Эдийн засаг
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 76.7 хувьтай гарчээ
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 2018 оны Үндсэн чиглэлийн биелэлт 76.7 хувьтай гарсан байна.
Макро эдийн засгийн бодлого 81.5 хувь
Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62.0 хувь
Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь
Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 82.2 хувь
Засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувьтай гарчээ.
2018 оны эхний хагас жилтэй харьцуулахад Үндсэн чиглэлийн хэрэгжилт оны эцэст 25.8 хувиар өсжээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 50 гаруй хувьтай байна.
“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт 2018 оны байдлаар 50.5 хувьтай байна.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2 хувь
Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.9 хувь
Нийгмийн бодлого 51.1 хувь
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48 хувь
Засаглалын бодлого 55.4 хувьтай байна.
Хэрэгжилт нь удааширч байгаа зорилт, арга хэмжээг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болголоо гэж ЗГХХМОНХХ-ээс мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.