Бусад
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 28

Саксоны шаазан төрсөн нь
Алхимичид алт бүтээнэ гэж оролдохдоо олон шинэ шинэ нээлтүүдийг хийж байсан түүхтэй. Ингээд Европын хамгийн нэр цуутай шаазанг нээв. Немцийн алхимич Иоганн Бетгер Саксоны Августын тамгын газарт 1709 оны энэ өдөр шаазан хийх туршилтаа танилцуулжээ. Хотын ойр орчмоос авч байсан хиймэл үс буддаг “шнорровын шороогоор саксоны гэж алдаршсан бүтээгдэхүүн бэлтгэсэн байна. Тэр шороо Дундад улсад нууцалж байсан каолины шаазангийн материалаас ч илүү чанартай гэдэг нь хожим тогтоогдсон байна. Тэр цагт шаазан нь жинхэнэ алтнаас ч үнэтэй байжээ.
АНУ-д анхны угаалгын машин бүртгэгдэв
Хүн хувцастай болсон цагаас л түүнийг хэрхэн угаах вэ гэсэн асуудал үүссэн гэдэг. Дээр үед гар угаалга л байсан бөгөөд эд зүйлийг элс, хаданд үрж, дэвтээж, буцалгаж угаадаг байсан гэнэ. Усан цэргийнхэн хөлөг онгоцныхоо явц дунд хиртэй зүйлээ олсонд уяад далайд хаядаг байжээ. Угаалгыг хөнгөвчлөхийн тулд XIX зууны эхээр нидрүүлэгийг бүтээсэн гэдэг. Улмаар анхны угаалгын машиныг 1797 оны гуравдугаар сарын 28-нд Натаниэль Бриггс гэгч патенталж авчээ. Анхны угаалгын машин нь эргэлддэг рам бүхий модон боошги байсан гэдэг. Тэрхүү бариул нь угаагчийн гарын хүчээр эргэлддэг байжээ. Энэ машин л орчин үеийн угаагч машины эхлэл нь болсон гэж үздэг.
Өнөөдөр түүхэнд
193 – Ромын хаан Пертинакс хамгаалагчдынхаа гарт амиа алдав. Түүнийг орыг Дидиус Юлиан залгасан юм. Түүнд хаан ширээг дуудлага худалдаагаар гвардчууд зарсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг билээ.
1566 – Мальтын цэргийн жанжин Жеан Парисо де Валлетт, нийслэл хот Валетта хотын суурийг тавьжээ. Хотыг түүний нэрээр нэрлэжээ.
1584- энэ өдөр халуун усанд орсны дараа шатар тоглож байсан Догшин Иван хааны зүрх хаагджээ. Тэрээр 53 настай байлаа.
1658 он. Африкийн дотоод хэсэгт боолчлолын эмгэнэл эхэлжээ. XV, XVI зуунуудад европчууд Африкт нэвтрэн эзэмшиж эхлэв. Энд эхлээд португаличууд ба испаничууд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэднийг дагаад Голланд, Испани, Дани, Франц, Англи, Герман тийшээ хошуурлаа.
1658 оны энэ өдөр Голландын Ост-Энэтхэгийн компанийн “Амерсфорт” нэртэй далбаат онгоц Тайбл-Бей боомтод хар арьст боолчууд гэсэн ачаатайгаар зангуугаа хаясан байна. Боолчуудаас дөнгөж 174 хүн л Өмнөд Африкийн европчуудын колонид амьд хүргэгдэн ирсэн байна. Тэднээс 38 эрэгтэй, 37 эмэгтэйг колонид үлдээн 21 эрэгтэй 22 эмэгтэйг компанийн хөдөө аж ахуйн ажилд илгээжээ. Үлдсэн боолчуудыг нь удалгүй Ява руу илгээсэн байв. Үүнээс хоёр сарын өмнө голландчууд Анголаас Бразили руу зөөж явсан 250 боолыг португаличуудаас булаан авсан байв. Ийм маягаар Африкийн доторх боолчлол үүсчээ.
1795 – Польш-Литвийн эвсэл Хаант Оростой гал зогсоох гэрээ байгуулж, Оросын газар нутгийн нэг хэсэг болов.
1802 – Одон оронч Хайнрих Вилгельм Маттайс Олдерс солирыг илрүүлжээ.
1842 – Шинэхэн байгуулагдсан Вена хотын филармони анхны тоглолтоо зохион байгуулав.
1871 – Парисын коммуна байгуулагдаж эхэлжээ.
1910 – Зохион бүтээгч Анри Фабре усан дээрээс хөөрөх онгоц бүтээн анх удаагаа усны гадаргаас агаарт хөөрч 10 км замыг туулжээ.
1939 – Испанийн иргэний дайн: Генералиссмус Франциско Франко Мадридыг бүрэн эзлэн авав.
1946 – АНУ-ын төрийн департамент олон улсыг цөмийн зэвсгийн аюулаас хамгаалах, цөмийн зэвсэг боловсруулж байгаа эсэхийг хянах ёстойг уриалжээ.
1959 – БНХАУ-ын Төрийн зөвлөл Төвөдийн засгийн газрыг тараажээ.
1970 – Туркийн баруун хэсэгт орон нутгийн цагаар 23:05 цагт газар хөдөлж 1,086 хүн амиа алдан, 1,260 хүн бэртжээ.
1990 – АНУ-ын ерөнхийлөгч Жорж Х.В.Буш олимпын аварга Америкийн гүйгч Жесси Овенсийг Конгрессын алтан медалиар нэхэн шагнав.
1994 – Өмнөд Африкийн Инката гэх эрх чөлөөний намын зохион байгуулсан жагсаалыг цагдаагийн газар хамгаалалтад авав. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаагийн хэд, хэдэн ажилтан амиа алджээ.
2005 – Индонезийн Суматра арлын хойд хэсэгт байж болох хэмжээнээс зургаа дахин хүчтэй газар хөдөлж 915-1,314 хүн амиа алдаж, 340-1,146 хүн бэртэж, гэмтжээ.
2006 – Францын засгийн газар хөдөлмөрийн гэрээний тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болов.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр17 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм17 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм12 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ