Энтертайнмент
Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа
Сүүлийн үед уран бүтээлээс илүүтэй хувийн амьдралын дуулиан шуугианаар олны анхаарлыг татах болсон нийтийн дуучид дотор ганц бие ээж нэгээр нэмэгджээ. Тухайлбал, дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салсан тухайгаа мэдэгдэж, сонсогч фэнүүдээ гайхшруулаад авчээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Олон хүн асуусан, бас гайхсан…
Гэхдээ би чадалтай, хүчирхэг эмэгтэй. Энэ хорвоог ганцаараа туулсан ч чадах тэнхээтэй. Сайн л хүнтэй суу. Тэр болтол ганцаараа хэчнээн удаан явсан ч хамаагүй. Муу амьдаръя гэвэл ганцаараа хэн ч чадна. Яршиг л байна” хэмээн нууцаа дэлгэсэн байна.Телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Ханьтайгаа фэйсбүүкээр танилцсан” хэмээн ам алдаж байсан дуучин бүсгүй төд удалгүй “Бид олон жил үерхсэн, тэгээд нөхрийгөө гадаадаас ирэхэд нь гэр бүл болсон” гэж хэвлэлээр нэг шуугиулж байлаа. Авто машины кузов засварчин мэргэжилтэй эр нөхөртөө хөөрхөн охин төрүүлж өгсөн дуучин А.Түмэн-Өлзий ч нярайлаад удалгүй уран бүтээлдээ эргэн орсон.
Улмаар жүжигчин Л.Сөрөлттэй хамтран дуулж, хоёр ч удаа тоглолт хийсэн бөгөөд хөдөө орон нутгаар хамтдаа аялан тоглоод ирсэн. Дуучин Э.Чулуунчимэгтэй үй зайгүй найзууд тэрбээр чухам юуны учир нөхрөөсөө салж, ганц бие ээжийн тоог нэмсэн нь одоогоор тодорхойгүй байна. Ямартаа ч, нөхөртэйгөө хамт авахуулсан романтик зургуудаа хэдийнээ устгаж, уран бүтээлээс гадна хандивын тоглолтод анхаарлаа хандуулж яваа аж.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.