Бусад
Долоо хоногийн өрнийн зурхай 2019.III.25-2019.III.31

Шинэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Таны өмнө сорилт хүлээж байна. Магадгүй та өөрийн айдастайгаа нүүр тулж мэднэ. Гэхдээ гайхалтай нь энэ нөхцөл байдлыг даван туулсны дараа таны өмнө шинэ боломж нээгдэнэ. Ажил хэргийн уулзалт ихтэй байх бөгөөд гадаад томилолтоор явах бололтой. Орлого нэмэгдэж, санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. Эрүүл мэнддээ анхаарч, амин дэмээр баялаг хүнс хэрэглэж, харшлаас сэргийлээрэй.
ҮХЭР
Ажил төрөл бүтэмж муутай, амжилтгүй долоо хоног байх нь. Таны сэтгэл санаа үүнээс шалтгаалаад тогтворгүй, бухимдалтай байх бололтой. Нэг дор олон асуудал шийдэх хэрэгцээ гарснаар нэлээд бухимдангүй нөхцөл байдал үүснэ. Албан бичиг, гэрээ хэлцэлтэй холбоотой ажилд няхуур хандаж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэхэд гэмгүй. Спортоор хичээллэж эрч хүчээ нөхөөрэй.
ХАМТАТГАХ
Энэ долоо хоногт хийж бүтээх онгод төрж, бүх дэлхий таны гарт орсон мэт байх болно. Өөрийгөө бүрэн таньж, нөөц бололцоогоо нээн илрүүлэхэд бэлдээрэй. Та өөрийн тухтай бүсээс гарч, сорилттой нүүр тулснаар хүч чадлаа бүрэн таньж чадна. Ирэх өдрүүдэд хайр дурлал, романтик харилцаа таны анхаарлын төвд байх бололтой. Гэр бүлдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, орон байраа засч сайжруулахад анхаараарай. Зарим хэрэггүй эд зүйлсээсээ хагацах хэрэгтэй.
МЭЛХИЙ
Гадуур амжуулах ажил ихтэй завгүй долоо хоног болно. Ажилдаа албан тушаал ахих боломжийг нээнэ. Энэ нь таны өрсөлдөх чадвар нэмэгдсэнтэй холбоотой. Гэр бүлийн уур амьсгал хэвийн байна. Найз нөхдөдөө цаг гаргах шаардлагатай. Сэтгэл санаа тогтворгүй байх тул аливаад хэт яаруу шийдвэр гаргахаас татгалзаарай. Санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул тооцоотой байх хэрэгтэй.
АРСЛАН
Таны олон жил хуримтлуулсан мэдлэг, туршлага энэ долоо хоногт хэргээ гаргаж, та ажилдаа манлайлна. Бизнесийн салбарт ажиллаж буй хүмүүс шинэ түншдээ хэт итгэх хэрэггүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, таны нэр хүнд нэмэгдэнэ. Гэр бүлийн харилцаанд хардалт, үл итгэлцэл асуудал үүсгэнэ. Албан томилолтоор явах, хол аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна.
ОХИН
Амьдралын хэв маягаа өөрчлөхгүй л бол нэгэн хэвийн өдрүүд үргэлжилнэ. Ажилдаа идэвхтэй байж, өөрийгөө бүрэн дайчлах хэрэгтэй. Бусадтай маргалдаж, зөрчилдөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрүүл, маргаан аль алинд нь сайн зүйл авчрахгүй. Эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүсч мэднэ. Хань ижлээ хуурч мэхлэхэд хүрч мэднэ. Энэ нь таныг удаан хугацаанд зовоох тул бодолтой байгаарай.
ЖИНЛҮҮР
Таны харилцааны хүрээнд өөрчлөлт гарна. Энэ долоо хоногт та дүрэм дагадаг нэгэн биш дүрмийг зохиодог хүн гэдгээ бусдад мэдрүүлэх хэрэгтэй. Үнэнийг ярьж байхдаа өөртөө итгэлтэй байж, ямарваа маргаанд буулт хийх хэрэггүй. Гэхдээ бусдад бүдүүлэг авир гаргаж, өөрийнхөөрөө зөрүүдэлж болохгүй. Ажил хэрэгт таны өөртөө итгэлтэй, шийдэмгий байдал сайн үр дүнг авчирна. Гэрээ хэлцэл байгуулахдаа баримт бичигтээ алдаа, буруу тооцоолол байгаа эсэхэд анхаараарай.
ХИЛЭНЦЭТ
Харилцаанд тийм ч таатай биш долоо хоног эхэлж байна. Гэр бүл, хамт олны харилцаанд элдэв янзын үл ойлголцол үүсгэж магадгүй. Энэ сард юу хийж бүтээснээ дүгнэж, гүйцэлдүүлээгүй үлдсэн нэгнийг нь шинэ сарын төлөвлөгөөндөө нэмэх хэрэгтэй. Ажилдаа санаачилгатай, идэвхтэй байж, урам зоригоо сэргээхийг хичээгээрэй. Орлого нэмэгдэж, санхүүгийн байдал бага зэрэг сайжирна.
НУМ
Энэ долоо хоногт таны өмнө олон боломж нээгдэнэ. Та хувь хүн болон байгууллагын албан хаагчийнхаа хувьд өсч дэвжиж байгаагаа олон хүнд батлан харуулна. Таны ажлын бүтээмж маш өндөр байх тул ямар ч хэцүү ажлаас төвөгшөөх хэрэггүй. Орлого нэлээд нэмэгдэж, энэ нь танд санхүүгийн эрх чөлөөг мэдрүүлнэ. Эрүүл мэнд ч сайжрах төлөвтэй байна.
МАТАР
Дотоод сэтгэлээ илэрхийлэх гайхалтай үе. Долоо хоногийн эхээр та өөртөө дэндүү гэмээр итгэлтэй байж, ажлын амины элдэв уулзалт, ярилцлагыг ашигтайгаар шийдэж чадна. Хэцүү, боломжгүй хэмээн хойш тавьж байсан уулзалтаа энэ үед төлөвлөөрэй, та гарцаагүй амжилт олж чадна. Амралтын өдрүүдийг найз нөхдийн хүрээнд хөгжилтэй өнгөрүүлнэ. Ажил дээрээ жаахан зэмлэл хүртэж мэдэх ч шинэ долоо хоногт бүх зүйл хэвдээ орох болно.
ХУМХ
Энэ долоо хоногт өөртөө эрх чөлөөг бүрэн олгоорой. Юуг ч туршиж үзэхийг хүссэн, юунд ч хүчээ сорихыг хүссэн та өөртөө бүхнийг зөвшөөр. Хайр дурлалын шинэ романс таны сэтгэл зүрхийг догдлуулж, царайнаас чинь инээмсэглэл тасрахгүй. Сэтгэл санаа өөдрөг, урам зоригтой байгаагаас ажлын бүтээмж өндөр байна. Энэ долоо хоногт та олон эх үүсвэрээс мөнгө олох боломжтой. Санхүүгийн хүндрэлтэй байдал бага багаар сайжирч эхэлж байна. Эрүүл мэндийн байдал тогтвортой байна.
ЗАГАС
Энэ долоо хоногт та яг цаг хугацаагаар аялагч мэт санагдах бололтой. Таны ухаан санаа ойр ойрхон багын дурсамж, эртний үйл явдлыг нэхэн санаснаас орж гарах бололтой. Ажил хэрэгтээ төвлөрөхөд хүндрэлтэй байвал өөртөө чөлөө олгож, агаар салхинд гарах хэрэгтэй. Шинэ адал явдал эрэлхийлснээр энэ байдлаас ангижирч мэдэх юм. Орлого хэвийн байх боловч зарлагаа хянаарай. Гэр бүлдээ илүү цаг гаргаж, хоббигоо хөөх хэрэгтэй.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм7 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ