Нийгэм
“Шөнийн гудамжийг хаах эцсийн шийдвэр гараагүй”

Улаанбаатар хотын даргаар сонгогдоод сар ч болоогүй байгаа С.Амарсайхан дарга зарим нэг шийдвэрийг цуцлах талаар яригдаж байна. Баяр ёслолыг архигүй тэмдэглэх, “Шөнийн гудамж”-ийг хаана гэсэн мэдээлэл гарч иргэдийн зүгээс багагүй шүүмжлэлийг хүртээд байгаа. Энэ талаар Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан “Ямар нэгэн шийдвэр гараагүй. Энэ талаар ярилцаж байгаа. Гэмт хэргийн гаралт шөнийн 02.00-06.00 цагийн хооронд хамгийн өндөр байна. Шөнийн гудамж нэртэй зүй бус газар бий болж байгааг бүгд харж байна. Тэнд байгаа хэдэн мянган айл өрх шөнө унтаж амарч чадахгүй байна. Шөнийн цагаар дуу хөгжим яваад байхаар яаж тавтай амрах билээ. Тиймээс энэ талын асуудал яригдаж байгаа. Бүрэн шийдвэр гараагүй байна” гэв
Нийслэлийн Засаг даргын 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн А/609 захирамжаар архи, согтууруулах ундаагаар үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 цаг байхаар тогтоосон. Мөн Сөүлийн гудамжийг автомашингүй болгож, “Шөнийн гудамж”-ыг 2018 оны тавдугаар сард нээж, аравдугаар сард хаасан билээ. Одоогоор ямар нэгэн хориглосон шийдвэр гараагүй гэдгийг Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан хэллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.