Бусад
Аз жаргалтай гэр бүлийн өдөр бүр хийдэг 5 үйлдэл

Ихэнх гэр бүл хуримаа хийснээс хойш завгүй өдрүүдийг өнгөрөөдөг. Яагаад гэвэл бидэнд ажлаа хийх, хүүхдээ харах, гэрээ цэвэрлэх, хоол хийх гэх мэт өдөр тутмын ажил ундарсаар байдаг. Ийм өдрүүд үргэлжилснээр улмаар бид бие биедээ цаг зав зарцуулж чадахгүй болж эхэлдэг.
Ийм байдалтай байгаа гэр бүл эсвэл удахгүй гэрлэх гэж байгаа хосууддаа зориулан сэтгэл зүйч Дэбра Филэтагийн бичсэн True Love Dates номноос “Аз жаргалтай гэр бүлийн өдөр бүр хийдэг 5 үйлдэл” -ийн талаар танилцуулъя. Тэрээр эргэн тойрныхоо гэр бүлтэй найз нөхөд болон өөрийн туршлагаасаа бусадтайгаа хуваалцахаар шийдэж энэхүү зөвлөгөөг бичжээ. Энэ зөвлөгөө нь хамт амьдраад 5 эсвэл 50 хоносон ч бай хамаагүй бүхий л гэр бүлд хамааралтай гэж үзжээ.
1. БИЕД НЬ ХҮРЭХБиед нь хүрэх нь гэр бүлийн хоёрын хувьд маш чухал юм. Намайг хүүхэдтэй болохоосоо өмнө миний найзууд дотор аль хэдийнээ хүүхэдтэй болчихсон гэр бүлүүд байсан. Би тэднийг хараад нэг зүйлийг анзаарсан. Юу вэ гэвэл тэд бие биедээ бараг хүрдэггүй болсон явдал юм. Тухайлбал, бие биенээ сугадан алхах, буйдан дээрээ нэгнийгээ дэрлэн хэвтэх гэх мэт. Ер нь бол гараараа зөөлхөн нуруунд нь хүрэх төдийд байсан ч болно хайртай хүнийхээ биед нь хүрч байгаарай. Яагаад гэвэл ингэснээр та 2 харилцан бие биедээ илүү нээлттэй болж, сайн ойлголцдог болдог учраас тэр.
2. ЦАРАЙГАА ХАРЖ ЯРИЛЦАХЯг үнэндээ гэр бүл болсноос хойш өдөрт царай царайгаа хараад ярих цаг маш бага болдог аж. Цаашилбал удаан хамт амьдрах тусам ярилцах цаг нь улам багасаж эхэлдэг. Тиймээс хайртай хүнтэйгээ өдөрт 10-20 минут царай царайгаа хараад, сэтгэлээсээ ярилцахыг зөвлөж байна. Гэхдээ энэ үед аливаа асуудлын талаар ярилцаж болохгүйг анхаараарай. Харин ч “Өнөөдөр ямар нэгэн сайхан зүйл тохиолдсон уу?” “Ямар нэгэн хиймээр байгаа зүйл байна уу?” гэх мэт сайхан зүйлсийн талаар ярилцаарай.
3. ДОЛОО ХОНОГТ НЭГ УДАА ХАМТДАА ГАДУУР ГАРАХГэр бүл болсон бидний хувьд өдөр бүр ажил төрөл гээд явж байтал л нэг мэдэхэд маргааш болчихдог. Тиймээс ч бид хөгжилдөх талаар бодохоо мартчихдаг байх. Хэдий завгүй байлаа ч гэсэн бидэнд долоо хоногт нэг удаа гадуур хамт гарах цаг байх хэрэгтэй юм шүү. Энэ цагт “Юу хийх нь чухал биш” ба “Хэнтэй хамт байх” нь чухал юм шүү. Хамт гадуур гарах өдөр байснаар та 2-ын харилцаа улам сайжрах болно.
4. БҮХИЙ Л ЗҮЙЛСЭЭ НУУЛГҮЙ ЯРИЛЦАХХосуудад бие биенийхээ муу тал болон алдаанаас болж муудалцах үе цөөнгүй байдаг. Тиймээс зүгээр л бие биенийхээ муу зуршил, алдааны талаар харилцан ярилцаж бие биенээ уучлах хэрэгтэй. Энд хэн нэгний нэр төр ямар ч хамаагүй шүү. Ингэж ойлголцож чадсан хосууд л илүү их сэтгэл хангалуун амьдардаг. Тиймээс та 2 ч гэсэн бие биедээ өөрсдийн муу талаа шударгаар үзүүлээрэй.
5. СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ БАТ БӨХ ХОЛБОГДОХАмьдралын хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол өөрөөсөө гадна нэг хүнтэй зүрх сэтгэлээрээ холбогдох боломжтой байдаг явдал юм. Тиймээс бид энэхүү цаг хугацааг нандигнан хайрлаж, хайрттайгаа хамтдаа ярилцах цагаа ихэсгэж, бие биенийхээ талаар илүү их таних гэх мэт боломжийг хамтдаа бий болгох хэрэгтэй. Тэгж чадваас та 2 сэтгэл зүрхээрээ бат бөх холбогдож чадна.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.