Дэлхий дахинд
ЮНЕСКО: Сэтгүүлчдийг хөнөөсөн хэргийг олон жил зэмлэн буруутгасан гэж мэдэгджээ
НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага буюу ЮНЕСКО нь сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоохын тулд илүү хүчин чармайлт тавих бөгөөд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийт 1010 ажилтны амийг хөнөөсөн хэргүүдийг 12 жилийн хугацаанд зэмлэн буруушаасан гэж тус байгууллагын ерөнхий захирал Одре Азуле мэдэгджээ. Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.
“Ийм хэрэг үйлдсэн 10 хэрэг тутмын 9-д нь хуулийн хариуцлага тооцохгүй байна. Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг ял шийтгэлгүй өнгөрдөг энэ асуудалд олон нийтийн анхаарлыг татах зорилгоор ЮНЕСКО “TruthNeverDies” уриатай кампанит ажлыг эхлүүлж байгаа талаар мэдэгдэж байна. Энэхүү кампанит ажил нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэсэн материалуудыг нийтлэхийг дэмжих зорилготой юм. Бидний үүрэг бол сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийг ял шийтгэлгүй үлдээх боломжийг олгохгүй байхад оршихын сацуу хэвлэл мэдээллийн олон ургальч үзлийн зарчмууд дээр үндэслэсэн чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд дэм үзүүлэх аюулгүй нөхцөлд ажиллах баталгаа олгох юм” гэж тэрбээр мэдэгдэлдээ онцлон хэлсэн байна.
Эх сурвалж: ПАРИС. /ТАСС/