Connect with us

Нийгэм

Биднийг битгий өрөвдөөч, биднийг өөрчлөөч”

Нийтэлсэн

-

65 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 26 хүүхэд суралцаж байна.

“Намайг Г.Урангоо гэдэг. Би аав, ээж, эгч хоёр ахтайгаа амьдардаг. Одоо манай ангид дуу хөгжмийн хичээл орж байна. Гэхдээ би монгол хэлний хичээлдээ илүү дуртай. Миний мөрөөдөл гэвэл би том болоод эмч болно гэж боддог” хэмээн мишээл цацруулан ярих Г.Урангоо нийслэлийн 65 дугаар дунд сургуулийн гуравдугаар ангид сурдаг.

Тэрбээр хэл яриа, бие эрхтний бэрхшээлтэй гэсэн оноштой ч гэрийнхэн нь түүнийг тусгай сургуульд бус ерөнхий боловсролын сургуульд элсүүлэхийг илүүд үзжээ. Учир нь дэлхийн бусад оронд хөгжлийн бэрхшээлтэй болоод тусгай хэрэгцээт хүүхдийг энгийн сургуульд, эрүүл саруул хүүхдүүдийн хамт сургах, боловсрол эзэмшүүлэх нь илүү үр дүнтэй төдийгүй тухайн хүүхдийн хөгжих, өөрийгөө дайчлах зэрэг чадвар маш сайжирдгийг мэдээллийн хэрэгслээс уншиж, мэдсэний үндсэн дээр тус сургуульд элсүүлж байсан гэнэ.

Аав, ээжийнх нь энэ шийдвэр зөв байсныг охины хичээлдээ болон бусадтай хандах хандлага өдөр тутамдаа баталж байгааг ангийн багш нь ярьж байлаа. Тэрбээр “Эцэг, эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдүүдээ ерөнхий боловсролын сургуульд хамруулж байгаа нь үнэхээр сайшаалтай. Хүүхдийн чадвар, мэдлэг, тэмүүлэл өдрөөс өдөрт нэмэгдэж, сайжирч байгааг хараад би хүртэл маш их урам авч, илүү хичээх ёстой юм байна гэж анх бодож байсан.

Үнэндээ нэгдүгээр анги дааж авахад манай ангид хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэд элссэн л дээ. Тухайн үед энэ хоёр сурагчтай хэрхэн ажиллахаа мэдэхгүй зөвхөн “Энэ сурагч маань бусад сурагчаас үсгээ арай өөрөөр бичдэг, уншихдаа арай удаан боловч уншиж чаддаг, илүү их юм сурахыг хүсэж байгаа учраас би илүү хичээх ёстой юм байна” гэдгийг л ойлгож байсан учраас Насан туршийн боловсролын төвийн багш нараас дэмжлэг авах нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд тус төвийн багш нараас хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах арга барил, хичээл заах арга зүй гэх мэт олон зүйл суралцаж эхэлсэн. Улмаар сурагчидтайгаа хэрхэн ажиллах аргаа олж, тэд маань ч тодорхой хэмжээний үр дүнтэй суралцах болсон. Ингэж байтал өнгөрсөн жилээс Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд бага ангийн багш нарыг хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хэрхэн ажиллах, тэдэнд эрдэм мэдлэг олгох, хөгжүүлэхэд шаардлагатай арга зүйн сургалтуудыг хийж эхэлсэн.

Тус сургалтад хамрагдсанаар улам илүү мэдлэгжиж, чадваржсан гэж бодож байгаа. Манай анги 38 хүүхэдтэй. Н.Болдхуяг, Г.Урангоо нарын маань зурах чадвар маш ахицтай хөгжсөн. Анх өөрийгөө илэрхийлэхээс, бусадтай харилцахаас нэг л эмээнгүй байдаг байсан бол одоо чөлөөтэй илэрхийлж, ангийнхантайгаа тоглож, олон зүйл дээр бусдаасаа дутахааргүй болсон” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр Н.Болдхуяг, Г.Урангоо нарын ар гэрийнхний талаар “Аав, ээжүүд нь сэтгэл өндөр байх шиг байдаг.

Заримдаа “Хүүхэд маань зөндөө их юм сурч, хүмүүстэй харилцах хандлага, харилцаа нь сайжирч байгаад баярлаж байна” гэдэг. Болдхуяг дээр жишээ авахад анх ээж нь түүнийг бие засах бүрт ариун цэврийн өрөө оруулж, бие засуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, хичээлийн цаг дуустал ангийн гадаа хүлээж байдаг байсан гэсэн үг. Тэгвэл Болдхуяг маань энэ жилээс ариун цэврийн өрөө орох гэх мэт асуудлаа өөрөө шийддэг болсон. Бас багшийн болоод бусдын хэлсэн үгийг маш сайн тогтоож, хэрэгжүүлэхийг хичээдэг болсон.

Түүнийг бие дааж олон зүйл хийж чаддаг болсныг гэрийнхэн нь ярьдаг” гэсэн юм. Мөн түүний онцлохыг хүссэн нэг зүйл нь “Хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхэдтэй зөвхөн багш биш ар гэрийнхэн, найз нөхөд нь тулж ажиллах нь ус агаар мэт хэрэгтэй. “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн нэг давуу тал нь зөвхөн багш нарыг бус эцэг эхийг нь, ангийнх нь найзуудыг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх нийгэм дэх сөрөг, ташаа ойлголтыг эерүүлэх, тэд аливаа зүйлийг бусдаас жаахан өөрөөр л хийдэг болохоос биш бүхнийг чаддаг гэдгийг ойлгуулах сургалтууд явуулсан нь юм.

Ингэснээр багшийн ажил маш их хөнгөрч, тал талын дэмжлэг, туслалцаа бий болж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч таатай орчин үүсэж байгаа нь сайшаалтай. Хамгийн чухал зүйл нь бид тал талаасаа хичээж чадвал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ нийгмээс гадуур орхилгүй хамтдаа хөгжиж, боловсрох боломжоор нь хангаж чаддаг гэдгийг эхнээс нь мэдэрч байгаа нь чухал үр дүн” гэсэн юм. Тус сургуулийг зорьсон шалтгаан нь сүүлийн өдрүүдэд сошиал ертөнцөөр “Хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн аливааг сурах, хийх арга барил өөр ч тэд хөгжих, суралцах, бусдыг манлайлах бүрэн боломжтой.

Тэдэнд эцэг, эхээс нь гадна багш, үе тэнгийн найз нөхдийнх нь багахан туслалцаа, магадгүй эерэг хандлага чухал. Үүнийг нийслэл, орон нутгийн зарим ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс харж болно” гэх мэдээлэл багагүй цацагдсан. Иймд тусгай сургууль нэмж барих шаардлагатай хэмээн дэлхий нийтийн жишгээс хөндлөн зүйл ярьдаг манай улсын боловсролын салбарынхан үнэхээр тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ сургаж, хүмүүжүүлж чадаж байна уу гэдгийг сурвалжлахыг зорьсон хэрэг.

Энэ ч үүднээс хөгжлийн бэрхшээлтэй 26 сурагч сургуульд нь амжилттай суралцаж буй тус сургуулийг сонгосон билээ. Биднийг очих үеэр тус сургуулийн Нийгмийн ажилтан Т.Шижирмаа “Хүүхдийг ивээх сангаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн боловсролын ажилд том хувь нэмэр оруулж байгаад баяртай байгаа. Сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан таатай орчин зайлшгүй шаардлагатай.

Иймд бид сургуулийнхаа орчныг налуу замтай болгож тохижуулсан. Түүнчлэн багш нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллахаа мэдэхгүй, ачааллаас шалтгаалан төвөгшөөх зэрэг хандлага байдаг байсныг дээрх төслийн чадавхжуулах сургалтуудаар шийдэж чадсан гэж бодож байгаа. Багш нарыг чадавхжуулах сургалтад хамруулснаар тэдний хандлага, сургах арга барил өөрчлөгдсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхдийн адил ангийнхантайгаа мөр зэрэгцэн сууж байна.

Хааяа ганцаарчлан сургах хөтөлбөрийн хүрээнд хичээл ордог. Үүнээс гадна манай сургуульд Насан туршийн боловсролын төв хичээллэж байна. Сургалт нь бүх насны дүйцсэн хөтөлбөрөөр явагддаг. Амьжиргааны баталгаажих төвшин доогуур, суралцахуйн бэрхшээл, амьдралын хүнд нөхцөл байдлаас үүдэн сургуулиас завсардсан хүүхдүүд тус төвөөр дамжуулан суралцаж байгаа. Энэ төвд дауны синдром, аутизмтай 9-15 насны 23-25 хүүхэд өглөө, өдөр гэсэн ээлжээр хичээллэдэг.

Бид тус төвийн багш нараас суралцаж, хамтарч ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд “Биднийг битгий өрөвдөөч, биднийг өөрчлөөч” гэж хэлэхийг хүсдэг юм билээ. Бүр тодруулбал “Бид аливаа зүйлийг бусдаас арай өөрөөр хийж, сурдаг. Үүнийг маань хүмүүст, багш нарт, найзуудад маань ойлгуулж өгөөч” гэдэг. Хүүхдүүдийн яг энэ яриа, бодлыг илэрхийлсэн “Өөр Өөр” сошиал нөлөөллийн ажлыг Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулж байгаа юм билээ.

Энэ нь нийгэмд, хүмүүст, үеийнхэнд нь “Хүн бүр өөр өөрийн гэсэн чадвартай, аливаа зүйлийг хийхдээ өөрийн гэсэн арга барилтай, сурах арга барил өөр, ажил гүйцэтгэх арга барил нь ч өөр. Яг үүнтэй адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд аливаа зүйлийг хийх арга барил өөр ч энэ нь хөгжиж чадахгүй гэсэн үг огт биш” гэдгийг ойлгуулахад чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа.

Энэ мэт хамтын хичээл зүтгэлээр олон хүүхэд хөгжиж, сурч, өөртөө итгэх итгэлтэй болж байгаад баяртай байгаа” хэмээн ярилаа. Тэндээс бид тус сургуулийн бага ангиудаар орж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн суралцаж байгааг сонирхсон юм. Энэ үеэр хоёрдугаар ангид сурдаг тулгуур эрхтний бэрхшээлтэй хүү бидэнд

“Элэг зүрхнээс уяатай

Энхрий монгол нутаг минь

Эцэг эхээс заяатай

Энхрий алтан өлгий минь” хэмээн “Халуун элгэн нутаг” дууг зүрхэн тушаа гараа тавиад дуулж өгөв.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим