Бусад
Өвлийн улиралд хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах долоон арга

Өвлийн улиралд амьсгалын замаар дамжих, вирусын гаралтай өвчлөл ихэсдэг учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй болдог. Үүний зэрэгцээ бага насны хүүхдүүд хүйтэнд биеийн дулаанаа маш хурдан алдда байна. Тиймээс тэд амархан сульдах, ядрах, ханиад хүрэх, хатгаа авах зэрэг өвчлөлд өртөмтгий болдог аж.
Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд та ямар арга хэмжээ авдаг вэ? Танд хэрэгтэй долоон алхмыг онцолж байна.
1. Бүрэн тооцоолох
Хүүхдээ хувцаслахдаа түүний толгой, хүзүү, гар, хөл хэсгээр илүү анхаарах хэрэгтэй. Насанд хүрсэн хүнээс нэг дахин илүү дулаан хувцаслаж байгаарай.
2. Дулааныг нь шалгах
Хүүхдээ салхинд гаргаж байх нь маш сайн. Гэхдээ хүүхдүүд тоглож байх явцдаа даарсан эсэхээ үл анзааран үргэлжлүүлэн тоглосоор байдаг тул даарч байгаа эсэхийг нь шалгаж байхад илүүдэхгүй.
3. Нарнаас илч авах
Хэрвээ гадаа дулаахан нартай байвал хүүхэдтэйгээ хамт гарч, нарнаас илч аваарай. Хэрвээ таны гэрийн цонх наран талдаа байрладаг бол гэрээсээ ч үүнийг мэдэрч болно.
4. Арга техникийг заах
Хүүхдээ байнга дасгал хөдөлгөөний идэвхтэй үйл ажиллагаанд хамруулж байх хэрэгтэй. Учир нь өвлийн улиралд хүний бие илүү хөшүүн байдгаас үүдэж өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг гэнэ. Иймээс түүнийг ямарваа нэгэн дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх гэж байгаа бол эхнээс нь зөв арга техникийг зааж өгөх хэрэгтэй.
5. Тоноглолтой байх
Хэрвээ таны хүүхэд цана, чаргаар гулгах гэж байгаа бол зориулалтын малгайг өмсгөөрэй. Өөр ямар ч төрлийн спортоор хичээллэсэн бай зориулалтын тоноглолыг бүрэн өмсүүлж заншуулах.
6. Хамар битүүрэхээс урьдчилан сэргийлэх
Ханиад томууны эхний шинж тэмдэг, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, найтаалгахаас эхэлдэг учраас эдгээрээс урьдчилан сэргийлэхийн тулд түүний өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, хамрын дусаалгыг эхний шинж тэмдгийн үед байнга хэрэглүүлэх хэрэгтэй. Мөн шөлтэй хоол, халуун уух зүйлийг ойр ойрхон өгөөрэй.7. Шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анзаарах
Хүүхдийнхээ биед гарч буй өөрчлөлтийг байнга анзаарч байх хэрэгтэй. Тухайлбал, гарын хуруу, чих, хамар, хацар, хөлийн хуруу зэргийн арьс бага зэрэг цайвар болоод, ус гүйсэн шинж тэмдэг илэрвэл энэ нь хөлдөлтийн шинж тэмдэг бөгөөд хүүхдээ бүлээн усанд оруулж биеийн дулааныг жигд болгоно.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм1 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ