Нийгэм
У.Хүрэлсүх: Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах ажлыг шуурхайлна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан усны засаглалыг сайжруулах чиглэлээр хурал зохион байгуулсан. Тус хурлаас усны бодлогыг улсын хэмжээнд нэгтгэн зангидаж хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг олох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд Усны асуудал эрхэлсэн агентлаг байгуулах хүсэлтээ Ерөнхий сайд танд хүргүүлж байна гэж “Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Басандорж хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүсэлтийг хүлээж аваад,
Өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хуралд оролцохдоо усны асуудал эрхэлсэн бие даасан агентлаг байгуулж ажиллуулах ёстой гэсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн саналыг Ерөнхий сайдын хувьд би бүрэн дэмждэгээ илэрхийлсэн. Агентлаг байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон. Энэ асуудлыг шуурхайлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад дахин үүрэг болгоно гэж хэллээ.
Монгол Улсын Засгийн газар усны бодлогын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна.
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил өнгөрөгч сард эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилын сантай Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийг сайжруулах зорилт бүхий 350,0 сая ам.долларын гэрээ байгуулсан.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэр нэмэгдэхийн зэрэгцээ, саарал усыг дахин ашиглах нөхцөл бүрдэнэ. Саарал усны үйлдвэр ашиглалтад орно. Эдгээр нь цэвэр усны нөөцөө хамгаалахад чухал ач холбогдолтой төслүүд юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр24 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр46 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр45 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр48 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр