Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

М.Мөнхшүр: Энэ оны эхний хоёр сарын дотор хар тамхины хэрэгт 88 хүн холбогдсон

Нийтэлсэн

-

ЦЕГ хар тамхины хэрэгтэй холбоотой мэдээллийг 2016 оноос мэдээллийн санд нэгтгэдэг болсон. Одоогоор энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 1,500 орчим хүн уг санд бүртгэгдсэн гэх мэдээлэл бий. Үүнээс үзэхэд Монголд хар тамхины хэрэглээ аль хэдийн хавтгайрсан нь илт байна. Хар тамхины хэргийн өнөөгийн нөхцөл байдал, үүнтэй хэрхэн тэмцэж буй талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, ахмад М.Мөнхшүртэй ярилцлаа.

-Мансууруулах эм бодис, сэтгэцэд нөлөөт бодисын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл?

-2015 оноос Монгол Улс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис буюу хар тамхины хэрэглэгч орон болсон. Өмнө нь тээвэрлэгч дамжин өнгөрүүлэх орны тоонд ордог байсан. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл залуужсан. Өнгөрөгч 2018 онд насанд хүрээгүй зургаан хүүхэд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан.

-Насанд хүрээгүй хүүхэд, залуус хар тамхины хэрэгт холбогдож байгаа шалтгаан нь юу вэ?

-Тэд хар тамхины талаар мэдлэг дутмаг хэтэрхий сониуч занд хөтлөгдсөнөөр энэ хэргийн золиос болж байна гэж харж байгаа. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн хувьд бусдын нөлөөнд автаж хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж байна.

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

– Иргэдийн дунд мансууруулах бодисыг зөвхөн хэрэглэсэн хүнд хуулийн хариуцлага тооцдог гэх ойлголт бий. Нийгэмд ашиг олох зорилгоор худалдаалсан, хил гаалиар дамнуулан гаргасан гэх мэт үйлдэл бүрт ямар нэгэн хариуцлага тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай, болон ерөнхий ангид тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг ямар зүйл ангиар нь зүйлчлэх вэ гэдгийг нь тодорхой тусгасан байдаг. Хар тамхи хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлгийн 7-15 зүйл ангид зааснаар оролцоо тус бүрээр ангилж хариуцлага хүлээлгэдэг.

-Он гарсаар хар тамхитай холбоотой хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?

-Ямартай ч 2018 онд 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгасан. Үүнээс 337 эрэгтэй 75 эмэгтэй хүн байсан. Харин он гарсаар эхний хоёр сарын дотор хар тамхины 29 хэрэгт 88 хүн холбогдсон. Мансууруулах бодис хэрэглэж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хар тамхийг хэрэглэхийн сацуу зарж борлуулбал их хэмжээний мөнгөтэй болно гэх ташаа ойлголт нийгэмд бий болчихсон.

-Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэг нэлээдгүй илрэх боллоо. Хилээр нэвтрүүлэх шинэ арга бүртгэгдлээ гэгдэх болсон шүү дээ?

-Гадаад улсаас Монгол Улсын хил гаалиар ачаа тээш болон биедээ хар тамхи тээвэрлэн оруулж ирэхээс гадна шуудан илгээмжээр Монгол Улсын иргэний хаягаар хаяглах шинэ аргаар хар тамхи оруулж ирэх тохиолдол хэд хэд бүртгэгдсэн.

Жишээлбэл, Нигер Улсын иргэн гадаад улсаас ирсэн шуудан илгээмжийг хүлээн авч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь дайчлан баривчилж хар тамхийг илрүүлсэн. Энэ хэрэг одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд тухайн иргэнийг яллагдагчаар татсан байгаа. Одоогоор олон улсын шуудан илгээмжээр хар тамхи оруулж ирсэн таван хэрэг бүртгэгдсэн байгаа.

-Цагдаагийн байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх багаж техникээр хэр хангагдсан бэ?

-Өнгөрөгч 2018 онд цагдаагийн байгууллага БНХАУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг илрүүлдэг сүүлийн үеийн багаж, техникийг оруулж ирсэн. Энэхүү багаж нь уутны гаднаас бодисыг илрүүлэх боломжтой. Түүнчлэн тухайн вакуум орчинд үүссэн үнэрийг ч мөн тогтоох боломжтой төхөөрөмжөөр хангагдсан.

-Манай улсад ямар төрлийн хар тамхийг хилээр оруулж ирдэг вэ?

-Ихэвчлэн олсны ургамал, мөн “ice” гэж нэрлэгдэх мөсийг хилээр их оруулж ирдэг. Сүүлийн үед “LST” гэх шинэ төрлийн мансууруулах бодисыг хилээр оруулж ирэх тохиолдол элбэг болсон. Үүнийг хэрэглээд донтсон хүнд савлах, юм хэлбэлзэж буй мэт харагдаж мансуурдаг бодис юм. Энэ төрлийн мансууруулах бодисын хилээр оруулж ирсэн этгээдүүдийг саатуулснаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, бууруулах үүднээс ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ?

-Сүүлийн үед илэрч буй олон улсын шуудан илгээмжээр орж ирж буй мансууруулах бодис нь Их Британи , Орос, Хятад, Герман зэрэг улсаас ирж байгаа. Иймд эдгээр улсуудтай харилцаа холбоо тогтоож цаашид энэ төрлийн гэмт хэргийн үйлдлийг гаргахгүй байх тал дээр хамтарч ажиллана. Мөн нэр хаяг нь тодорхойгүй шуудан илгээмжийг хүлээн авахгүй байхыг сэрэмжлүүлэг болгож байна.

Бидний зүгээс нийгэмд хар тамхины талаар ухуулга сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулдаг. Үүнийг хоёроос дээш удаа хэрэглэсэн хүн цаашдаа донтох хэлбэрт шилждэг. Хар тамхинд донтсон этгээдийг шүүхийн захирамжаар албадан эмчлэх гэх мэт арга хэмжээг хэрэгжүүлж байна.

-Хар тамхины хэрэгт холбогдоход нөлөөлж буй шалтгаан нь юу вэ?

-Манай улсад хар тамхийг үнэлдэггүй.Харин хар тамхичдын дунд үнэлгээ тогтсон байх жишээний. Тэд өндөр үнээр худалдаж авдаг. Тиймээс хүмүүс ашиг олох зорилгоор зардаг. Ерөнхийдөө шунахайн сэдлийн хүрээнд үйлдэгддэг. Цаашлаад найз нөхдөө таньж нөхөрлөөгүй гэх мэт олон хүчин зүйл энэ хэрэгт холбогдоход хүргэдэг.

-Хар тамхины хор хөнөөлийг хэрхэн харж байна вэ?

-Ямар төрлийн бодис хэрэглэснээсээ шалтгаалан хүний биеийн жин, хүйс, дархлаа зэргээс хамаарч бие махбодод шууд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл жин ихтэй, дархлаа сайтай хүнд архийг уувал бага зэргийн нөлөөлөл үзүүлдэг. Харин эсрэгээ жин багатай, дархлаа муутай хүн бол маш хурдан мансуурах тохиолдол бий. Хүний бие организмд өөрөөр нөлөөлдөг гэсэн үг. Донтсон тохиолдолд хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй их хохирол учруулдаг. Цаашлаад амь насанд заналхийлдэг.

-Иргэд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн талаар хэр мэдлэгтэй байдаг юм?

-10 жилийн хүүхэд хар тамхи гэгчийг мэдэж байна. Үүнийг хэрэглэвэл мансуурдаг гэдэг ойлголттой. Монголын газар нутагт ургадаг ургамал шүү дээ гээд мэдээлэл байгаа. Гэсэн хэдий ч сониуч зангаасаа болж энэ төрлийн хэрэгт холбогддог.

-Монгол улсад зэрлэгээр ургадаг ургамлын хууль бус хэрэглээнд хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нь нууц далд аргаар үйлдэгддэг. Далд хэлбэртэй гэмт хэрэг юм. Хэрэв байгальд ургаж байгаа ургамлыг түүсэн гэж үзэж байвал үгүй энэ нь зөрчилд тооцогдоно. Учир гэвэл хар тамхины өвс хортой гэдгийг мэдсээр байж түүвэл энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр12 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр12 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд12 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент13 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент13 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм14 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм14 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм14 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм14 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим