Нийгэм
Туркт амиа алдсан 18 настай Монгол эмэгтэйг хөнөөсөн хамтран амьдрагч нь өөрийн амиа егүүтгэжээ
Турк улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-ны өдөр хамтран амьдрагчдаа буудуулж, амиа алдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Түүнчлэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд сэжигтэнг Туркийн хууль, хяналтын байгууллагаас цагдан хориод байгаа гэх мэдээллийг зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гаргасан байдаг. Энэ талаар бид Турк дэх албан ёсны эх сурвалжаас тодрууллаа.Тус улсад амиа алдсан монгол эмэгтэй нь 18 настай бөгөөд ажил хийдэг байсан. Тэрбээр Истанбул хотод амиа алдсан бөгөөд хамтран амьдрагч Турк иргэн нь бүсгүйг толгойн тус газарт нь буудаж амь насанд нь хүрсний дараа өөрийгөө буудаж хөнөөжээ. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй.Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараагаар хэргийг Туркийн хуулиар шийднэ. Хохирогчийн ар гэрийнхэн гомдол гаргасан тохиолдолд манай улсын Гадаад хэргийн яам, Турк дэх консулын газраас холбогдох арга хэмжээг авч ажиллана гэлээ.Хохирогчийн эцэг, эх нь Гадаад хэргийн яамны Консулын газарт гомдол гаргасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.Турк дэх өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар: шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа хэргийг хааж магадгүй гэх мэдээллийг тус улсын цагдаа, шүүх, прокурорын газраас нь өгсөн байна. Хэрэв хэргийг хаавал ар гэрийнхэн нь хаана нутаглуулах хүсэлтэйгээ албан ёсны газарт нь гаргах ёстой. Туркт нутаглуулах шийдвэр гаргавал тус улсаас бүх зардлыг нь даадаг бол Монголд нутаглуулахад ар гэрийнхэн нь өөрсдөө зардлаа даадаг аж. Ямартай ч Монгол Улсын холбогдох байгууллагууд Турк улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.
Бид энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад:
“Одоогоор бидэнд тодорхой мэдээлэл алга. Талийгаачиийн ар гэрийнхэн тодорхой мэдээллийг өгөхгүй байхыг хүссэн. Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл учраас хүндэтгэлтэй хандана уу” гэсэн юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ