Нийгэм
“БНСУ-д “харласан” иргэдэд хариуцлага тооцох боломжгүй”

БНСУ-руу ажиллах хүчин илгээх шалгалтын бүртгэл өнгөрсөн баасан гаригт дууссан. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын /ХХҮЕГ/ Гадаадад ажиллах хүч илгээх хэлтсийн дарга Ч.Алтанбагантай ярилцлаа.
БНСУ-Д САРД ДУНДЖААР 3,5 САЯ ТӨГРӨГИЙ–Өнгөрсөн жил БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн тоо хэдэн мянгаар хэмжигдэн бүртгэл явагдах байрны гадна хонон өнжин дугаарлаж байсан. Энэ жилийн тухайд цахимаар бүртгэл явуулж байгаа нь тэр бүх хүндрэлийг шийдсэн болов уу гэж харж байна. Цахим системийн ачаалал хэр байна вэ?
–Цахимаар бүртгүүлсэн иргэд энэ сарын 13-15-нд харьяа дүүрэгтээ очиж бүртгүүлсэн. Нийслэлийн есөн дүүргийг цахимаар бүртгэсэн бол 21 аймгийн хөдөлмөр халамжийн хэлтсүүд дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэхээр зохицуулалт хийгдсэн. Цахимаар бүртгүүлсэн иргэд цагтаа ирэхгүй байх тохиолдол их гарсан.
Бүртгэлийн системд Солонгосоор асуултууд байршуулсан бөгөөд эдгээр асуултын нэгийг нь буруу хариулбал тухайн хүний мэдээлэл баталгаажих боломжгүй. Мөн мэдээллээ буруу бүртгүүлбэл засах боломжгүй. Ингэсэн тохиолдолд дараа жилийн бүртгэлд хамрагдана.
Хүмүүс асуултдаа буруу хариулсан эсвэл хувийн мэдээллээ буруу бүртгүүлчхээд цахим систем болохгүй байна гээд гомдол мэдүүлж байна. Хэрэв хэлний мэдлэггүй бол бүртгүүлж цаг зав, мөнгө зарах хэрэггүй гэдгийг дараа жил бүртгүүлэх залуучууддаа хэлмээр байна. Хүмүүс бүртгүүлчхээд тэнцэхгүй байх шалтгаан нь хэлний мэдлэг. Бүртгэлийн явцад цахим систем ачаалсан зүйл байхгүй. Цахим бүртгэлд хүмүүс их ам сайтай байгаа.
-Энэ жил БНСУ-руу 1900 ажиллах хүчин илгээхээр тусгагдсан гэсэн. Үүнээс хэчнээн нь эмэгтэй хүн байна гэж тоо заасан бол?
–Энэ жил 8000 гаруй хүн бүртгүүлсэн. Үүнээс 1900 ажиллах хүчин илгээхээр тусгагдсан байгаа. Манайд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн квот гэж ирээгүй. Гэхдээ БНСУ-руу явах эмэгтэй хүмүүсийн нөөц их бий. Монгол Улс аж үйлдвэрийн салбарт хуваарилагдсан учраас ихэвчлэн эрэгтэйчүүдийг авдаг. Эмэгтэйчүүдийг авах нь цөөн. Энэ нь манай эмэгтэйчүүд очоод тогтвор суурьшилтай ажилладаггүй. БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр байршихаар ажил олгогч нар өөрсдөө сонголт хийх явцад л эрэгтэй хүмүүсийг сонгох нь илүүтэй байдаг. Магадгүй эрэгтэй хүмүүст тохиромжтой ажил олноороо гардагтай л холбоотой.
-БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас өнгөрсөн сарын сүүлд гаргасан мэдэгдэлдээ “БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлж буй иргэдийн тоо өдөрт дунджаар 700-800 орчим байгаа. Үүнийг даган Солонгос улсын хилээр нэвтэрсэн иргэд дунд сар бүр дунджаар 500 орчим иргэн хууль бусаар оршин суухаар үлдэж байгаатай холбогдуулан визний материалыг илүү нарийвчлан шалгах шаардлага тулгарч байна” гэсэн. Тэгэхээр гадаад руу чиглэн ажиллах хүчний урсгал татрах болов уу?
-Монгол Улсад үйлдвэрлэл алга. Улс орны байдал хэцүү байна.
БНСУ-д сард нэг сая 700 мянган вонн буюу монгол мөнгөөр гурван сая 500 мянган төгрөг авдаг. Тус улсын цалингийн доод хэмжээ нь нэг сая 785 мянган вонн.
Монголд авдаг цалингаасаа хэд дахин илүү цалин авах учраас тус улсыг л зорихыг бодох нь аргагүй. 2017 онд уул уурхай хөгжөөд эдийн засаг сэргэж байх үед БНСУ-ыг зорих иргэдийн тоо эрс буурч байсан. Яамнаас Монголдоо залуусыг тогтвортой ажлын байраар хангах. Гадны орнууд руу явах, ажиллах хүчнийг бууруулна гэх бодлого баримталж байна. Тиймээс цаашдаа энэ явдал бодитоор хэрэгжих байх.
БНСУ-ЫН ЗҮГЭЭС МОНГОЛ АЖИЛЧДЫН ГЭР БҮЛИЙГ НЬ БОГИНО ХУГАЦААГААР ТАТАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙГАА
-БНСУ-д хууль бусаар оршин суухаар үлдэж байгаа иргэдэд хариуцлага хүлээлгэх хууль зүйн зохицуулалт бий юу?
-Хариуцлага тооцох нөхцөл байхгүй. Бусад оронд бол хүмүүсээс явахад нь барьцаа хөрөнгө авдаг. Тийм ч учраас харлах нь бага. Монгол Улсын хувьд барьцаа хөрөнгө авах нөхцөлгүй учраас хариуцлага тооцох боломжгүй.
-Ид ажил хийх насан дээрээ байгаа залуусыг сорлоод явуулчихдаг гэсэн яриа иргэдийн дунд их байдаг. Гэр бүлээр нь явуулж, ажиллуулах асуудал дээр танай хэлтсээс ямар хүсэлт гарган ажиллаж байна?
-Монголд цалин бага ажил хийж байснаас өндөр цалинтай ажил хийгээд гэр бүлээ тэжээж, амьдралаа дээшлүүлэх боломж тэдгээр хүмүүст олдож байгааг гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Бид БНСУ-д байгаа иргэдийнхээ хууль, эрх зүйн орчныг хамгаалах, мэдээлэл хүргэх, эх орондоо эргэж ирээд хөдөлмөрийн зах зээлд оролцох гээд бүхий л тал дээр БНСУ-ын талтай хамтарч ажиллаж бйна. БНСУ-ын зүгээс монгол ажилчдын гэр бүлийг нь богино хугацаагаар татах асуудлыг судалж байгаа гэсэн мэдээлэл бий.
-БНСУ-руу гэрээгээр ажиллах иргэд зарим тохиолдолд эрүүл мэндийн шалтгааны улмаас шалгуурт бүдэрдэг гэж сонссон юм байна?
-Манай иргэдийн хувьд ихэвчлэн элэгний B,С вирус, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнөөс болж тэнцдэггүй. Ер нь бэлгийн замын халдварт өвчин залуусын дунд түгээмэл байдаг.
-Цахим хуудсаар дамжуулан мэдээллээ байнга шалгаад байх боломжгүй иргэд хэрхэн ажлын санал ирсэн гэдэг болон өөр мэдээллийг олж авах боломжтой вэ?
–Ажлын санал ирсэн тохиолдолд манайх залгадаг. Манай халамж үйлчилгээний газар, үйлчилгээг гардан явуулж байгаа хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтнүүд сайтад мэдээллээ тавихаас гадна ажлын санал ирэнгүүт иргэдтэй холбоо барихаар үлдээсэн утасны дугаарууд руу нь залгаж мэдээллийг хүргэж байгаа. Утасны дугаар нь холбогдохгүй ч юм уу, аваагүй тохиолдолд мессеж үлдээх гээд байж болох бүхий л аргуудыг хэрэглэж байгаа.
–Бүртгэл дөхөхөөр л БНСУ-руу хурдан хугацаанд зуучилна гэх үйлчилгээ мэр сэр гараад эхэлдэг. Танай байгууллагын зүгээс үүн дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
–Хүмүүс мэдээлэл дутагдсанаас болоод авлига, хээл хахууль, янз бүрийн зүйлд өртөх вий гэсэн үүднээс бид мэдээллээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай хүргэж байгаа. Болж өгвөл иргэд хүмүүст хууртаж болохгүй. Энэ бол хүнээр захиа дайн, танил талаар яваад байх зүйл ерөөсөө биш. Хүсвэл зүгээр ирээд бүртгүүлээд л явчихна. Хэцүү, хүнд асуудал биш гэдгийг хүмүүст маш сайн ойлгуулж байгаа. Тэгэхгүй бол өнгөрсөн жил ийм асуудал үүсч байсан. Бүртгэлээр далимдуулан хэн нэгнийг залилах явдал өмнөх жилүүдэд гарсан болохоор энэ жил аль болох ийм зүйл гаргахгүй байх тал дээр их анхаарсан.
-БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн манай гэрээт ажилчид мэргэжлийн үнэмлэх олгож байгаа юу?
-Манай гэрээт ажилчид гурван жил ажиллачхаад гэртээ яараад шууд хүрээд ирдэг юм байна. Гэтэл гэрээний хугацаа дуусахаар БНСУ-ын тал мэргэжлийн үнэмлэх олгох сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг ч манайхан хамрагддаггүй хэмээн бидэнд хэлсэн. Уг нь мэргэжлийн үнэмлэхтэй болчихвол эх орондоо ирээд ажиллахад ч хэрэгтэй.Н ЦАЛИН АВДАГ

Нийгэм
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.
Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.
Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.
Эх сурвалж: ЦЕГ
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм1 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент24 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад22 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Нийгэм17 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ