Connect with us

Бусад

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 29

Нийтэлсэн

-

Вьетнамын дайны ахмад дайчдын өдрийг АНУ-д тэмдэглэдэг. Вьетнамын дайнаар америкчууд 56-58 мянган хүнээ алдсан гэдэг. Дайны дараа 129 мянган ахмад дайчин сэтгэл санааны дарамт болон бусад өвчин зэргээр амиа алдсан байна. Энэ дайны Вьетнамын хохирлыг 2-3 сая хүн гэж үздэг. 1973 оны гуравдугаар сарын 29-нд Америкийн сүүлчийн цэрэг Вьетнамыг орхин гарсан учир ахмад дайчдын өдрийг энэ өдөр тэмдэглэж иржээ.

Коко-Кола төржээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 29

1886 оны энэ өдөр дэлхийн хамгийн алдартай ундаа Кока-Колагийн жор хийгдсэн байна. Эм найруулагчийн мэргэжилтэй бэлтгэл хурандаа Жон Пембертон толгойн өвчнөө намжаахаар оролдож байгаад ер бусын хүрэн өнгөтөй сиропыг хийжээ.Кокийн навчнаас гадна сахар, копоин нэмэрлэсэн ундаагаа тэрээр “Жейкобс” эмийн сангаар дамжуулан худалдахаар шийдэн эхний үед есөн аягыг зарж чадсан гэдэг. Хожим түүнд хийтэй ус нэмэх болсон байна. Тэр үеэр Пембертоны “Кока-Кола” гэсэн  нэр өгч ер бусын зургийг Пембертоны найз ба хамтрагч Фрэнк Робинсон зохиосон гэнэ. Тэрээр найздаа “Кока-Кола” нэрийг санал болгов. Түүгээр ч барахгүй логог  онцгойлон бичихийг зөвлөөд зогссонгүй тэр үеийн алдартай байсан налуу үсгийг өөрөө угалзлан бичиж өгсөн нь өнөөдөр хүртэл хэрэглэгдэж байна.

Лиссабонд Европын хамгийн урт гүүр нээгдэв

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 29

“Экспо-98”  дэлхийн үзэсгэлэн Лиссабонд нээгдэхийн өмнөхөн Европын хамгийн урт гүүр Васко да Гама нээгдэв. Мөн нээлтийг Васко да Гамагийн  анхны  аяллын 500 жилийн ойд зориулан босгожээ.Гүүрийн зураг төсөл олон жилд хийгдсэн ч барихад нь дөнгөж 18 сарыг зарцуулжээ. Энэ гүүр Португалийн гол мөрөн Тежугийн хоёр эргийг холбожээ. Гүүрийн урт нь 17 мянга 185 метр, Усан дээрх хэсэг нь 10 км. Гүүрийн өргөн нь 31 метр, төв 420-метрийн дүүжинт хэсгийн тулгуурын өндөр нь 47 метр.

Өнөөдөр түүхэнд

845 – Парисчууд бүслээд байсан Викингийн цэргүүдийг нутгаасаа хөөн гаргажээ.

1430 – Мурад II хааны удирдлаган доорх Оттоманы цэргүүд Венецийн бүгд найрамдах улсын Тессалоника хотыг эзлэв.

1461 – Сарнайн дайн: Таутоны тулаанд Йоркын гүн Эдуард Хатан Маргаретын цэргүүдийг бут ниргэж Английн хаан IV Эдуард болжээ.

1549 – Бразилийн анхны нийслэл Сальвадар да Бахиа хот байгуулагдав.

1624 – Арман Жан дю Плесси де Ришелье Хааны зөвлөлд орон Францын  нэгдүгээр сайдаар томилогджээ. Үүнээс хоёр жилийн өмнө  тэр дээд хамба болсон байлаа.

1632 – Канадын Квебек мужид Франц улс Сен-Жермены гэрээнд гарын үсэг зурсны дагуу хяналтаа тогтоожээ.

1696 он. Английн физикч Исаак Ньютоныг Лондоны зоос гоёлын ордны захирлаар томилон тэр үедээ асар их болох 2000 фунтын жилийн цалинтай болгож байв. Их физикч энэ ажилд маш тууштай хандан богино хугацааны дотор Английн бүх зоосыг шинээр цутгуулжээ..

1792 – Стокгольмын Эзэн хааны дуурийн театрт болсон тоглолтыг үзэж байгаад Шведын хаан III Густаф буудуулан амиа алдав.

1806 – АНУ түүхэндээ анх удаа Камберлендын хурдны замыг барьж эхлэв.

1831 – Босничууд Туркийн эсрэг бослого дэгдээв.

1857 – Энэтхэгийн үндсэрхэг үзэлтнүүд бослого гаргав

1871 – Британийн Хатан хаан Викториа Рояал Альберт холлыг нээжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 29

1873 он. Оросын их зохиолч Лев Толстой “Анна Каренина” романаа бичиж эхлэв. Толстойн эхнэр болон том хүү нь хожим дурсахдаа тэр өдрийн өглөө Толстой Пушкины ботийг санамсаргүй нээж хараад “Зочид зусландаа очихоор мордоцгоолоо…” гэсэн дуусаагүй өгүүлбэрийг уншаад “Ингэж л бичих ёстой” хэмээн дуу алдсан гэнэ.Анна Каренинагийн эх дүрийг  авсан эмэгтэй нь Александр Сергеевич Пушкины том охин Мария Гартунг юм.

1891 – Оросын эзэн хаан III Александр дэлхийн томоохон төмөр зам болох Транссибирийн төмөр замыг барих тухай зарлиг гаргалаа.

1911 – АНУ-ын арми M1911 .45 ACP гар бууг зэвсэглэлд ашиглахаар болов.

1936 – Райнлендыг германчууд эзлэн авлаа. Германы ард нийтийн дунд явуулсан судалгаагаар 44.5 сая иргэн Гитлерын шийдвэрийг дэмжсэн байна.

1940 – Английн банк өндөр хамгаалалттай цаасан дэвсгэртийг анх удаагаа гүйлгээнд гаргав. Тэр цагаас хойш мөнгөн дэвсгэрт хэвлэж байгаа цаасанд нимгэн металл тууз хийх болжээ.

1941 – Хойд Америкийн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлжээ.

1942 – Дэлхийн II дайн: Британийн эзэн хааны нисэх хүчин Германы хотуудыг анх удаа бөмбөгджээ.

1947 – Мадагаскарын үндсэрхэг үзэлтнүүд Францын эрсэг бослого гаргав.

1961 – АНУ-ын үндсэн хуулийн 23 дахь өөрчлөлтөөр Вашингтон хотын иргэдийг санал өгөх эрхтэй болгов.

1971 – Америкийн армийн түрүүч Уиллиам Калли Вьетнамын дайны үеэр иргэдийн эсрэг халдлага үйлдэж, олон хүнийг хороосон гэх үндэслэлээр бүх насаараа хоригдох ял сонсчээ.

1973 – Вьетнамын дайн: АНУ-ын сүүлчийн явган цэргүүд Өмнөд Вьетнамын нутгаас гарав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 29

1974 – АНУ-ын Сансар судлалын агентлагийн хөөргөсөн “Маринер 10” Буд гаригийн тойрог замд орсон анхны сансрын хөлөг болжээ.

1982 – Канад улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж Канадын хатан хаанаар Их Британийн хатан хаан II Элизабетыг батламжлав.

2004 – Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гын байнгын гишүүнээр Болгар, Эстони, Латви, Литва, Румын, Словак, Словени улсууд нэгдэв.

2010 – Москва хотын метронд амиа золиослогч хоёр этгээд бөмбөг дэлбэлж 40 хүн амиа алджээ.

2014 – Англи, Уэльс  хоёр ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент2 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм3 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм3 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм5 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм6 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад6 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент6 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм7 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент7 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм7 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр7 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм8 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим