Нийгэм
“KFC”: Эрх бүхий байгууллагын тогтоосон баримтаар иргэдийн хохирлыг нөхөн төлсөн
“КFC” сүлжээ рестораны Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн зарим хүн хордлого авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус салбарт гарсан хордлогын шалтгаан, бусад салбарт хийсэн хяналт шалгалтын дүнг энэ сарын 19-нд танилцуулсан. Тухайн салбараар үйлчлүүлж, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хохирлыг төлсөн тухайгаа мэдээлжээ. Тэгвэл facebook орчинд зарим иргэд учирсан хохирлыг нь барагдуулаагүй гэх мэдээлэл гаргасан байна. Тиймээс “Таван Богд фүүдс” ХХК-ийн ерөнхий менежер Д.Ганбатаас энэ талаар тодрууллаа.
-Цахим сүлжээнд “KFC” Зайсан салбарт үүссэн асуудлын хүрээнд зарим иргэдийн хохирлыг бүрэн барагдуулаагүй гэсэн мэдээлэл яваад байгаа. Үүнийг тодруулахгүй юу?
-Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа прокурорын хяналтад явагдаж хохирогч нараас мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа хийгдсэн. Ийнхүү эрх бүхий байгууллагаас тогтоосон хохирлын төлбөрийг бид шилжүүлж эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн даалгаврыг биелүүлсэн. Харин хохирол төлөгдөөгүй орхигдсон гэж ярьж байгаа зарим нэгэн иргэний тухайд нотлох баримтгүй, дансны мэдээлэл зөрсөн, дансны дугаар нь буруу бичигдсэн тул гүйлгээ буцаагдсан, дансны мэдээлэл тодруулах шаардлагатай, мөн хуурамч баримт бүрдүүлсний улмаас бодит хохирлыг тогтоох боломжгүй, тодруулах шаардлагатай зэрэг шалтгаанаар төлбөр төлөгдөөгүй цөөн хэдхэн иргэдийн төлбөр л хүлээгдэж байгаа тал бий.
-Баримтгүй иргэд гэдгээ тодорхой тайлбарлаж өгнө үү? Хохирлын тухайд ямар байдлаар төлсөн бэ?
-Манайхаар үйлчлүүлсэн гэдгээ нотлох кассын баримтгүй хүмүүсийг хэлж байна. Гэхдээ хүмүүс баримтаа хаясан ч гэсэн ebarimt дээрээ уншуулдаг болсон тул түүнийг нь баримтанд тооцсон. Мөн камерын бичлэгээр баталгаажуулах боломжтой.
-Зарим нэг хүмүүс дахиад хордлого боллоо гэдэг мэдээ олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр яваад байна. Энэ талаар?
-Хордлого авсан уу, үгүй юу гэдгийг бид эсвэл хувь хүн, хэвлэлүүд биш эмнэлэг, мэргэжлийн байгууллага тогтооно. Хэвлэл мэдээллүүд ч гэсэн бодит үнэнийг олон нийтэд хүргэх үндсэн үүргээ биелүүлээсэй гэж хүсч байна. Нэг талыг баримталсан, баталгаагүй мэдээлэл цацаж, иргэд бодит мэдээлэл авахгүй байгаад харамсч байна.
-Одоо “KFC” сүлжээ рестораны Зайсан салбар үйл ажиллагаа явуулж байгаа юу?
-Үгүй ээ, хаалттай байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас гарсан дүгнэлттэй холбоотойгоор мэргэжлийн байгууллага болон гуравдагч аудитын байгууллагыг оролцуулан засч, сайжруулах ажлуудаа хийсэн. Мөн тухайн салбарт хэрэглэж байсан худгийн усан дээр шүүлтүүрээ шинэчлэн тавьж, дахин усны дээж авч шинжилгээнд өгөөд хариугаа хүлээж байгаа юм.
-Иргэдийн дунд төвийн шугамтай гэж бодож байсан ч танайх хэсэгчилсэн буюу гүний худгаас авдаг байсан юм байна?
-Энэ манай худаг биш л дээ. Тухайн салбар болон ойр орчмын байгууллага, оршин суугчид усаа авч ашигладаг гүний худаг. Зайсан дахь “KFC” сүлжээ рестораны салбарт ус авч хэрэглэж байсан худгийг МХЕГ-аас ундны усанд хэрэглэж болохгүй гээд түр хугацаанд хаасан байгаа тул салбарын үйл ажиллагааг нээх боломжгүй , шүүлтүүрийн дараах уснаас авсан дээжийн хариу хүлээж байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр24 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Улс төр2 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр2 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 мин өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм7 мин өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ