Эдийн засаг
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд МАА-н салбарын оруулах хувь нэмрийг хэлэлцэв
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрхлэн гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх замаар мал аж ахуйн салбарыг шинэчлэх нь” сэдэвт илтгэлийг танилцуулах хуралдаан 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Женев хотноо болов.
Олон жилийн турш мал аж ахуйн салбарт боловсруулалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж ирсэн бол Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030 батлагдсанаар эдгээр зорилтуудад хүрэхэд мал аж ахуйн салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чиглүүлж, салбарын хөгжлийг илүү өргөн хүрээнд авч үзэх шаардлагыг бий болгосон талаар тайланд дурджээ. Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг биелүүлэхэд мал аж ахуйн салбар шууд болон шууд бусаар бүх зорилтод хамааралтай байна. Тухайлбал, ажил эрхлэлт, орлого нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, хүүхдийн бие бялдрын хөгжил, боловсролд хувь нэмэр оруулах, хөдөөгийн эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх зэрэг бүх зорилтыг дурдаж болно. Товчдоо Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, салбарыг бүхэлд нь шинэчлэх шаардлага тулгарч байгаа талаар тайланд дурджээ.
Хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн хэлэлцүүлэгчээр оролцож, мал аж ахуйн салбарын Монгол Улсын эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, цаашид хэрэгжүүлэх зорилтуудын талаар танилцуулав.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.