Бусад
Үсийг угааж, эмчлэхэд хөөсөрдөг шампунь чухал биш

Бидний өдөр тутам хэрэглэдэг шингэн шампуниуд нэгэн химийн аюултай бодис агуулж байдаг. Тэр бол Sodium laureth sulfate. Үс унах, гэмтэх шалтгаан нь SLS ба түүний хамсаатан бодисууд. Үс нэг гэмтсэн бол сэргэхдээ удаан.
Хүмүүс шампунь хэдий чинээ хөөсөрнө төдий чинээ сайн гэж буруу ойлгодог. Үсийг сайн цэвэрлэхэд хөөс тийм ч чухал биш. Тэр нь нөгөө л силикон агуулсан их хөөсөрдөг, синтетик хуурамч сайхан үнэртэй, хуванцар савалгаатай хортой шампуниуд юм.
Химийн бодис агуулсан шампунийг өдөр тутам хэрэглэснээр хуйх хуурайшин гэмтэж тослог болдог. Мөн үс их хэмжээгээр унаж, ургах явц нь удааширч, хагтан яваандаа хуйханд харшил үүсгэдэг. Тиймээс SLS агуулаагүй, үнэртэн ороогүй, хүчиллэг багатай, (ph 5-7) байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй.
“Гуа” брэнд танд энэхүү үзүүлэлтүүдийг хангасан 100 хувийн байгалийн гаралтай, үсэнд тэжээлтэй сайн чанарын тоснууд, ургамлын ханд, бусад шим тэжээлтэй найрлагуудыг агуулсан хатуу шампуниудаа санал болгож байна.
Үүнд:
1. Зөгийн бал өндөгтэй хатуу шампунь
2. Халгай, алоетой хатуу шампунь
3. Ганга, aloeтой хатуу шампунь
4. Розмарин, гаатай хатуу шампунь
5. Ямааны сүүтэй хатуу шампуньГуа” хатуу шампунь хэрэглэхийн давуу тал:
Байгалийн гаралтай , силикон, фарабен элдэв хортой болон будагч бодис агуулаагүй. Гар аргаар хийгдсэн.
Бохирдолыг сайн цэвэрлэнэ.
Хангалттай сайн хөөсөрнө
Хугацаа уртасгах ямар нэгэн бодис агуулаагүй ч үйлдвэрлэсэнээс хойш 2 жилд хугацаа нь дуусна гэж айх аюулгүй хэрэглэх боломжтой.
Аялал зугаалга, томилолт, фитнест явахад овор хэмжээ багатай тул зай эзлэхгүй, асгарах эрсдэлгүй
Эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Шингэн шампуньтай харьцуулахад удаан хэрэглэнэ. Үсний урт богиноос хамаарч 20-25 удаа хэрэглэнэ.
Удаан хугацаанд хэрэглэсэнээр үсний бүтцийг сайжруулж, үс уналтыг бууруулж, ургалтыг дэмжиж, хаг арилгах эмчилгээний үр дүнтэй.
Хуванцар савалгаагүй тул байгаль орчинд ээлтэй. Дахин боловсруулсан бор цаасан савлагаатай.атуу шампунь хэрэглэх заавар:
– Үсээ сайтар норгоно. Үс угаахад усны температур чухал. Хэт халуун усаар угааснаар хуйх хуурайшдаг. Тослог хуйх болон үс тань тослог бол усныхаа температурыг бууруулах хэрэгтэй.
– Хангалтай сайн хөөсрүүлж савандана. Их шампунь хэрэглэж байж угаасан болдог түгээмэл ойлголт буруу юм.
– Хуйхандаа сайтар массаж хийнэ. Энэ нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна хуйхыг тэжээлийн бодис болон хүчил төрөгчөөр хангана.
– Цэвэр усаар хөөсийг нь арилтал зайлна.
– Дахин нэг удаа давтан угаана.
– Нойтон үсийг самнах гэж яарах хэрэггүй. Аль болох сэнсээр хатаахгүй байвал сайн. Алчуураар боож чийгийг хуйхандаа шингээж хатаагаарай. Хэдий органик байгалийн гаралтай ч өдөр бүр угаах хэрэггүй. Долоо хоногт 2-3 удаа угаавал тохиромжтой.
Органик шок гэж юу вэ?
Силиконтой шампуниас органик шампунид шилжихэд хэсэг цаг хугацаа шаардах бөгөөд эерэг өөрчлөлтийг хүлээх хэрэгтэй. Шилжилтийн энэ үед үс зууралдах, арзайх , хатуурах гэх мэт үсэнд таарахгүй мэт мэдрэмж төрж болзошгүй. Энэ нь үс битүү бүрхсэн химийн найрлагаасаа салж өөрийн биеийг олж байгаа нь тэр. Энэ шилжилтийн үеийн дараагаас үс эрүүлжиж, намирсан зөөлөн болж сайхан үр дүнг харах болно.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.