Бусад
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 19

Испани, Италийн эцгүүдийн баяр
Хувилгаан Иосифийн (Feast of St. Joseph) өдрийг албан ёсоор Европын зарим орнуудад тэмдэглэдэг. Испани, Италид хувилгааны өдөр нь эцгүүдийн баяр болдог байна. Хувилгаан Иосиф нь Давидын омгоос гаралтай ба Назеретад мужаан хийж байхдаа Мария бүсгүйтэй сүй тавьсан байна. Гэтэл тэднийг гэрлэхээс өмнө сүйт бүсгүй нь Хувилгааны сүнснээс жирэмсэлсэн байжээ. Мариягийн хөл хүндтэй болсон нь мэдэгдэж эхлэнгүүт тэрээр түүнийг үнэнч биш гээд чимээгүй салах гэжээ. Гэтэл түүний нойронд сахиусан тэнгэр ирээд Мариягийн төрүүлэх хүүхэд нь Бурхны бэлэг гэсэн байна. Иосиф Мариятай гэрлээд оюун санааны холбоотойгоор амьдарч байжээ. Иосифыг 1870 оноос хорвоогийн шүтлэгүүдийн ивээгч гэж үзэх болсон түүнийг христийн шашинтнуудын хосууд, хүүхэд залуус, охид, өнчин өрөөсөн хүмүүс, хүмүүжүүлэгчид ба жуулчидыг ивээгч гэж мөргөдөг. Мөн Бельги улсын ивээгч бурхан нь хувилгаан Иосиф юм.
Хувилгаан Иосифийн өдөр нь (Feast of St. Joseph) албан ёсны нийтийн баяр бөгөөд Итали, Испани мэтийн зарим орнуудад энэ баярыг аавуудын хүндэтгэлийн өдөр гэж тэмдэглэдэг.
Сонирхолтой түүх: Хятад Монголын захиргаанд оров
1279 он – Гуанжоугийн дэргэд хоёр хоногийн тэнгисийн тулалдаанаар монголчууд Хятадын усан флотыг бут ниргэв. Үүгээр 1211 онд Чингис хааны эхлүүлсэн Хятадыг эзлэх монголчуудын байлдан дагуулалт төгсчээ. Хятадын өмнөд Сун улсыг байлдан дагуулах ажиллагааг 1260 оноос эхлүүлэн Хубилай хаан удирдсан билээ.
1260 онд Хубилай, Их хуралдайгаар хаан ширээнд сонгогдож 1271 онд Юань гүрнийг байгуулав. 1260-аад оноос эхэлсэн тулалдаанууд 1265 онд Сычуань мужийн Даиюуд томоохон тулаанд хүргэв. Монголын цэрэг Сүн улсын газрын болон тэнгисийн хүчийг буулгаж аван 100 гаруй хөлөг онгоцыг олзлов. Хятадууд галт зэвсгийг хамгаалалтандаа ашиглаж байлаа. Гуанжоугийн дэргэдэх тулалдаанд монголчууд Сунийн флотыг бүрэн сөнөөж хажуугаар нь амьд хүчнийх нь ихэнхийг устгасан байна. 960 оноос хойших Сунийн овгийн захиргааны сүүлчийн эзэн хаан найман настай Жао Бинийг ялагдах нь зайлшгүй болсныг мэдсэн адмирал нь тэврээд далайд үсэрсэн гэдэг. Хятад ингээд 1280 онд Юанийн эзэнт улсыг үүсгэсэн монголчуудын захиргаанд 90 жилээр орлоо. Гэвч хуучин сайд, эзэн хааны жанжин Зянь-Шижи хааны ах 9 настай Жиао-Ши, 7 настай Жиао-Бинг нарыг дагуулан зугтаж Хятадын урд захын нутгуудад 3 жил тэмцэлдэв. Эсэргүүцсэн Хятадын армийг монгол Юаны арми 1279 онд Гуандонь мужид бүрмөсөн даржээ.
Венецид зохиогчийн эрхийн анхны хууль батлагджээ
1474 он – Зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн хамгийн анхны хуулийг Венецид анх удаа батласан бөгөөд түүнд зохиогч өөрийн зохион бүтээсэн зүйлээ хязгаарлагдмал хугацааны турш ашиглах “ёс зүйн эрхтэй” гэж тайлбарлаж өгчээ.Энэ үед шүхэр, нисдэг тэрэг, танк зэргийн урьдатгал болсон олон зүйлийг бүтээсэн Леонарда да Винчи амьдарч байлаа. Гэвч тэрээр шинэ хуулийн давуу эрхийг ашиглаж чадаагүй юм. Их эрдэмтэн шинэлэг зүйлд сэжигтэй ханддаг сүм хийдээс айсан байхыг үгүйсгэхгүй.
Хууль гарахаас өмнө хаан л зохиогчийг шагнан урамшуулдаг байсан гэнэ. Дээд засгийн ивээлд байгаа гар үйлдвэрийн эзэд, зарим нэг хэвлэгчид түүнд хамгийн түрүүнд хамрагдаж иржээ.
Англи, Америк, Францад хөрөнгөтний нөлөө ихсэх цагаар ивээгч систем нь аажмаар патентын ба зохиогчийн эрхийн хуулиар солигдсон юм. Венецийн Зохиогчийн эрхийг хамгаалах хууль таван зууны дараа ч чухал гэдгээ алдаагүй байна.
Өнөөдрийн түүх
1548 он – Немцийн Йена гэх жижиг хотын доминикан шашны сүм байсан байранд их сургууль нээгдлээ. 1550-аад оны дундуур ажиллагаа түр зогсоогоод их сургууль 1558 онд дахин нээгдэж байлаа. XVII- XIX зуунд Йенийн их сургууль немцийн шилдэг их сургуулиар нэрлэгдэж байсан юм.
1563 он – Амбойсын гэрээнд гарын үсэг зурснаар Францад өрнөсөн шашны дайн дуусчээ. Дайны дараа Хюженот урсгалынханы шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн юм.
1649 он – Английн ард нийтийн танхим Англи улсад аюул тарих этгээдүүдийг өршөөлгүй залхаан цээрлүүлэх тухай хуулийг батлав.
1687 он – Миссисипи мөрнөөр адагт нь хүртэл аялан түүний сав газрыг Францын эзэмшил гэж зарлан XIV Людовикт зориулан Луизиана гэж нэрлэсэн франц жуулчин Рене Робель Кавалье де Ла Саль алагджээ. 1964 онд тэрээр өөрийн хаанд өнөөгийн АНУ-ын тал хувьтай тэнцэх тэр их нутгийг бэлэглэж байгаагаа илтгэсэн ба хаан нь түүнийг уг газар нутгийн амбан захирагчаар томилсон байна. Хаантан Миссисипи мөрний цутгалан дээр колони байгуулах хүмүүс болон усан онгоцнуудыг илгээсэн боловч газрын зургийн алдаанаас болон тэд буруу газар бууцгаасан байна. Хожим тэнд Шинэ Орлеан хотыг үүсгэн байгуулсан билээ. Ла Саль мөрний адгийг харж явах үеэр колонистуудын нэг нь түүнийг буудан хөнөөсөн юм.
1812 он – Испанийн парламент буюу Кадиз Кортез Испанийн шинэ үндсэн хуулийг батлав.
1863 он – Америкийн эх газрын армийн хамгийн том хөлөг онгоц Жоржиана хөлөг онгоц анхны аяллынхаа үеэр сөнөв. Сүйрлийн хэмжээ тухайн үеийн ханшаар нэг сая ам.доллараар хэмжигдэхүйц байжээ.
Фредерик Жолио-Кюри төржээ
Францын физикч, Нобелийн химийн салбарын шагналтан Жан Фредерик Жолио-Кюри 1900 оны гуравдугаар сарын 19-нд Парис хотноо олон хүүхэдтэй чинээлэг айлд төржээ. Тэрбээр Физик, дагавар химийн дээд сургууль, Парисийн их сургуулийн Радийн институтыг төгссөн. Түүний анхны судалгаа нь нимгэн материалын цахилгааны шинж чанар байлаа. Их сургуульд Ирен Кюритай хамтарч бүтээлээ «Жолио-Кюри» нэрээр хэвлэх болсон бөгөөд 120 бүтээлийн 50 гаруй нь тэдний хамтын бүтээл байжээ. Тэдний бүтээлүүд нь цөмийн физик, хими, цөмийн технологи болсон байна. Хамтрагчид 1935 онд Нобелийн химийн шагналтан болсон. Тэдний нээлт нь нэг элементийг нөгөөд хувиргах хиймэл арга гаргах боломжтой болгосон.Ажлууд нь шинжлэх ухааны туршилтуудаас гадна эмийн үйлдвэрлэлд ихээхэн тус болсон юм.
1918 он – АНУ-д Стандартын цаг хугацааны тухай хуулийг батлан цагийн бүсийн хуваалтыг баталгаажуулжээ.
1920 он – АНУ-ын Сенат Версалийн гэрээнээс гарч байгаагаа хоёр дахь удаагаа зарлажээ. Өмнө нь АНУ-ын Сенат 1919 оны 11-р сард гарч байгаагаа зарлаж байсан юм.
1921 он – Монголын Ардын журамт цэргийн сурган боловсруулах газар байгуулагдав. Тус газрыг “Улаан цэргийн улс төрийн ба сурган боловсруулах газар” гэж нэрлэж байсан бөгөөд Армид улс төрийн суртал ухуулга хийх үүрэг бүхий комиссар, улс төрийн орлогч нарыг бэлтгэн гаргадаг эв хамт ба коммунист суртлын газар байжээ.
1931 он – АНУ-ын Невада муж мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрөв.
1945 он – Дэлхийн II дайн: АНУ-ын армийн “Франклин” шумбагч онгоц Японы эргийн ойролцоо довтолгоонд өртөн сүйрэв. Тус шумбагч онгоцонд 724 цэрэг явж байсан бөгөөд АНУ-ын цэргийн ажиллагааны түүхэн дэх томоохон хохирол нь энэ болжээ.
1962 он – Бүх цаг үеийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн дуучин Боб Диланы “Боб Дилан” цомог худалдаанд гарав.
1979 он – АНУ-ын Төлөөлөгчдийн танхим өдөр тутмын үйл ажиллагаа болон цаг үеийн мэдээлэл өгч байх зорилготой “Си-Спан” телевизийн сувгийг санхүүжүүлэхээр болсон байна.
1982 он – Фолклендын дайн: Аргентины арми Өмнөд Жоржиа аралд нэвтэрч Их Британийн армитай тулалдахаар болжээ.
2011 он – Ливийн иргэний дайн: Ливийн удирдагч Муаммар Каддафигийн арми Бенгази орчимд Францын нисэх хүчинд ялагдсаны дараа Ливи дэх холбоотнуудын цэргийн ажиллагаа эхэлжээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм4 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм2 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм2 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ