Бусад
Хуурамч гоо сайхны бүтээгдэхүүнийг таних 7 арга

Ихэнх гоо сайхны брэндийн бараа хуулбарлагдан зарагдах болсон. Санамсаргүйгээр хуурамч гоо сайхны бараа худалдан авч хэрэглэснээр та мөнгө болон эрүүл мэндээрээ хохирч үлдэнэ.
Үүнээс зайлс хийхийн тулд хуурамч бүтээгдэхүүнийг таних долоон аргыг танд санал болгож байна.
-Гоо сайхны бүтээгдэхүүнийг зөвхөн албан ёсны дэлгүүрээс ав-
Гоо сайхны бүтээгдэхүүнийг гар дээрээс бүс хэдий албан ёсны дэлгүүрээс авч байгаа ч бүтээгдэхүүний гэрчилгээг хархад илүүдэхгүй шүү.
-Гаднах сав, баглаа боодлыг шалга-
Хуурам бүтээгдэхүүнийг яг жинхэнэ мэт дуурайлган хийсэн байдаг. Гэхдээ та бүтээгдэхүүнийг барьж үзэн хуурамч гэдгийг нь мэдэх боломжтой. Хуурамч бүтээгдэхүүн жинхэнийг бодвол хөнгөн байдаг.
-Бүтээгдэхүүн дээрх сериал дугаар, бар код, үйлдвэрийн мэдээллийг шалгах-
Хэрэв бүтээгдэхүүн хуурамч бол хайрацган дээрх тоон мэдээлэл, бүтээгдэхүүн дээр байгаагаас зөрөх тохиолдол бий. Гоо сайхны бүтээгдэхүүний гадна талд хэрэглэх заавар, найрлага зэргийг олон хэл дээр бичсэн байдаг.
-Бүтээгдэхүүний сүүдрийг ажигла- Хуурамч тень, уруулын будаг, пудр зэрэг нь өмнө хэрэглэсэн мэт сүүдэртэж харагддаг. Мөн өнгө нь зөрүүтэй байдаг. Тиймээс бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө үйлдвэрлэгчийн цахим хаягаар орж өнгийг нь сайтар харна уу.
-Үнэр, тогтоцыг ажигла-Бүтээгдэхүүн эвгүй үнэртэй, хөөсөрч, шуугиж, царцсан мэт байвал дуураймал гэсэн үг. Жинхэнэ бүтээгдэхүүн өтгөн, ямар нэг хольцгүй байх ёстой.
-Багс, порлоныг нь ажигла-Хэдий харагдах байдал жинхэнэ мэт боловч багс, порлоноор нь таних боломжтой. Хуурамч бүтээгдэхүүний багс зэрэг нь ихэвчлэн өөр хэмжээтэй байдаг.
-Бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө тестэл-Дэлгүүрт байх гоо сайхны бүтээгдэхүүний тестэрийг хэрэглэхээсээ бүү санаа зов. Оригинал нүдний тень, хацар өнгөлөгч өдөржин тогтцоо барьдаг. Жинхэнэ уруулын будаг чийгээ удаан барьж, сормуусны будаг буудаггүй.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм1 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ