Нийгэм
Хүүхдийн тэтгэлгээ төлөлгүй зугтсан иргэнд Гэр бүлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг болгохыг шаардав
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сүүлд гаргасан албан ёсны тоогоор 2018 онд нийт 2,945 гэр бүл гэр бүлэлтээ цуцлуулсан бөгөөд Гэр бүлийн тухайн хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн хэргийн 61.8 хувийг гэрлэлт цуцлах маргаан эзэлж байгаа аж.
Мөн Монгол Улсад өрх толгойлсон хүний тоо 2018 оны эцсээр 91,503 байгаа ба үүний 72,035 нь буюу 80 орчим хувь нь эмэгтэйчүүд буйг Үндэсний Статистикийн хороо мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан Монголын эмэгтэйчүүдийн холбоо аливаа нийгмийн хөгжлийн анхан шатны нэгж болох гэр бүлийн асуудлыг төр анхааралдаа авч, УИХ-д өргөн баригдаад буй Гэр бүлийн тухай хуулийг улс төржилгүйгээр батлахыг УИХ-аас шаардаж, таван зүйл бүхий шаардлагыг хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Монголын эмэгтэйчүүдийн холбооны хувьд 2019 оныг хүчирхийллийн эсрэг жил болгон ажиллаж байна. “Өрх толгойлсон, өрөөсгөл гэр бүл”, “өрх толгойлсон хүүхэд”, “тавиул хүүхэд” гэсэн нэр томьёо нийгэмд хэрэглэгдэх болжээ.
Өнөөдрийн нийгэмд үүсээд буй нөхцөл байдалд өрх толгойлсон эхчүүд, бага насны охидын бэлгийн хүчирхийлэл гэх мэт хурц асуудлууд гарч буйг та бүхэн харж байгаа байх. Эдгээр асуудлуудыг бидний одоогийн мөрдөж буй Гэр бүлийн тухай хууль зохицуулдаг. Гэвч тус хууль нь 1999 онд батлагдсан ба 2006 оноос хойш хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр зургаан удаа ажлын хэсэг байгуулагдаж, хоёр удаа УИХ-д өргөн баригдсан ч улс төрийн шалтгаанаар дэмжигдээгүй байдаг. Тийм учраас энэ удаагийн хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийг улс төржүүлэлгүйгээр хэлэлцэж, батлахыг шаардаж байна” хэмээлээ.
Энэхүү шаардлагад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд хүүхдийн тэтгэмж төлөх хариуцлагыг нэмэгдүүлж, нэмэлт өөрчлөлт оруулах тухай тусгасан байна. Учир нь хүүхдийн тэтгэлгээ төлөлгүй зугтаасан иргэнд хүлээлгэх хуулийн хариуцлага байхгүй, хэрэв гурван сараас дээш хугацаагаар хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгодог зохицуулалттай. Тэтгэлэг төлөлтийн асуудал хүүхэд 18 нас хүрэхэд л дуусгавар болж хаагддаг ба бусдаар зохицуулах эрх зүйн орчин байдаггүй талаар мэдээлэв.
Түүнчлэн сүүлийн гурван жилд бага насны 292 охин, он гарснаар 4-17 насны 69 охин бэлгийн хүчирхийлэлд өртсөний дийлэнх нь ойр дотны хүмүүс, төрсөн болон хойд эцэг, ах, хамаатан, хажуу хөршийн хүмүүс нь үйлддэг аж. Ийм төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн хуулийн шатанд хэрэгсэхгүй болох, ял завших явдал гарч байгаа тул Хууль шүүхийн холбогдох байгууллагуудаас бага насны охидын бэлгийн хүчирхийлэл, ёс бусаар хандах төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүх эмнэлгийн дүгнэлт нотлох баримтыг гаргах, шүүн хэлэлцэх, яллах бүхий л шатанд хуулийн дагуу шударга ёсыг тогтоохыг тус тус шаардаж, УИХ, Засгийн газар, холбогдох яам болон бусад байгууллагуудад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр18 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр17 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр20 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр