Бусад
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 25

1969- Алдарт Жон Леннон, Йоко Оно нар Амстердамын Хилтон зочид буудалд “Орон дээрх энх тайван” зургаа авахуулжээ
Грекийн тусгаар тогтнолын өдөр
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 25
1821 оныгуравдугаар сарын ням гаригийн өдөр Османы эзэнт улсын дөрвөн зууны дарлалаас чөлөөлөгдөх эхлэлийг тавьсан бослого эхэлжээ. XIV зууны дунд үеэс Грекийг Туркийн арми хэсэгчлэн эзэлж эхэлсэн юм. Зууны төгсгөлөөр тэд Македони, Фессалийг эзлээд төв Грекийн хэсгийг эрхэндээ оруулсан байв. 1453 онд Константиндополийг эзэлснээс хойш Турк Грекийн бүх нутгийг шахуу байлдан дагуулаад феодалын дэглэмийг тогтоожээ. Грекүүдэд шашин чөлөөтөй шүтэх эрхийг үлдээсэн боловч тэд чөлөөлөгдөхийн төлөө тогтмол тэмцэж ирсэн юм. Хамгийн анхны том бослого Орос-Туркийн дайны үеэр Эгейн тэнгист оросуудын флот гарч ирсний дараа 1770 онд гарсан юм. Бослогыг хэрцгийлэн дарсан байв. Грекийн үндэсний сэргэн мандалтыг Украинаас эхэлсэн гэж болно. XVIII зууны сүүлчээр Одесса, Таганрог, Херсонд олон тооны грекүүд амьдарч “Филики Этерии” (Нөхөрсөг нийгэмлэг) гэх хувьсгалт нууц байгууллага байгуулагджээ. Түүнийг Оросын цэргийн албанд байсан ах дүү хоёр офицер Ипсиланти удирдаж байв. 1821 оны гуравдугаар сарын эхээр Александр Ипсиланти гетеристуудын зэвсэгт отрядын хамт Прут голыг гатлан Молдавт бослого гаргаад тэр нь дарагдсан байв. Дунайн вант улсуудад Ипсиланти гарч ирсэн нь Грект бослого гарах дохио болжээ. Ингээд гуравдугаар сарын 25-нд бүх нийтийн бослого эхэлсэн энэ өдрийг тус орны тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэдэг юм. Грекүүд хүч тэнцвэргүй учир партизаны дайн явуулж туркууд түүнийг давах аргагүй болсон учир энгийн ард олныг үй олноор хөнөөх болов. Үнэн алдартан грекүүдийг харгислаж эхэлсэн нь хаант Оросыг Грекийн хэрэг явдалд оролцоход хүргэв. Их Британи, Франц хоёр ч ирээдүйн ялалтаас нь хувь хүртэхээр тийшээ орсон байна. Европын гурван хүчирхэг орны эсрэг зогсч чадаагүй Османы эзэнт улс сүүлд нь Грекийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон билээ.
Венеци хот байгуулагдсан нь
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 25
421 он. Хойд Италийн алдартай хот Венеци домогт өгүүлснээр 421 оны энэ өдөр үндэслэгджээ.Өнөө үед дундад зууныхаа нүүр царайг хадгалан үлдсэн цорын ганц хот бол Венеци юм. Хотын түүхэн төв нь Венецийн булангийн 150 сувгаар холбогдсон 118 аралд байдаг. Сувгуудын дээгүүр 400 орчим гүүр баригджээ.
Харин Венецийн аж үйлдвэр болон боомт нь эх газарт байрлана. Энд усан онгоцны үйлдвэрбазасвар, өнгөт металлург, хими, нефть боловсруулах, цахилгаан техникийн ба хөнгөн үйлдвэр ихээхэн хөгжсөн. Мөн Мурано арлынх нь уран сайхны шилний, Бурана арлын сүлжмэлийнгар урлал болон шилэн шигтгээ алдартай. Венецид их сургууль, консерватори, музейнүүд бий. Нийтэд зориулагдсан дуурийн театр (1637 – 1812) дэлхийд анхных болон нээгдэж байлаа.
Домгоор бол Булангийн ус ярагдан зайлж, тэнд үзэсгэлэн төгөлдөр хот гарч ирсэн гэдэг. Үнэнд ойрхон домгоор бол далайн эрэг хавийн хүмүүс харийн дайснаас нуугдахаар арлуудад орж ирэн суурьшсан ажээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 25
Сонирхолтой баримтууд-
Арваннэг, арванхоёрдугаар саруудад хотод усны түвшин нэмэгддэг
Венециддэлгүүр зай байхгүйгээс худалдагчид нь хүнсний бүтээгдэхүүнийг гудамжинд зардаг.
Хотод муу усны сүлжээ байхгүй. Бүх муу усыг өдөрт хоёр удаа сувгуудад далайн түрлэгээр юлнэ. Венецид мэргэжлийн сантехникч 20 хүн л бий!
Ихэнх байшингуудыг Оросын навчит модон шонгууд дээр босгосон гэнэ. Энэ мод усанд барагтай бол мууддаггүй ажээ.
Италийн хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө нь Венеци юм. Тэнд байр хамгийн үнэтэй, амьжиргааны түвшин өндөр.
Дээр үеийн олон байрнуудад Хувилгаан Маркийн арслангийн дүртэй бэлгэдэл хадаастай. Арслангийн барьсан ном нь нээлттэй бол уг байрыг барих цагт дайнгүй байжээ гэсэн үг. Ном хаалттай байгаа бол Венеци дайнтай байсан болдог.
Венецидгалтай тэмцэх алба нь галын гуравхан катер завьтай. Эргэн тойрон ус юм чинь дураараа асга гэсэн үг биш.
Венецийнгондола завьчдын тоо 425 гэсэн тогтмол. Тоо нь завьчид тэтгэвэрт гарах эсвэл шинээр нэмэгдсэн зэргээс үл хамаарна.
Хот нь толийг үйлдвэрийн цар хүрээгээр хийж байсан дэлхийн анхны хот. Венецийнхэн дэлхийн хамгийн том толийг XVII зуунд хийж байлаа.
Олон зууны турш хот нь биеэ үнэлэхийг хуульчилсан Европын цорын ганц хот байлаа.
Венецийн нэрээр Венесуэл улсыг нэрлэжээ.Америго Веспуччи тэнд явахдаа шон дээр босгосон индианчуудын гэрийг хараад Венецийн дурсан тэр газар орныг хотын нэрээр нэрлэжээ.
Венециусанд живж байгаа учраас түүнийг хоёр дахин шинээр босгож байлаа. Эрдэмтэдийн дүгнэлтээр хот 2028 онд хот бүрэн живэх гэнэ.
Венецид 270,4мянган хүн амьдардаг.
Флоренцийн түүх хэвлэгдэн гарлаа
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 25
1532 он.Никколо Макиавеллийг нас барснаас хойш таван жилийн дараа түүний “Флоренцийн түүх” нийтлэгджээ. Хамба Медичийн шууд захиргааны Флорентийн их сургуулийн захиалгаар Макиавелли уг номон дээрээ 1520-1527 онуудад ажилласан байна. Энэ номонд 1492 он хүртэлх хотын түүхийг бичсэн байна. Хотын захиргаанаас хөөгдсөн Медичийнхэн 1512 онд буцаан эрхээ аван Макиавелли мэтийн ардчилсан үзэлтнүүдийг мөрдөн мөшгөсөн учир тэрээр энэ түүхийг бичин Медичийн ивээлд орохыг хүсчээ. Сэргэн мандлын үеийн түүхийг өгүүлсэн хамгийн сайн номоор түүний бүтээл тооцогддог ажээ.
Өнөөдөр түүхэнд
708 – Ромын хамбын суудалд Константин сууж, Ромын шашны түүхэнд 88 дахь хамба болжээ.
1199- Английн хаан I Ричард Францад болсон рыцарийн тулааны үеэр хүнд бэртэв. Тэрээр энэ үйл явдлаас хойш 12 хоногийн дараа шархаа даалгүй амиа алджээ.
1306 он.Английн эсрэг тусгаар тогтнолын төлөө дайны эхэн үеийн хамгаалалтыг зохион байгуулагч, Брюсын хааны овгийг үүсгэгч Роберт Брюс Шотландын эртний нийслэл Сконе хотноо хаан ширээнд суулаа.
1655 – Нэрт одон оронч Кристиан Гюгенс Санчир гарагийн дагуул Титаныг нээжээ.
1802- Франц, Их Британийн хооронд энхийн гэрээ байгуулагдав.
1807- Төмөр замын тээврийн үйлчилгээний анхны шугам Уэльсийн Суонси, Британийн Мамблес хотуудын хооронд тавигдав.
1917 – Монгол Улсын Дээд хурал “Нийслэл хүрээнд ирэх мал, бусад зүйлийг зам тосон авч худалдан ашиг олохыг хориглох” дүрмийн төслийг хэлэлцэн батлав.
1924- Грекийн хувьсгалын дараа Элленикийн хоёрдугаар бүгд найрамдах улсыг Александрос Папанастасу байгуулжээ.
1949 он. Сталины дэглэмд хэлмэгдэгсдийн өдрийг Латвид тэмдэглэдэг. 1949 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Латвийн 42 мянган хүнийг Сибирьт нүүлгэн цөллөв. Тэдний дунд 10 990 хүүхэд байлаа.
1957 – Баруун Герман, Франц, Итали, Бельги, Нидерланд, Люксембург улсууд нэгдэж Европын эдийн засгийн зөвлөлийг байгууллаа.
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 251961 он. Зөвлөлтөд Юрий Гагариныг сансарт нисэхийн өмнөх сүүлчийн туршилтыг хийж Звездочка (Одхон) нэртэй нохойг сансрын нисгэгчийн манекены хамт хиймэл дагуулаар хөөргөөд дэлхийг тойруулан амжилттай эргэн буулгажээ. Үүнээс гурав хоногийн дараа Шинжлэх ухааны академийн байранд болсон хэвлэлийн бага хурал дээр бүгд л “сансрын нохой”-г анзаарч, дэргэд нь сууж байсан ирээдүйн сансрын анхны нисгэгч Юрий Гагаринг тоосонгүй өнгөрөөсөн гэдэг.
1969- Алдарт Жон Леннон, Йоко Оно нар Амстердамын Хилтон зочид буудалд “Орон дээрх энх тайван” зургаа авахуулжээ.
1975 – Саудын Арабын хаан Файсал сэтгэцийн өвчтэй ач хүүдээ буудуулан амиа алджээ.
1979 -АНУ-д угсарсан анхны олон дахин ашиглах сансрын хөлөг болох Шаттл хөтөлбөрийн Колумбиа Жон Кеннедийн сансар судлалын төвөөс хөөрөв.
1988 -Братислав хотод Чехословакын коммунист засаглалыг эсэргүүцэн олныг хамарсан лаатай жагсаал зохион байгуулжээ.
2006 – АНУ-ын Сиэтл хотын Капитолын ордонд буутай этгээд халдаж зургаан хүн амиа алджээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм11 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ