Бусад
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 23

Дэлхийн цаг уурын өдөр
Жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдөр НҮБ-ын ивээл дор Дэлхийн цаг уурын өдрийг (World Meteorological Day) тэмдэглэдэг. Яг энэ өдөр 1950 онд Дэлхийн цаг уурын байгууллагын конвенци хүчин төгөлдөр болсон юм. Статистик мэдээллээс харахад байгалийн гамшгийн 80 хувь нь цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж байна. ХХ зууны 50-иад онд байгалийн гамшгийн хохирол жилдээ дөрвөн тэрбум доллараар үнэлэгдэж байсан 1990-ээд онд 40 тэрбум болтлоо өссөн байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2030 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад ядуурлыг бууруулах Дэлхийн нийтийн үүрэг хариуцлагыг онцгойлон тусгасан бөгөөд хүнсний аюулгүй байдал, усны болон эрүүл ахуйн асуудал ч мөн багтсан байдаг. Байгаль орчинд халгүй цэвэр эрчим хүч, хотжилтыг хөгжүүлэх, үүгээр дамжуулан байгаль орчны экосистемийн тогтвортой удирдлагын тогтолцоонд дэмжлэг үзүүлэх зорилготой байна.Уур амьсгалын өөрчлөлт байгаль орчин, хүн төрөлхтний амьдрах орчинд нөлөөллөө үзүүлсээр байна. Хүлэмжийн хийн ялгаралт ихэсч, агаар мандлын доод давхаргын болон далайн усны температур нэмэгдсээр байгаа юм.
XX зууны эхэн үетэй харьцуулахад дэлхий маань 1 градусаар дулаарсан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг энэ дулаарлыг зогсоох чиглэлээр дорвитой үйл ажиллагаа явуулах анхааруулж байна.
Сонирхолтой баримтууд –
- Дэлхийн хамгийн нарлаг газар нь Иорданы Үхмэл тэнгис. Тэнд жилдээ 330 өдөр нартай!
- Дэлхийн хамгийн хуурай газар нь Сахарын цөл биш Антарктидын хуурай хөндий юм. Тэнд хоёр сая жилийн турш бороо огт ороогүй.
- Хамгийн анхны цаг уурын мэдээг 1936 оны арваннэгдүгээр сарын 11-нд Английн телевизээр дамжуулжээ.
- Чийглэг агаар дулааныг сайн барьдаг. Тиймээс говь цөлд шөнө хүйтэн, чийг ихтэй халуун бүсэд шөнө нь халуун байдаг.
- Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст үүсэх циклон нь цагийн зүүний эсрэг эргэлттэй харин өмнөд хэсгийнх нь цагийн зүүний дагуу эргэлттэй. Циклон эквадорыг давдаггүй харин тэр хавьд үүсээд аль нэг туйлын зүг хөдөлдөг.
- Цельсийн -40 хэм нь Фаренгейтын -40 хэмтэй яг тэнцдэг. Хоёр шаталбарын ганц таардаг хэм нь тэр юм.
- Дэлхийн далай тэнгисийн хойд ба өмнөд уртрагийн 30° ба 35° градусын бүсийг заримдаа морины өргөрөг гэж нэрлэнэ. Учир нь тэнд анти циклонтой учир бүрэн тогтуун болоод дарвуулт онгоцыг хөдөлгөдөггүй байжээ. Урт хугацаагаар зогсож байхдаа ус хүнсний хомсдлоос морьдыг далайд хаядаг байсан гэнэ.
- Аянганаас жил тутам 10 сая тонн азот газарт буудаг.
ОК хэллэгийн түүх
1839 оны энэ өдөр О.К гэх өнөөгийн хүн толгойтой бүрийн хэлэх дуртай хэллэг гарч ирсэн гэж тооцогддог.Зарим эх сурвалжаар Бостон хотын Morning Post сонинд “all correct” гэсэн үгийг “оll correct” гэж буруу бичснээс шог товчлол ОК гарч ирсэн гэдэг.
Харин Нью-Йоркийн дипломатууд өөрсдийн клубт The Democratic OK Club (ОК гэдэг нь тэр үеийн Ерөнхийлөгч Мартин ван Бюрены төрсөн Old Kinderhook гэх газрын товчлол) гэх нэр өгснөөс ОК үүсэлтэй гэж маргадаг. Үүнээс сарын дараа энэ хувилбарыг баталсан мэтээр Нью-Йоркийн сонинд энэ үгийн өнөөгийн утгыг илэрхийлсэн “Бүх зүйлыг О.К гэж та үзэхгүй байна уу?” гэсэн хэллэгийг хэвлэсэн байлаа. Грекчүүд ч энд оролцон “ola kala” гэх манай үг “бүх зүйл сайн” гэсэн утгатай гэж байв. Латинаар бичигчид ч “omnia correcta” гэдэг үгийг товчлол гэж зүтгээд үзжээ. Финууд ч хоцролгүй “зав” гэх утгыг илэрхийлдэг oikea гэсэн үгээ хэлээд авсан байна. “Аux quais” гэж хэлэх дуртай франц усан цэргийнхэн энд оролцох гэтэл тэр үг нь “усан онгоцныхоо зогсоол руу” гэсэн утгатай байв. Германчууд хүртэл эндээс хоцорсонгүй. Америкийн иргэний дайны үеэр тэд “Ерөнхий командлал”-аа Oberkommando гэдэг байсны товчлол бол О.К гэж зүтгэнэ. Үүнийг судлахаар улайрч байсан хүмүүс Ерөнхийлөгч Эндрю Жексон бичиг үсэг муутайгаас “oll korrekt” гэж бичсэнээс тэр товчлолыг үүсэлтэй гэв. Жексоны талынхан бол тэр хайртай товчлолыг “okeh” гэх индиан үгнээс авсан гэдэг.
Телеграфын бүсгүйчүүд “all clear” (“бүгд ойлгомжтой”) гэсэн үгийн товчлол ОК гэж хэлэх боллоо. Саран дээр анх хөл тавьсан Нил Армстронгийн эхний үг нь ОК байв. “Залуу бэлэн үү, ОК, хөдөлцгөөе!” гэж залуу бизнесмен Тодд Бимер гурван хүний хамт Боинг-747 онгоцыг булаан авсан террористуудтай тэмцэхдээ хэлээд тулалджээ. Тэдний буянаар Цагаан ордон дээр унах ёстой байсан онгоц Питсбургийн ойролцоо унасан юм. Технологи бас үгийн алдарт нэмрээ оруулав. ”Apple” компьютерийн гаранд ОК товчлуур гарч иржээ.
Англи хэлний ямар ч үг аваагүй хүндэтгэлийг энэ үг аван түүнд нэг номыг тэр чигт нь зориулжээ. Уг номыг англи хэлний профессор Аллан Меткалф бичээд “ОК. Америкийн аугаа үгийн ер бусын түүх” гэж нэрлэжээ. Энэ үгэнд бас харах дохио бий. Эрхий ба долоовор хурууг үзүүрээр нь нийлүүлэн тойрог үүсгээ бүх зүйл сайн гэж харуулдаг.
Археологичид Минотаврын ордны үлдэглийг олжээ
Нийт 500 мянган кв.м орон зайд ордон, харш, чулуун байшин зэргийн олон байгууламж, ахуй, соёл, урлагийн эд зүйлийг малтан олсон нь хэлэхийн аргагүй том амжилт. Энэ малтлагын явцад хүй нэгдлийн дараах минойн гэсэн эртний аугаа иргэншлэлийн нэгийг нээн танилцуулсан юм. Минойчууд арлынхаа ашигтай байрлалын буянаар эртний Египеттэй холбогдож далайн тээврийн гол замд далайн дээрэм хийж иржээ. Дундад минойн үеэр тэдний соёлын нөлөө эх газрын Грект тархсан ба энэ үеэр Кикладын соёл нь Минойнхтай нийлэн ууссан байдаг. Критийн аралд грек-ахейчууд нэвтэрснээр тэдний соёл шинэ хөгжилд орон Микений соёл үүсэн тэр хавиар тарсан юм.
Английн археологич, баян ноён Артур Эванс 1900 оны гуравдугаар сарын 23-нд Критийн аралд малтлага хийж эхэлсэн байна.Тэрээр малтлагаа эхлээд хэдхэн цагийн дараа Минотаврын төөрдөг байшин гэх домогт ордны үлдэгдлийг олжээ. Энэ ордон нь МЭE II мянган жилийн тэртээ байгуулагдсаныг судлаачид тогтоосон.
Өнөөдөр түүхэнд
1400 он – Вьетнамын газар нутгийг 175 жил захирсан Тран гүрэн задран унав.
1568 он – Францын шашны хоёрдугаар дайн Лонжүмэгийн гэрээнд гарын үсэг зурснаар дуусчээ.
1801 он – Оросын эзэн хаан I Павел Михайловскийн шилтгээний өөрийн унтлагын өрөөнд согтуу офицерын гарт боомлигдон хөнөөгдлөө. Ингэж Оросын түүхэн дэх хамгийн сүүлчийн ордны хуйвалдаан хийгджээ. Хуйвалдаанд 30-70 хүн оролцсон гэх янз бүрийн мэдээ байдаг.
1853 он – Дэнлүү асаагчдын болгоомжгүйгээс Москвагийн их театр шатжээ.Хоёр өдрийн турш москвагийнхан галтай тэмцсэн ч гурав дахь өдөр нь театр балгас болсон байлаа. Түймрийн дараа театрын байрыг дахин цоо шинээр босгожээ.
1857 он – АНУ-ын Нью-Йорк хотын Уолл-стритийн санхүүгийн байранд Элиша Отисийн зохион бүтээсэн цахилгаан шатыг суурилуулжээ.
1868 он – Калифорнийн их сургууль албан ёсоор байгуулагджээ.
1876 он – Павел Николаевич Яблочков өөрийн зохисон “цахилгаан лаандаа” патент авчээ. “Анхны “цахилгаан лаа” нь цахилгаанаар үүсэх гэрлийн анхны эх сурвалж болсон юм.
1888 он – Английн хөлбөмбөгийн лигийн анхны тоглолт зохион байгуулагдав.
1891 он – Английн өмнөд ба хойд нутгийнханы шигшээ багийн хөлбөмбөгийн тоглолт дээр 128 жилийн өмнө хаалганы торыг анх удаагаа хийсэн байв.
1900 он – Египетын уран барилгач Хасан Фатхи Александрий хотод төржээ.
1909 он – АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рузвельт Нью-Йорк хотоос гарч Африк тивийг зорин аялалдаа гарав. Түүний аяллыг Үндэсний газар зүйн нийгэмлэг болон Смитсоны хүрээлэн санхүүжүүлжээ.
1919 он – Италийн Милан хотод Бенито Муссолини “Fasci di Combattimento” нэртэй фашист хөдөлгөөнөө байгуулжээ.
1935 он – Филиппиний үндсэн хууль батлагдаж тус улс тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд элсэв.
1940 он – Пакистанд Энэтхэгийн мусульманчуудын тусгаар улс байгуулахыг уриалсан 1940 оны тогтоолыг дурсах Пакистаны өдрийг тэмдэглэдэг. Бүх Энэтхэгийн мусульманы лигийн чуулган Лахор хотод 1940 оны гуравдугаар сарын 23-нд болсон 100 мянган хүний цуглаанаас дэмжигдсэн тогтоолын төслийг Британийн Засгийн газарт өргөх бичиг болгон боловсруулсан юм. Тэр үед Пакистан гэсэн үг гарч байгаагүй ч анх удаагаа тусгаар улсын тухай дурссан нь тэр байлаа.
1978 он – НҮБ Ливанд энхийг сахиулах ажиллагаа зохион байгуулахаар болж цэнхэр дуулгатнууд Бейрутэд иржээ.
1980 он – Сальвадорын хамба лам Оскар Ромеро алдарт илтгэлийнхээ үеэр “Эль Сальвадорын зэвсэгт хүчин энгийн иргэдийг хөнөөхөө зогсоо” гэж мэдэгдэв.
1983 он – АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рейган сансрын “Оддын дайн” нэр авсан батлан хамгаалахын стратегийг хэрэгжүүлэх санаачлагыг анх дэвшүүлэв.
1996 он – Арлын Тайваньд ерөнхийлөгчийн анхны ардчилсан сонгууль болж Ли Тенг-Хуй ерөнхийлөгч болжээ.
2001 он – Ашиглагдахаа больсон ОХУ-ын “Мир” сансрын станцыг Номхон далайд Фижи арлын өмнөд хэсэгт живүүлжээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ