Бусад
Эрчүүдийн хайрыг булааж байсан “мангас бүсгүй” Хулия Пастранагийн түүх

р бусын төрхтэй энэ бүсгүйг нас барснаас нь хойш 150 жилийн дараа л хүн ёсоор оршуулсан гэдэг. Хулия Пастрана олон орноор аялж, өвөрмөц, гаж төрхөөрөө асар их мөнгөтэй болсон нэгэн билээ. Эрчүүд сахалтай хатагтайтай бүжиглэх гэж дараалан зогсдог байсан гэх цуу яриа ч бий. Тэр бүү хэл түүнд хэд хэдэн гэрлэх санал ирж байсан ч тэрбээр татгалзаж байсан гэдэг. Ингээд танд хүн бүрийн хайрладаг байсан Хулия Пастранагийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна
1Дэлхийн хамгийн аймшигтай эмэгтэй
1857 онд Лондонд тоглогдсон ер бусын жүжгийн гол дүрд нүүрээ халхалсан нэгэн эмэгтэй тоглож байлаа. Бүсгүйн гадаад төрх үзэгчдэд таалагдаж байсан ба түүнийг халхавчаа авахад хүмүүс зүгээр л нүүрээ гайхалтайгаар хувиргаж чаджээ гэж бодож байсан юм.
Тэр бүсгүй бол генийн маш ховор өвчтэй Хулия Пастрана юм. Нүүр нь битүү үсээр хучигдсан Хулия өөрийн гаж төрхөөрөө циркийн маш эрэлттэй жүжигчин болж чаджээ. Тэрбээр нүүрээрээ дүүрэн битүү үстэйгээс гадна зузаан памбагар уруул, урт сахал, маш муухай хамартай байсан юм. Өнгөцхөн харвал горилл сармагчинтай адилхан харагддаг байсан тул түүнийг сармагчин бүсгүй гэдэг байж. Мөн Хулия 138 см өндөртэй одой биетэй, тахир хөл, биедээ огт зохицоогүй гартай байв. Гагцхүү үнэхээр сайхан бүжиглэж чаддаг нь бусдын анхаарлыг ихэд татдаг байлаа.
Алдарт биологич Чарльз Дарвин Хулиятай танил байжээ. Хүнээс өөр, гаж төрхтэй төрсөн эмэгтэй биолоигчийн анхаарал, сонирхлыг таталгүй өнгөрч чадаагүй хэрэг.
Хулия Пастранатай уулзсан тухайгаа Чарльз Дарвин ингэж бичиж үлдээжээ. “Испанийн бүжигчин Хулия Пастрана ер бусын бүжгээрээ миний анхаарлыг татсан. Тэрбээр нүүрээрээ дүүрэн үстэй, эрэгтэй хүнийх шиг өтгөн сахалтай, дээр доороо, нэг нэгийнхээ ард байрлан ургасан этгээд хоёр эгнээ шүдтэй ч дур булаам бүсгүй” гэжээ. Аймшигт Хулия гадаад улс орноор их аялж, асар их хөрөнгөтэй болсон ч урт насалж, жаргалтай амьдарч чадаагүй юм. Нас барсныхаа дараа ч амгалан нойрсоогүй ба цогцос нь цирк, лабораториудаар 150 жил дамжин үзмэр болж явсан гэдэг.

2Сав угаагчаас од болсон нь
Сармагчин бүсгүйн яг хэзээ төрсөн нь тодорхойгүй байдаг ба Эспинос нэртэй Индиан бүсгүйн халамжид өсөж торнижээ. Индианчуудын дайсагналын үеэр тэр эмэгтэй Хулияг санамсаргүй олж хэсэг хугацаанд түүнийг асран агуйд нуугдаж дэргэдээс нь нэг ч алхам холдохгүй халамжилжээ. Хулия өргөж авсан эхийгээ өөд болсны дараа хөрш тосгонд очиж ааш зан сайтайгаараа шалгарч амбан захирагчийн гэрт үйлчлэгчээр орсон байна.
Хэдэн жилийн дараа Хулия төрсөн нутаг руугаа явж байх замдаа Райтс гэх Америк эртэй таарч гаж төрхтнүүдийн циркт орох болжээ. Тус цирк одой, илүү дутуу эрхтэнтэй хүмүүсийг тоглолтод оруулж мөнгө олдог байсан бөгөөд Америк эр Хулиягаар ямар их мөнгө олж чадахаа сайн мэдэж байсан юм.
Үнэхээр ч Пастрана Нью-Йоркод болсон гаж хүмүүсийн шоуны үеэр алдартай болж, цирк бүр л түүнийг авахыг хүсэж байжээ. Бүсгүй удалгүй од болсон хэдий ч Европт түүнийг таатай хүлээж авсангүй. Учир нь Англичууд тийм гаж зүйлд бэлэн биш байжээ. Тэгээд л түүний нүүрийг нууж баг зүүлгэж, нүүр хувиргалт хийсэн мэтээр харуулж байсан юм. Хулия Орост хүртэл очиж байсан гэдэг. Тэрбээр зүгээр ч нэг гадаад төрхөө гайхуулдаг байгаагүй ба хөгжмийн үзүүлбэрүүдэд ч оролцдог авьяаслаг нэгэн байсан билээ. Үзэгчид сахалтай, нүүрээрээ дүүрэн үстэй бүсгүйн бүжгийн хөдөлгөөнийг биширдэг байснаас гадна нэр нөлөө бүхий эрхмүүд түүнийг хүлээн авалт, үдэшлэгтээ урьдаг байжээ.

3Сармагчин эмэгтэйн эрчүүд
Эмэгтэй хүнд бүү хэл эрэгтэй хүнд ч баймгүй гаж төрхөөрөө Хулия Пастрана эрчүүдийн сонирхлыг их татдаг байлаа. Кливлендэд түүнийг тоглолтоор очиход эрчүүд түүнтэй бүжиглэхээр дараалан зогсож байсан гэдэг. Хулия эелдэг зантай, нээлттэй, сайхан бүжиглэдэг байсан учир эрчүүд түүнтэй харилцах дуртай байжээ. Тиймдээ ч алдартай болж эхэлсэн үеэсээ л эрчүүдээс хайр сэтгэлийн санал хүлээж авах болсон байна. Гэвч Хулия тэр бүхнээс татгалзаж байжээ. Зарим хүмүүс Хулияг маш баян хос хайж байсан гэлцдэг. Мөн менежер Теодор Лентээс болж эрчүүдээс татгалздаг байсан гэх нь ч бий. Мангас шиг харагддаг ч гэсэн сайн бүжиглэж, сайхан дуулдаг, очсон газар бүрдээ олны анхаарлыг татдаг байсан болохоор эрчүүд түүнийг ашиглахыг хүсдэг байсан ч байж магадгүй. 1857 онд менежер Лент нь түүнд гэрлэх санал тавьж байх үед Хулия ер бусын баян болчихсон байжээ. Тэрбээр хоёр жилийн дараа жирэмсэлж Орост аялж явахдаа хүүхдээ төрүүлсэн юм. Эхтэйгээ яг адилхан хүү ердөө гуравхан хоног л амьдарсан бол төрснийхөө дараа халдвар авсан Хулия ч долоо хоногийн дараа нас барсан юм. Лент эхнэр хүүхэд хоёрынхоо шарилыг занданшуулахаар шийдэж Москвагийн хамгийн нэртэй мэс засалчид ханджээ.

4Сармагчин хатагтайн занданшуулсан шарил
Москвагийн их сургуулийн эмч Иван Соколовт цогцос занданшуулах өөрийн гэсэн төлөвлөгөө байсан учир нөхрийнх нь хүсэлтийг хүлээн авч, цогцсуудыг их сургуулийнхаа лабораторид авч үлдэх санал тавьсан ч Лент зөвшөөрсөнгүй. Харин ч эмчийг шүүхэд өгчээ. Мэдээж Лент нь Хулиягийн нөхөр байсан учир шүүх түүний талд шийдэн цогцсыг эргүүлэн өгсөн юм. Түүнд шарилыг занданшуулаад Оросын шинжлэх ухааны үзэсгэлэнд тавья гэсэн ч тэрбээр татгалзсан юм. Ингээд хоёр жилийн хугацаанд Хулия болон түүний хүүгийн цогцос шилэн хоргонд Англид үзмэр болж байсан бөгөөд Лент багагүй ашиг олж чаджээ. Аажимдаа олны анхаарал буурч эхлэхэд Лент Хулиятай яг адилхан бүсгүйтэй учирсан. Тэр бол сармагчин бүсгүйн эгч хэмээн хэвлэлүүдээр зарлаж эхэлсэн юм. Лент дахин үзэсгэлэн гаргаж хоёр шарилыг амьд сармагчин бүсгүйн хамтаар олонд харуулах болжээ.
Удалгүй 1880 онд Лент сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэж эх, хүү хоёрын шарил “эгч” гэгдэх бүсгүйд нь үлдсэн юм. Ийнхүү Хулия Пастранагийн занданшуулсан шарил 150 жилийн турш дэлхийгээр тойрон аялсан юм. Дайны үед түүний шарилыг Норвегид хадгалж байсан бөгөөд герман цэргүүд гаж төрхтний шарилыг устгахыг хүсэж байсан ч үзэсгэлэнгийн эзэд уг шарил маш их мөнгө олж чадна гэж дайснууддаа итгүүлснээр авч үлдэж чаджээ. 1994 онд тус шарилыг Норвегийн нэгэн лабораторид зөвхөн шинжлэх ухааны ажилтнуудад үзүүлжээ. Хулиягийн шарил 2012 онд арай гэж эх орондоо эргэж очсон ба түүнийг нутгийнх нь зан заншлынх нь дагуу оршуулсан гэдэг.


Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ