Бусад
Налайхын Барилгын материал, үйлдвэрлэл технологийн парк шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгууллаа

ЗАРИМ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛУУД ЭХЭЛЖЭЭ
Налайх дүүрэг дэх Барилгын материал үйлдвэр технологийн паркад 2019 оны эхний ээлжийн үйлдвэр ашиглалтанд орж бас нэгэн үйлдвэр шав тавих ёслолын ажиллагаа хийлээ.
Ашиглалтанд орсон үйлдвэр нь ангижруулсан төмөр үйлдвэрлэх зургаан цогц үйлдвэр байгуулах юм. Одоогийн байдлаар 50 орчим ажлын байрыг шинээр бий болгох боломж бүрэн бүрдээд байна. Барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил эхлэх улирал эхлэж байгаатай холбогдуулан НБМҮТП нь бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. Өнөөдрийн байдлаар 4.7км авто замын ажил, 1.6 км үерийн далангийн ажил хийгдэж 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаaд байна. Паркт нийт 2014 оноос хойш 13.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ жилдээ багтааж дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм.
Авто зам, үерийн барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээн авах.
Нийслэлийн төсвөөр үндсэн цахилгаан хангамжийн ажлыг эхлүүлэх /1 тэрбум төгрөг/
Паркийн цэвэрлэх байгууламж, дулааны станцын ажлыг концесс болон олон улсын зээл тусламжаар эхлүүлэх.
Паркийн өргөтгөл 130 га газрын үйлдвэрлэлийн нарийвчилсан төлөвлөлт хийх.
Шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх.
2019 онд 300 хүний ажлын байрыг шинээр бий болгох зэрэг ажлуудыг төлөвлөжээ.
ПАРКАД БАЙРЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Энэ долоо хоногт тус паркад байрших үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж тэднийг үйл ажиллагаа эхлүүлэхийн өмнө шаардагдах бичиг баримтуудыг хэрхэн богино хугацаанд бэлтгэх талаар цогц мэдээлэл мэдээлэл өгчээ. Учир нь бичиг барим бүрдүүлэхэд багагүй хугацаа зарцуулдаг, олон газарт хандах шаардлагатай байдаг тул үүнийг үйлдвэрлэл эрхлэгчид хүндрэлгүй, хурдан, шуурхай бүрдүүлэх аргачлал зэргийг нарийн тайлбарласан аж. Ингэснээр үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа байгууллагууд нэгдсэн мэдээлэлтэй болж холбогдх хуулийн талаарх мэдээлэлтэй боллоо. Уулзалтад 13 үйлдвэрийн төлөөлөгч оролцож санал бодлоо солилцжээ.
НБМҮТП-ийн дарга С.Батжаргал уулзалтын үеэр хэлэхдээ төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчны үнэлгээ, техник технологийн түвшний үнэлгээ зэргийг ажлын дарааллын дагуу боловсруулж, холбогдох байгууллагуудаар баталгаажуулах зэрэг үйлдвэр барих бэлтгэл ажлын хугацаа хуулийн дагуу 6 сар орчимд багтах боломжтой ч төслийн хүчин чадал төрийн байгууллагын баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж захиалагчийн уялдаа холбоо сул зэргээс хамаарч 1-2 жилийн хугацаа зарцуулж байгаа. Тиймээс үйлдвэрлэл технологийн паркийн нэгжүүд паркийн үндсэн дэд бүтцийг хүлээлгүй ажлаа эрчимжүүлэх нь чухал. Монгол Улсын Засгийн газраас Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад 30 гаруй баримт бичгийн бүрдэл хангаж байж авдаг ба 3 жилийн хугацааг зарцуулсан. Бидний зүгээс үзэхэд төр хувийн хэвшлийн түншлэл харилцан уялдаатай ажлын дүнд богино хугацаанд өндөр үр бүтээлтэй ажиллаж олон үйлдвэрийг бүтээн байгуулах боломжтой гэж үзэж байна гэдгийг онцоллоо.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.