Нийгэм
Д.Батзориг: Түрээсийн зориулалтаар 1562 айлын орон сууц баригдаж байна

Улаанбаатар болоод орон нутагт баригдаж буй түрээсийн орон сууцны барилга угсралтын явцын талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Батзоригтой ярилцлаа.
-Одоогийн байдлаар Түрээсийн орон сууцны барилга Улаанбаатар хотоос гадна орон нутагт баригдаж буй. Аль аймагт хичнээн айлын орон сууц баригдаж байгаа вэ?
-Засгийн газрын 2018 оны “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 81 дүгээр тогтоолын дагуу санхүүжилтгүйн улмаас зогсоод байсан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 135 айлын орон сууцны барилга угсралтын ажил, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 120 айлын орон сууцны барилга угсралтын ажил, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 315 айлын орон сууцны барилга угсралтын ажил, “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны барилга угсралтын ажил, Дундговь аймгийн 20 айлын орон сууцны барилга угсралтын ажлын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр тусгасан. Энэ дагуу Барилга, хот байгуулалтын яам захиалагчийн хяналт тавьж ажиллах тухай Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч тус тогтоолын хүрээнд хэрэгжих 1562 айлын орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
-Аймгуудад баригдаж буй түрээсийн орон сууцны барилгын явц ямар шатандаа явж байна вэ?
-Дээрх ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 135 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ажиллаж комиссын нийт гишүүдийн санал, дүгнэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлээд байна. Тус аймагт 135 айлын орон сууц ашиглалтад орж байгаа нь иргэдэд их хүлээлттэй байсан. Дээрх орон сууцыг үргэлжлүүлэн барих, төсөвт суулгаж бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх, мөн худалдан авалтын хүлээлт их байгаа талаар орон нутгийн иргэд болон холбогдох байгууллагын төлөөллүүд удаа дараа хүсэлт гаргаж байна.
-Орхон аймагт баригдаж буй барилгын хувьд?
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын 315 айлын орон сууцны барилга маань хоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дулаан авч эхэлсэн. Харин одоо барилга угсралтын ажлыг тавдугаар сарын 31-ны өдөр дуусгаж ашиглалтад оруулахаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан график, төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
-“Буят-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууц хэзээ ашиглалтад орж, иргэдээ хүлээн авах вэ гэсэн хүлээлт их байгаа? Одоо ямар ажил хийгдэж байна, хэзээ ашиглалтад орох вэ?
-“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны 18 барилгын хувьд нийт барилга угсралтын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явагдаж байна. 2019 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн дулаанаа авч, эхний зургаан блок барилгаас эхлэн дулааныг жигдрүүлэн ажиллаж байна.
Мөн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан график, төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 1-ны дотор барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК, Хөрөнгө оруулагч “Монгол Улсын хөгжлийн банк”, Барилга угсралтын ажил гүйцэтгэгч “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК-тай хамтран холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм нормитавын баримт бичигт нийцүүлэн ажиллаж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.