Connect with us

Бусад

Хавар эмчилсэн харшил дахидаггүй

Нийтэлсэн

-

-ХАРШЛААС САЛЪЯ ГЭВЭЛ ШАРГАЛЖУУТЫГ ЗОРИОРОЙ-

Маш хурдацтай хувьсан буй дэлхий ертөнц хийгээд нийгмээс шалтгаалан хүн төрөлхтний амьдралын хэв маяг өдөр тутам өөрчлөгдсөөр байна.
Үүнийгээ дагаад хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг үр дагаврууд ихээхэн гарч ирсээр байгааг Та бид харж, сонссоор сууна. Шинэ төрлийн өвчин эмгэг өдөр бүр анагаах ухаанд бүртгэгдэж, аюулын харанга дэлдсээр “хаалга тогшиход” бэлэн байгаа. Тэр ч утгаараа дэлхий ертөнцийн чиг хандлага “Эхлээд хөгжье, дараа нь цэвэрлэе” гэдэг зарчмаасаа буцаж эргээд байгалиа шүтсэн, “экологийн цэвэр” гэдэг нэр томьёо, амьдралын хэмнэлийг чухалчлах болжээ.

Эрүүл амьдралын хэв маягийг чухалчилъя

Манай улсад ч мөн ялгаагүй хотжилт эрчимтэй явагдаж, нийт хүн амын гуравны нэг нь нийслэлд бүгж байна. Агаар, хөрсний бохирдол нэмэгдэж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн стандартаас зургаа дахин бага байгаа энэ үед иргэдийн эрүүл мэндэд аюулын харанга дэлдсээр. Өнөөдөр айл бүрт дор хаяж харшилтай нэг хүн байдаг болжээ. Сүүлийн жилүүдэд харшилтай хүмүүсийн нас залуужиж байгаа зэрэг нь өнөөх л амьдралын хэв маягаас шалтгаалж байгаа юм. Байгаль дээр төрж, байгалаас ундаалж, байгальтай шүтэлцэн амьдарч ирсэн хүн гэгч хотжилт гэх зүйлийг бүтээж байгалаас хэтэрхий их холдсоныг эдгээр зүйлс баталж байгаа юм. Нэгэнт хүний нийгэм эдгээрийг бүтээсэн эргээд хүн бүтсэн түүх рүүгээ буцъя гэх нь өрөөсгөл ч цэвэр агаарт гарч, рашаан сувилалд эмчлүүлж, шувуудын жиргээ, голын урсгал, цэлмэг тэнгэр, цэцэг ногооны өнгө, үнэрийг мэдрэх нь чухал. Өөртөө цаг гаргаж, агаарт гарч, амралтад явж, сувилалд эмчлүүлэх хэрэгтэй. Үүгээрээ анагаах ухааныг үгүйсгээгүй ч уламжлалт анагаах ухаанд итгэх хэрэгтэйг хэлж байгаа юм. Тэр тусмаа хаврын тарчиг цагт эрүүл мэнддээ анхаарах нь эргээд өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт билээ. Учир нь яг энэ цаг мөчид хүний ужиг өвчнүүд сэдрэх, нэмэгдэх зэргээр эрүүл мэнд доройтдог.

Тэгэхдээ эрүүл мэнддээ анхаарах нь эм тариагаар бөмбөгдөхийг хэлэх үү, эсвэл гэдэг асуултад шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт хайсан юм. Японы Киюшу их сургуулийн профессор Санетака Ширахата 35 жилийн турш судалж баталснаар устөрөгчийн ионы өндөр агууламж бүхий рашаанд явснаар өнөөгийн хүмүүсийн асуудал болоод буй харшлыг 99 хувь, чихрийн шижин,саажилттай хүмүүсийн 88 хувь, арьсны өвчинтэй хүмүүсийн 96, хоол боловсруулах эрхтний өвчинтэй хүмүүсийн 91, үе мөчний хэрх өвчний 87 хувь нь эдгэрсэн гэдэг. Энэхүү устөрөгчийн ионтой рашаан дэлхий дээр гарын арван хуруунд багтам байдгийн нэг нь Монголын Шаргалжуутын рашаан юм. Устөрөгчийн ионоороо дэлхийд тэргүүлдэг Мексикийн рашаан дахь агууламж нь 1000 милграмм бол Шаргалжуутын рашааных түүнээс тун дутахгүй, 700 милграмм юм. Рашаан судлаач Японы эрдэмтэн Мацуда Тоданари Шаргалжуутын рашаанд судалгаагаар мөн устөрөгчийн өндөр агууламж нь нотлогдсон юм. Тэрээр, энэ тухай тайлбарлахдаа “Шаргалжуутын рашааны гол ундаргад устөрөгчийн ион ихээр агуулагдаж байна. Тэр нь амархан дэгдэхгүй идэвхтэй байгааг туршилтаар тогтоолоо. Ингэснээр тус рашааны анагаах чанар нь 95 хувьтай байгаа юм. Рашаанд агуулагдаж байгаа устөрөгчийн ион нь газрын гүнээс ундран шууд агаарт дэгддэг. Тиймээс рашааныг уух, уураар утах, мөн рашаан доторх агаараар амьсгалах, халсан хад, чулуун дээр хэвтэх болон рашаанд орсноор устөрөгчийн ион нь хүний биед шингэнэ” хэмээсэн байдаг.

Энэхүү устөрөгчийн ионтой рашаанд суухын ач холбогдлыг эрдэмтэд мөн тайлбарлажээ. Хүний бие тасралтгүй үргэлжлэх цусны эргэлтээр тэжээгдэж байдаг. Хөдөлгөөн эсвэл идэвхжилээр түүнийг тэтгэхгүй бол удааширч хөгшрөлт болон янз бүрийн өвчин үүсдэг. Тэгвэл устөрөгчийн ионтой рашаанд ороход хүний бие дотроосоо халдаг. Ингэснээр цусны эргэлт сайжирдаг. Хар ухаанаар бодоход л энэ тун энгийн зүйл юм. Устөрөгчийн ион хүний эд эс рүү тун амархан шингэдэг тул хоол боловсруулах үйл явцыг түргэсгэж, зөнөх, чихрийн шижин, судасны хатуурал, зүрх судас, тархины өвчин, харшил зэрэг өвчнийг анагаахаас гадна үрчлээтэх, нүүрний арьс сулрах, харлах гэх мэтийг багасгадаг байна. Тэгэхээр “завгүй” гэдэг үгээ түр хойш нь тавиад зав гаргаад агаарт гарч, сувилалд явж, байгальд ойртохыг эрхэм болгох нь өнөөгийн хүмүүст чухал байгаа юм.

Харшил удаан даамжирвал аминд хүрнэ

Өмнө дурдсанчлан хотжилтоос шалтгаалан олон төрлийн өвчин хүн амын дунд үүсэх болсон. Түүний нэг нь харшил юм. Энэ нь зөвхөн манай улсад ч бус дэлхий нийтийн “толгойн өвчин” болоод буй. Өөрөөр хэлбэл, дэлхийн долоон тэрбум хүний 40 хувь нь харшилтай гэдэг статистикийг олон улсын байгууллагаас зарласан. Гэтэл үүний 26-40 хувь нь ургамлын тоосны харшил аж. Харин манай улсын тухайд таван хүн тутмын нэг нь харшилтай. Харшилтай хоёр хүний нэг нь ургамлын тоосны харшилтай гэнэ. Ургамлын харшлын хамгийн том шалтгаан нь ердөө дархлааны тогтолцоо. Яагаад дэлхий дахинд тэр тусмаа манай улсад хүн амын дархлаа муу байгааг эрдэмтэд байгальтай холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, хүн байгалийн бүтээгдэхүүн. Хүн байгальтай ойр байж, халахдаа халж, хөрөхдөө хөрж, мөн байгалийн гэрэл, агаарт байснаар дархлаа тогтож, эрүүл байх юм. Сүүлийн үед хүмүүс хотжиж, байгалиас хөндийрч байгаа тул байгалийн гэгдэх зүйлд эмзэг болж байна. Тиймээс ч хүм амын дунд ургамлын харшил нэмэгдэж байгаа гэдгийг тэд учирлаад буй.

Харшлын хамгийн аюултай бөгөөд “хар” нөлөө нь удамшилд нөлөөлөх юм. Хэрэв эцэг, эхийн аль нэг нь харшилтай бол харшилтай хүүхэд төрөх магадлал 50 хувь байдаг бол харшилгүй эцэг, эхээс харшилтай хүүхэд төрөх магадлал үүнээс хоёр дахин бага байдаг юм байна. Харин эцэг, эх нь хоёулаа харшилтай бол 75-80 хувийн магадлалтай байдаг. Ингэхээр харшлыг аль болох дархлаагаа дэмжих замаар хурдан “дарах” хэрэгтэй гэнэ. Хүмүүс “Энэ зуныг л давбал, харшил байхгүй болно” гэсээр хэнэггүй зангаасаа болж даамжруулдаг гэдгийг эмч нар хэлж байлаа. Ийнхүү харшлаа тоохгүй, удаан даамжруулан явсаар амьсгалын замын салст хөөж, шүүрэл ялгаруулж амьсгалын замын өвчин үүсгэдэг байна. Ингэснээр астма үүсдэг. Астма нь цаашлаад амь насанд халтай байдалд хүргэдэг. Тэгвэл харшлыг өмнө дурдсан устөрөгчийн ионтой рашаанд сууснаар бүрэн эдгээх боломж бий. Харшлын хамгийн оргил үе зургаа, долоодугаар сард байдаг. Мөн намрын сард. Арьсны өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр зургаадугаар сард 7554, долоодугаар сард 6484, наймдугаар сард 8274 хүн эмчлүүлж, оношлуулжээ. Ингэхээр харшил энэ саруудад тун их байдаг нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн харшил залуужиж байгааг эмч нар онцлоод буй. 6-10 насныхан хүртэл харшилтай болж, нүд улайж, хамар нь битүүрсэн орж ирдэг болсон гэнэ. Ингэхээр хүн амын дунд харшил ямар их дэгдэж байгаа нь тодорхой. Харшлын хамгийн дарагч бол яах аргагүй дархлаа гэдгийг анагаах ухаан хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн харшлыг эм тариа гэхээсээ илүүгээр амралт, сувилал, рашаан, сайн хоол хүнс анагаадаг гэдэг. Тухайлбал, харшилтай хүмүүс дөрөв, тавдугаар сард рашаан сувилалд явбал үр дүнтэй байдаг байна. Учир нь харшлын идэвхтэй сар эхлэхээс өмнө устөрөгчийн ионтой рашаанд сууж дархлаагаа дэмжсэнээр хүний бие харшлын эсрэг тэсвэртэй болдог. Мөн дөрөв, тав, эсвэл өвлийн саруудад бороо ороогүй байдаг тул тухайн рашааны устөрөгчийн ион илүү хүчтэй байдаг. Зуны саруудад бороо орсноор рашаан дахь устөрөгчийн ион хурын усанд багасдаг. Тэгэхээр аль болох хавар, намрын саруудад Шаргалжуутын рашаанд явбал илүү үр дүнтэй байх нь. Гэвч хүмүүс харшлаа эхэлсэн хойно идэвхт саруудад нь эмчилгээ хийлгэж, төдийлөн үр дүнд хүрдэггүй байна. Хэрэв харшлын эсрэг горманы эмчилгээ хийлгээгүй бол хавар, намрын улиралд рашаанд суувал бүр хурдан эдгэрдэг. Харшил нь дөнгөж эхэлж байгаа хүн 10 хоног, харшилтай удаан явсан бол 14 хоног явах бөгөөд жилд хоёр удаа рашаан эмчилгээнд ороход харшлаас бүрэн “салж” чадах нь. Хэрэв хавар, намартаа тогтмол Шаргалжуутын рашаанд эмчилгээ хийлгэвэл харшил дахихгүй гэдгийг ч эмч нар хэлж байна.

Дэлхийд хуруу дарам байдаг устөрөгчийн ионтой Шаргалжуутын рашаан

Монголчууд эртнээс байгалиа түшиглэн амьдарч, рашаанд сууж архаг өвчнөө эдгээж, байгалийн амьд жимс, ангаар хооллодог түүхтэй ард түмэн. Сүүлийн жилүүдэд байгалиас холдож байгаа ч бид тэрхүү түүхээ үргэлжлүүлэн байгальдаа ойр амьдарсаар. Түүнчлэн анагаах увидаст рашаан сувилал ч олон бий. Тэр дундаас хамгийн олон өвчин анагаах чадвартай, байгаль өөрөө бүтээсэн гайхалтай тогтоц, увидаст, мөн дэлхийд хуруу дарам цөөн байдаг устөрөгчийн ионы агууламж өндөртэй Шаргалжуутын рашааны онцлогоос танилцуулъя.

Хүмүүсийн дунд хэдийнэ танигдсан Шаргалжуутын рашаан нь далайн түвшнээс дээшэ 2150 метр өндөр уулын бэлд байрладаг. Эрүүл мэндийн яамнаас албан ёсны магадлан итгэмжлэгдсэн тус рашаан, сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд Шаргалжуут голын эрэг дээр байрладаг. 300 гаруй төрлийн рашаантай газрын гүнээсээ минут тутамд 4000 гаруй литр рашаанаар урсдаг. Ингэхдээ рашаан бүр нь зориулалт шинж чанар халууны хэмжээгээрээ өөр байдаг юм. Тухайлбал, хүйтэн рашаан нь 23-30 градус бол халуун бүлээн нь 30-45 градус, халуун рашаан нь 50-86 градус хүрдэг. Харин оргилон буцлах рашаан нь 90-96 градус байдаг. Хамгийн сонирхолтой нь рашаан бүр нэг хаднаас зэрэг урсдаг атлаа бүгд өөр амттай, өнгөтэй, хүхэрлэг, гашуун, исгэлэн, амтгүй, давстай, улаан, шаргал, ногоон, хар гэх мэт.

Тухайлбал, Шаргалжуутын халуун рашаанд улаан, ногоон, хар, улбар шар, хар халтар зэрэг өнгө бүрийн замаг ургадаг. Эдгээрийг бүтэц найрлагаас нь шалтгаалан өөр өөр өвчин анагаахад ашигладаг байна. Уламжлалт анагаах ухаанд ногоон замгийг арьс, судасны өвчинд ашигладаг. Мөн уур манан савсан цайвартах халуун рашаанд нь зүрх, судас, даралт ихсэх, багасахаас сэргийлэх олон төрлийн эмийн ургамлууд ургадаг. Шаргалжуутын халуун рашаан доторх халдаг Бигнүүрийн хад, чулуу нь дотор эрхтэн, ууц, нурууны өвчнийг эмнэдэг. Тухайн халуун чулуун дээр хэвтэж, мордож, сууснаар биеийг бигнэн халааж анагаадаг зориулалттай юм.

Халуун рашааны шид ийм бол хүйтэн рашаанд ч гэсэн онцгой шид бий. Байгалийн жамаараа хадны ёроолоос харгин урсах хүйтэн рашаан булгууд нь тус тусын найрлагатай боловч бүгдэд нь барагшун байдаг. Барагшуны шидийг нэрлээд барахгүй. Тэр тусмаа элэгний өвчний “эрлэг” гэдгээрээ алдартай “Хаан рашаан” аж.

Ингээд давуу талыг нь тоочоод байвал Шаргалжуутын рашаан нь Монгол орны шингэн ашигт малтмалын хамгийн том орд гэхэд болох юм. Тодруулбал, хоногт 6-7 сая литр рашаан байгалийн жамаараа урсдаг. Нийтдээ 10 гаруй га газрыг хамарсан байгалийн эмчилгээний хамгийн том орд. Хүний бие эрхтний хэлбэр, дүрстэй хад чулуунаас анагаагч рашаанууд ундардаг. Ямар эд эрхтэнд сайн гэдгийг рашааны урсац, хадны хэлбэрээс харж болдог. Тухайлбал, хүний ясны хэлбэртэй кальци гаргадаг рашаан бий. Мэдээж кальци ясны хамгийн сайн “эм”. Түүнчлэн дуу авиагаар гардаг рашаан ч байдаг. Ийм олон төрлийн анагаах увидаст рашаанууд нэг дор бүрэлдэн тогтсон, ингэхдээ байгаль өөрөө бүтээсэн газар дэлхий дээр хаана ч байхгүй. Тэр нь Монголд, Шаргалжуутад л байна даа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.

2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%

НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм4 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим