хардаг болох бөгөөд хамгийн чухал нь өөрөө өөрийгөө таньж мэдэх болно. Сайн номыг заавал ахин унш. Тэндээс та ямар нэгэн шинэ зүйлийг олж харах болно.
2. Ном унших нь таны эрүүл мэндэд тустай
Уйгагүй бүгдийг дуустал уншиж түүнийгээ бодитойгоор сэтгэж, үүгээрээ зохиолч юу хэлэх гээд байгаад дүгнэлт хийж, өөрийн бодол тайлбарыг хийх зэрэг нь оюуны дасгал болдог. Энэ нь таны эрүүл мэндэд үнэ төлбөргүй оруулж буй хөрөнгө оруулалт юм.
3. Ном унших нь орчин тойрондоо эерэгээр нөлөөлдөгХэрэв та ном уншиж байвал цаг зав чинь дэмий зүйлд зарцуулагдаагүй гэсэн үг. Ном унших нь компьютер ашигласанаас хялбар юм. Та ном уншиж байна гэдэг нь элдэв дугаарлал түгжрэлийг багасгаж, гудамаар хий хоосон сэлгүүцэхгүй, машин барьж агаар бохирдуулахгүй байна гэсэн үг.
4. Ном унших нь таныг харилцаанд сургана
Та өгүүлэх явцдаа өчигдөрийн спортын үйл явдлын талаар телевизийн нэвтрүүлэгийн тухай ч юм уу өөр ямар нэгэн зүйлрүү ярианыхаа сэдвийг гэнэт өөрчилж чадаж байвал таны ярих авьяас чинь хөгжиж төсөөлөн буй зүйлээ хялбархан илэрхийлж чаддаг болж байна. гэсэн үг. Ялангуяа энэ нь бараг ном уншдаггүй хүмүүст илүү их өндөр сэтгэлдэл төрүүлнэ.
5. Ном унших нь чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхөд тустай
Ном нь олон төрөл байдаг тул та хэзээ ч бүгдийг уншиж амжихгүй. хэрэв бүгдийг уншиж дуусгая гэхэд хүний амьдралын хэд хэдэн үе ч хүрэлцэхгүй. Маш олон төрлийн номноос сонголт хийж уншиж болох боловч өөртөө хамгийн их хэрэгтэй гэсэн үнэхээр сэтгэлийн ханаж авч болох тэр л номоо сонгон унш. Үүнийгээ олтол бүү шантар. Тэр амьдралыг чинь өөрчилж мэднэ.
6. Ном унших нь амар амгаланг бий болгоно
Багш нар, эцэг эхчүүд, насанд хүрэгчид хэн боловч ном уншиж байгаа хүүхдийг хараад хайр нь хүр ч сэтгэлийн баяр эдэлдэг бөгөөд дараагийн удаа түүнийг яасан ч зэмлэдэггүй гэнэ.
7. Ном унших нь таны мөнгөнд хэмнэлттэйНом нь цахим тоглоомоос хямд. Хэрэв ном унших дуртай бол таньд найз нөхөд чинь бэлэг сонгохдоо ямар ч эргэлзээгүй дуртай номыг тань сонгоно. /Таньд анхаарах ганц зүйл хэрэгтэй номынхоо жагсаалтыг гаргасан байх хэрэгтэй. Энэ нь таньд ашигтай. Ном унших дуртай хэнд ч номын сангууд нээлтэй. Тэнд та ямар ч мөнгө төлөхгүй ном уншиж болно.
8. Ном унших нь оюун ухаанааа төвлөрүүлэхэд тустай
Хөгжим сонсож байхдаа ч юмуу ер нь хаа ч явсан эргэн тойрныхоо зүйлд анхааралаа сарниулахгүйгээр ном уншиж болдог. Туршлагатай уншигч телевизийн 4 суваг сольж үзэж байхдаа уншиж чаддаг байна. Хэрэв та өөрөө хүсэх л юм бол автомашин болон нийтийн тээврээр зорчиж байхдаа ч ном уншиж чадна.
Ном унших дуртай хэнд ч номын сангууд нээлтэй. Тэнд та ямар ч мөнгө төлөхгүй ном уншиж болно.
9. Ном унших нь таны гадаад үзэмжинд эерэгээр нөлөөлдөг
Илүү жинтэй болохоос битгий айцгаа. Ном их уншдаг хүн амьдралд тохиолдох хүнд бэрхийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй болдог бөгөөд бусдыг бодвол арай хөнгөн байдлаар бэрхшээлийг туулж гардаг. Номтой нөхөрлөснөөр та оюун сэтгэхүйгээрээ уран зөгнөлт хүсэлдээ хөтлөгдөн бодол ухаанаараа хязгааргүй орчинд аялан явж чадна. Мөн таны оюун сэтгэхүйд номын үйл явдлууд кино мэт хөврөн үзэгддэг болохоор кино театрт попкорн идэж суух ямар ч шаардлаггүй болно.
10. Ном унших нь эцэг эхчүүдэд ашиг тустай
Хүүхэд хэрхэн ном уншиж түүнд автаж байгааг хараад ажил ихтэй ном унших завгүй хүмүүс хүртэл түүнд татагддаг. Ном уншихын жаргалыг мэдрүүлж байр баясгалан авчирсан уншигч хүүхдүүдээ эцэг эхчүүд нь ахин талархах болно.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.