Бусад
Сэтгэл гутралын үед дараах шинж тэмдгүүд илэрнэ

Хаврын улиралд иргэдийн сэтгэл санаа тавгүй болох, сэтгэлээр унах, гутрах үзэгдлүүд илэрдэг. Сэтгэлийн гутрал нь хоёр долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл сэтгэл гутралын эмгэгт хүргэж болдог. Сэтгэл гутрал нь залхуу, сул дорой гэсэн үг биш. Харин энэ нь даралт ихсэх, чихрийн шижин, үе мөчний өвчинтэй адил тусламж шаардлагатай өвчин юм. Энэ нь аль ч насны хүмүүст тохиолдож болдог.
Иймд, Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс дараах зөвлөгөөг хүргэж байна.
Сэтгэцийн талаас:Гуньж гутрах, ирээдүйгээ гутранги бодлоор төсөөлөх
Амьдралын баяр баясгалан үгүй болох
Сэтгэл бухимдаж, уур уцаартай болох
Ганцаардах, бүх зүйлд сонирхолгүй, идэвхгүй байдлаар хандах
Хүсэж сонирхдог зүйлдээ дургүй, таашаал авахгүй болох
Анхаарал төвлөрөхгүй байх, идэвхи сонирхолгүй болох
Өөрийгөө буруутгаж дорд үзэх
Амьдрал утгагүй юм шиг санагдах, ингэж амьдрах ч гэж дээ гэж бодогдох
Нойргүйдэх, өнгөц нойртой болох, хар дарах
Биеийн талаас:Амархан ядрах, бие сульдах
Зүрх дэлсэх, өтгөн хатах, арьс хуурайших
Хоолны дур, биеийн жин буурах
Тодорхой шалтгаангүй бие өвдөж шаналах
Толгой өвдөх, толгой эргэх
Ходоод гэдэсний хямрал
Бэлгийн дур буурах, үгүй болох
Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн алдагдал, сарын тэмдэг өвдөлттэй ирэх
Цусны даралт хэлбэлзэх
Ийм үед та өөрөө юу хийх ёстой вэ?Хэрэв та муу мэдээ сонсох амьдралдаа сэтгэл ханамжгүй байвал түүнийгээ дотроо бүү хадгал, ойр дотны хүндээ ярихыг хичээгээрэй
Хэт хэцүү зорилго урдаа бүү тавь
Ямар нэг зүйл хий. Дасгал хийхээр гадагшаа гарч, явган алхаж, спортоор хичээллээрэй
Стресс тайлах энгийн ур чадварт суралцаарай
Хэдий юм идэх сонирхолгүй байсан ч гэсэн чанартай сайн хоол идэх гэж хичээгээрэй
Согтууруулах ундаанаас аль болох татгалзаарай. Архи сэтгэлийн гутралыг түр зуур тайтгаруулах боловч архины хэрэглээг ихэсгэж архинд донтох эмгэгийн суурийг тавьж, архи уусны маргааш сэтгэл гутрал улам гүнзгийрдгийг санаарай.
Танд дээрх шинжүүд удаан хугацаагаар /14 хоногоос дээш/ байнга, тогтвортой илэрч байвал сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент27 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад25 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна