Бусад
Өөрийн гараар ГАЦУУРАА урлах 15 бүтээлч санаа

Шинэ он гарахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ өдрүүдэд шинэ жилийн баярын уур амьсгал хэдийнэ оржээ. Хэрэв та шинэ жилийн баярын бэлэг тэмдэг болох гацуур модоо худалдан авч амжаагүй байгаа бол өөрийн гараар хийсэн гацуураар гэрээ чимэхийг санал болгож байна.
Гарын доорх материал ашиглан гэрээ чимэх бүтээлч 15 санааг танилцуулж байна.
-Гэрэл зургааар хийсэн гацуур мод-
Таны дурсамжийг сэргээн, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх болно.
-Модны мөчрөөр хийсэн гацуур-Цомхон бөгөөд элит санаа. Дээрээс нь хүссэнээрээ чимэглэх боломжтой.
-2D зурган наалт-Хуулгаар өвөрмөц хээ бүхий гацуур урлаж хана дээрээ наах.
-Шидэт гэрлээр хийсэн гацуур-
Үүнийг үнэхээр хялбархан хийж болно. Гэхдээ чамин, тансаг таны гэрийн дотоод заслыг тодотгоно.
-Утсаар хэлхсэн гацуур-Гар урлал сонирхогчдод зориулсан бас нэгэн өвөрмөц санаа.
-Олсоор хийсэн гацуур-Та үүнийг ердөө тавхан минутанд л бүтээчихнэ.
-Нарсны боргоцойгоор гацуур хийх-
Ойгоос цуглуулсан боргоцойгоороо юу хийхээ мэдэхгүй хадгалж байсан бол шинэ жилийн гацуур болгон ашиглаж болох нь ээ. Ганцхан ширхэг боргоцойгоор ч гайхалтай бүтээл хийх нь. Дээрх зургаас санаа авна уу.
-Тууз ашиглан хийсэн гацуур-Бэлгийн хайрцаг боодог туузыг гацуурын хэлбэрт оруулан ханандаа нааж гацуур хийж болно.
-Утсыг ороосон конус хэлбэртэй гацуур–Зурсан гацуур-Танай гэр зай талбай багатай бол энэ санааг хэрэгжүүлээрэй. Та дэлгүүрээс өөрийн дуртай өнгийн будгаа авч аль нэг хана дээрээ өөрийн дуртай гацуураа зурж чимэглээрэй.
-Бөмбөлөгүүдээр хийсэн гацуур-Гацуур модыг чимэглэдэг бөмбөлөгүүдийг ханандаа гацуурт хэлбэрт оруулан наана. Таны гэрийн дотоод заслыг өнгөлөг, гэрэлтэй харагдуулна.
-Сувинерээр болон чимэглэлээр хийсэн гацуур-Гэрийн тань хаа нэгтээ хөглөрч байдаг ил захидал, хөргөгчний соронз, чихмэл тоглоом зэрэг жижиг сажиг зүйлсийг ашиглан гацуур хийгээрэй.
-Олсоор хийсэн конус хэлбэртэй гацуур-
-Тууз болон хуйлсан цаасар хийсэн гацуур-Засвараас илүү гарсан обой гэх мэт хуйлаатай цаас гэрт тань байгааг яахаа мэдэхгүй байна уу? Битгий хаяарай, түүгээр бяцхан гацуур хийж болно шүү.
-Кардон цаасаар хийсэн гацуур-

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм1 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ