Бусад
Өнөөдөр цахилгаан тасрах газрууд

УБЦТС ТӨХК-аас нийслэлийн хэмжээнд энэ сард /2019.04/ цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан зарим хэсэгт эрчим хүчний хэрэглээг түр таслах тул иргэд та бүхнийг хэрэглээгээ зохицуулахыг хүслээ.
2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр цахилгаан таслах хуваарь:
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
10:30-17:30 цагт: 16, 19, 22, 24-р хороо 065-р Цэргийн анги, Сол-Мон клуб, Цэргийн 1-5, СОТ3-ын 1-4, 6, 8-11, Цахлайн 1-7, Эмнэлэгийн 21-26, Хоршоололын 1-8, Шар хадны 3, 4-р гудамжууд, Банкны өр барагдуулах албаны гараж, Христийн методист төв, Үндсэн хүнс, Дако, Сан-Кредит, Зостын шовгор, Эм Си Импекс, Тарант, Баянхайрхан трейд, Дэлийн булаг, Идэр Авэйшн Монголия, Цагаан хаш, Суман гүн трейд, Бугат Алтай, Хонгор унага ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор;
11:00-17:00 цагт: 19-р хороо Банкны өр барагдуулах газар, 084-р Цэргийн анги 2-р байр, Дилакс хаус ХХК, Иргэн Шагдар, Зоригтбат, Баярсайхан, Сэтгэлсайхан, Мөнхзаяа, Должинсүрэн, Мижирчойен,
11:00-18:30 цагт: 17-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлэгийн 14-18-р гудамжууд, 65 А, Б байр, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
23.00-05.00 цагт: 16-р хороо Газарчингийн уулзварын баруун урд хэсэг.
СҮХБААТАР ДҮҮРЭГ
11:00-17:00 цагт: 1-р хороо Эрүүл мэндийн яам, АШУҮИС, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ, Цаст риверсаундс, Хантрэйвл энд Сервис, Хөх толбо, Бүргэд интернэйшнл, Очир эстейт, Ди Чи Эйл ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
10:30-18:00 цагт: 9, 10-р хороо Нисэхийн гэр хороолол, 7-р сургууль, 49-р цэцэрлэг, ЦТП, Гүнийн худаг, Нисэхийн орон сууцууд, Амин тус өрхийн эмнэлэг, Дүүргийн ЗДТГ, Янгир хайрхан ХХК болон эдгээрийн ойр орчмоор.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
11:00-18:00 цагт: 1, 16, 20, 22-р хороо Орбит, Хүнс трейдийн 48 айл 1-48 тоот, Үйлдвэрлэлийн Т-3-2, Хилчиний 1-3, 5 Т-3, 13 Т-10, 13 Т-1, Үйлдвэрийн 1-3-р гудамжууд, Хүнсний нөөцийн салбар, ОБЕГ-ын 03-р салбар Т-б/тал, Хүнс трейд ХХК болон эдгээрийн ойр орчмоор.
НАЛАЙХ ДҮҮРЭГ
10:00-18:00 цагт: Хаан банк, Уурхайчдын 5 давхар байр, Дүүргийн ЗДТГ, УБЦТС ТӨХК-ийн Налайх ХҮТ, 4-р хороо Их ам орчмоор, Горхи-Тэрэлжийн БЦГ Шижирээгийн ам, Цагаан бар нүүдэлчин ХХК,
11.00-17.00 цагт: Горхи-Тэрэлжийн БЦГ 35/10 кВ-ын Полигон, 35/0.4 кВ-ын Баяка трейд, Линдингхана, Их Биндэр хайрхан, Стройка, Юнител, Оюунсүрэн, Цэрэндорж, Төгөлдөр, Гюүдэн хаус, Ном, Өндөр улаан, Эмина, Немо смар, Болор, Гарьдын шилтгээн, Баяр импекс дэд станцуудаас цахилгаан эрчим хүчээр тэжээгддэг хэрэглэгчид,
ТӨВ АЙМАГ
09:00-18:00 цагт: Цэвэр усны худаг, манаач, Зуунмод сумын ТЧДЭХГ Өргөх, Цэвэр усны хэрэглэгчид.
Эх сурвалж: УБЦТС ТӨХК

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ