Нийгэм
Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Өвөрбайгалийн хязгаар дахь ерөнхий газар хоорондын 2018 оны хамтын ажиллагааг дүгнэх, 2019 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах ажлын уулзалт ОХУ-ын Чита хотноо зохион байгуулагдлаа.Уулзалтад ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Нармандах, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Чанцал, НОБГ-ын мэргэжилтэн, ахмад Ч.Батболд нарын бүрэлдэхүүн оролцсон юм.Талууд хил орчмын гамшгаас хамгаалах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд гарсан ахиц дэвшил, хор уршгийг арилгахад гарсан тэргүүн туршлага, гамшгийн ослын нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, 2019 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний баримт бичигт гарын үсэг зурлаа.
Мөн ихэвчлэн тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар мэдээллийг сонсож, Онцгой байдлын газрын тактикийн тусгай сургалтын үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжтэй танилцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.