Бусад
Өглөө сэрэнгүүтээ хэзээ ч хийж болохгүй долоон үйлдэл

Өглөөг яаж угтах нь тэр өдөр хэрхэн өнгөрөхийн илэрхийлэл болдог. Тиймээс өглөө сэрснээсээ авахуулаад ямар үйл хөдлөл хийж, орноосоо хэрхэн босох хүртэл тэр өдрийг хэр эрч хүчтэй, бүтээмжтэй өнгөрүүлэхийг илтгэж байдаг. Тиймээс энэ удаа уншигчдадаа зориулж, өглөө сэрэнгүүтээ юунаас татгалзсанаар өдрөө хэрхэн үр бүтээмжтэй өнгөрүүлж болохыг хүргэж байна.
1. “Snooze” товчийг хэзээ ч бүү дар!Өглөө сэрүүлгээ сонсон сэрсэн ч дахиад тавхан минут, аравхан минут унтчихъя хэмээн өөрийгөө хуурч, “snooze” товчлуурыг бидний ихэнхи нь дардаг. Үнэндээ ингэж эргэж унтсанаар бид эцэс төгсгөлгүй нойрны циклд ордог бөгөөд дахин сэрэх үедээ маш их ядарч, залхуу хүрсэн, эрч хүчгүй болсон байдаг. Тиймээс нойр судлалын мэргэжилтнүүд хэрвээ өдрөө эрч хүчтэй өнгөрөөхийш хүсч байвал ухаалаг утсан дээрх “snooze” товчлуурыг хэрэглэлгүй, сэрсэн даруйдаа босохыг зөвлөж байна.
2. Сэрснийхээ дараа удаан хэвтэх хэрэггүй
Өглөө сэрсэн даруйдаа орондоо хэвтэх зуураа хөл, гараа сунган суниа. Суниаж, сунгалт хийснээр сэтгэл санааг сайхан болгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байдгийг та мэдэх үү? Харин орондоо үүнээс илүү бүү удаан хэвтээрэй. Буцаад унтмаар санагдаж, стрессний түвшинг нэмэгдүүлэх сөрөг талтай.
3. Өглөө сэрэнгүүтээ цахим хаягаа бүү шалга!Сэрэнгүүтээ цахим хаяг, мэйлээ шалгаснаар хийх ёстой чухал зүйлүүдийн чинь цагаас хумслах аюултай. Хурдхан шиг хальтхан харчихаад л босно гэж боддог ч үнэндээ бид өглөөний хамаг цагаа гар утсандаа зарцуулсан байх вий. Тиймээс яаралтай дуудлага, зурвас ирээгүй л бол сэрэнгүүтээ бүү утсаа шагай. Цаг хугацаанаас гадна өглөөний эрч хүчийг сорох муу талтай.
4. Ороо хураа!
Өдрийг үр бүтээмжтэй, сэтгэл дүүрэн өнгөрүүлэх өглөөг хэрхэн угтахаас эхэлдэг бол өглөөгөө ороо хураахаас эхлээрэй. Яарч байгаа, завгүй гэх шалтгаанаар ороо хураалгүй гарч одох нь олонтаа. Гэхдээ ороо ч хураах хэдхэн минут, секунд өөртөө гаргаж чадахгүйгээр таныг яаж үр бүтээлтэй хүн гэж хэлэх вэ? Ороо хураах гэдэг маш энгийн ажлаа бүтээснийхээ дараа дараагийнхаа ажлуудыг ч мөн бүтээгээрэй.
5. Кофеноос татгалз!
Хэрвээ та өглөө босонгуутаа кофе уудаг нэгэн бол энэ зуршлынхаа тухай эргэн харах хэрэгтэй болох нь. Учир нь өглөөний 8-9 цагийн хооронд хүний бие кортизол хэмээх энерги зохицуулагч гормоныг ихээр гаргаж байдаг. Тиймээс өглөөний 9:30 цагаас өмнө кофе ууснаар хүний эрч хүчийг бууруулдаг хэмээн мэргэжилтнүүд үзжээ.
6. Харанхуйд сэрэх
Хүний биеийн дотоод цаг харанхуйд мэдрэг байдаг. Хэрвээ та нарны гэрэл хараахан гараагүй үүед, эсвэл бүдэг гэрэлд сэрвэл хүний тархиний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, нойр хүргэх болно. Тиймээс гэрэл муутай орчинд сэрвэл хөшгөө том гэгч нь онгойлгоод гэрлээ асааж суугаарай.
7. Зуршил бол бүх зүйлЭрдэмтдийн зөвлөснөөр, хүн өглөөгөө үр бүтээлтэй байлгахын тулд хүчээр олон жижиг ажил хийх нь таныг эрч хүчгүй болгож, өдрийн үлдсэн хэсэгт та ядарсан мэдрэмж авдаг байна. Үүний оронд өглөөдөө өмнөх оройноос нь эхэлж бэлтгэлтэй бай. Бэлтгэлтэй байхад өглөө заавал их зүйл хийж, тэр өдрийнхөө эрч хүчийг алдах хэрэг гарахгүй шүү дээ. Тиймээс аливааг цаг тухай бүрт нь хийн гүйцэлдүүлж, өглөөг зөвхөн хийх ёстой зүйлдээ л зориулж сураарай.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм1 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ