Бусад
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Хүүхдийн номын өдөр

Оны 92 дахь өдөр, Шинэ он хүртэл 273 хоног үлдлээ.
Өнөөдрийн баяр
Олон улсын хүүхдийн номын өдөр
1967 оноос эхлэн Хүүхдийн номын олон улсын зөвлөлийн шийдвэрээр Данийн үлгэрийн агуу зохиолч Ганс Христиан Андерсены төрсөн өдрөөр Олон улсын хүүхдийн номын баярын өдрийг (International Children”s Book Day) тэмдэглэж байхаар болжээ. Энэ баярыг дэлхийн хүүхдийн уран зохиолын гарамгай зүтгэлтэн, герман зохиолч, хүүхдийн номын олон улсын зөвлөлийг үндэслэгч Йелла Лепман санаачилжээ.
Аргентины ахмад дайчдын өдөр
Аргентинд дайнд амь үрэгдэгсэд болон ахмад дайчдын өдрийг 2001 оноос хойш тэмдэглэдэг. Фолклендын арлыг Их Британи 1833 онд эзэлсэн бөгөөд ХХ зуунд Аргентин тэр газраа эргүүлэн авахаар оролдсон юм. 1982 оны дөрөвдүгээр сарын 1-нд Аргентины цэрэг аралд буун Британийн цэргийн хуаранд төрийн далбаагаа хатгасан байна. Үүний хариуд Их Британи Аргентинтай дмпломат холбоогоо таслан дайн хийж арлыг эргүүлэн авсан юм. Арлын эргийн 1000 метрын гүнд нефтийн асар том орд байгаа нь маргааны гол шалтгаан болсон юм. Дайны ажиллагаа зургадугаар сарын 14 хүртэл үргэлжлэн дараа нь гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан байна. Аргентинчууд 648 цэргийн албан хаагчаа алдаж бараг 4000 хүн эрэмдэг зэрэмдэг болон эргэж иржээ. Мальвины мөргөлдөөний 200 орчим ахмад дайчид дараа нь амиа егүүтгэсэн байлаа.
Сонирхолтой түүх
“Евгений Онегин” анх хэвлэгджээ
1833 – Александр Пушкины “Евгений Онегин” гэх шүлэглэсэн роман анх хэвлэгдэн гарсан байна. Пушкин түүнийг 1823 оны тавдугаар сарын 9-нд эхлэн бичээд 1830 онд дуусгажээ. Тэр өөрөө энэ романтик романаа долоон жил дөрвөн сар 17 өдөр туурвисан гэдэг. Нэг долоо хоногийн дотор хамгийн анхны хэвлэлтийн 5000 ширхэг ном зарагдсан байлаа.
Өнөөдрийн түүх
670 – Исламын шашны Шиитийн урсгалын хоёр дахь имам Хассан Ибн Али хордож амиа алджээ.
1513 – Испанийн далайчин Хуан Понче де Леон Хойд Америкийн нутагт хүрсэн нь одоогийн АНУ-ын Флорида муж байлаа.
1698 – Оросын I Пётр хаан газрын татварын асуудлыг хааны оролцоотойгоор хэлэлцсэн Британийн парламентын хоёр танхимын хуралдаанд суужээ.
Австрийн Элчин сайд энэ талаар дараа нь Венад мэдээлэхдээ, Парламентын хуралдаан гэдгийг мэдэхгүй Москвагийн хаан байшингийн дээвэр дээрээс жижиг цонхоор хуралдааныг харж сонирхлоо. Тэр нь хэн нэгэнд ер бусын зүйлийн тэр өдөр харсан гэж хэлэх боломж олгосон гэжээ. “Хамжлагууд нь хаандаа үнэнийг хэлж байгааг сонсоход таатай байлаа” гэж Петр дараа нь хэлсэн байв. Петрт мөн хамтын шийдвэр гаргаж байгаа нь нэг хүний засаглалаас дээр санагдсан гэдэг.
1792 – АНУ-д зоос, гоёлын ордон байгуулсан байна. АНУ-ын Зоос, гоёлын ордон өдөр тутам 50 сая хүртэл янз бүрийн үнэлгээтэй мөнгө гаргах хүчин чадалтай. АНУ-ын Зоос, гоёлын ордон америк валютын металл зоосыг цутгахаас гадна АНУ-ын алтан сан хадгалдаг Форт-Ноксийн сан, мөнгө хадгалдаг Уэст-Пойнтын сан зэрэг өөрийн салбаруудтай. Мөн эндээс мөнгөн тэмдэгтийг Холбооны нөөцийн системын банкуудад хуваарилах ажиллагааг явуулдаг.
1792 онд батлагдсан хуулийн дагуу АНУ-д цутгасан зоос бүрийн нэг талд Эрх чөлөөний бэлэгдлийг эрх чөлөө гэсэн үгтэйгээр алт мөнгөн зоосны нөгөө талд нь бүргэдийг Америкийн нэгдсэн улс гэсэн үгтэйгээр дүрслэх ёстой. Америкийн зоосны гүйлгээнд байх дундаж хугацаа нь 30 орчим жил, цаасан дэвсгэртийнх бол 18 сараас 10 жил хүртэл гэнэ. АНУ нь дурсгалын болон ойн зоос гаргалтаар дэлхийд тэргүүлдэг байна.
Данийн үлгэрийн зохиолч Ганс Христиан Андерсен төржээ
Ганс Христиан Андерсен1805 оны дөрөвдүгээр сарын 2-нд Данийн Фюн арлын Оденсе хотноо төржээ. Бага наснаасаа мөрөөдөмтгий байсан хүүхэд гэртээ үлгэр зохион жүжиг болгон тавьдаг байжээ. Хүүхэлдэйн театрт их дуртай байсан гэдэг. 1816 онд эхлээд оёдолчны туслах дараа нь тамхины үйлдвэрт ажиллаж байлаа. Ирээдүйн зохиолч 14 настайдаа Данийн нийслэл Копенгаген хотод иржээ. Тэр үеэр Андерсен таван үзэгдэлтэй жүжиг бичээд түүнийгээ тавихад санхүүжилт өгөхийг хаанд захиа бичин гуйжээ. Хааны тусламжтайгаар тэр Слагелсийн сургуульд дараалаад Эльсинорийн сургуулиудад улсын тэтгэлгээр сурчээ. “Холмен сувгаас Амагерийн зах хүртэл явган аялсан нь” гэдэг зөгнөлт өгүүллийг тэр 1829 онд нийтлүүлэв. 1835 оноос “Үлгэрүүд” түүнийг алдаршуулжээ. 1839-1845 онуудад тэрээр “Үлгэрүүдийнхээ” хоёр ба гуравдугаар ботийг бичсэн байна.
“Зурагтай бөгөөд зураггүй ном” гэсэн түүврээ 1840 онд хэвлүүлжээ. 1872 оны Зул сарын өмнө тэрээр хамгийн сүүлчийн үлгэрээ зохиожээ.Түүний хамгийн алдартай “Нугасны муухай дэгдээхэй”, “Зэрлэг хунгууд”, “Сөөмхөн охин”, “Цасан хатан хаан”, “Лусын охин” зэрэг үлгэрүүд нь гадаадын олон хэлнээ тэрчлэн монгол хэлнээ хөрвүүлэгджээ.
1800 – Суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен анхны яруу тунгалаг найраг хөгжмөө Вена хотод үзэгчдэд хүргэв.
1851 – Тайландын хаан ширээнд IV Рама суув.
1872 – Францын Аристид Бусико Парис хотноо дэлхийн анхных болох “Бон марше” (“Боломжийн үнээр”) гэсэн том дэлгүүрийг нээжээ.
1900 – АНУ-ын Конгресс хэлэлцээд Пуэрто-Риког хязгаарлагдмал эрхтэйгээр автономит муж болгожээ.
1902 – Бүтэн цагаар ажилладаг анхны кино театр АНУ-ын Лос Анжелес хотод нээгджээ.
1905 – Швейцари, Итали хоёрыг Альпийн уулс доогуур холбосон Симплоны төмөр замын хонгил албан ёсны нээлтээ хийв. Хонгил далайн түвшнээс дээш 700 метрийн өндрөөр дээш ухагджээ.
1911 – Австралийн үндэсний статистикийн хороо үндэсний хэмжээнд хүн амын тооллогыг анх удаа зохион байгуулав.
1912 – Титаник хөлөг онгоцыг анх удаа тэнгист тавьж туршилтын аялал үйлджээ.
1958 – АНУ-ын Ерөнхийлөгч Эйзенхауэр Америкийн Конгресст Аэронавтик ба сансрын орон зайг судлах үндэсний алба NASA байгуулах хуулийн төслийг 61 жилийн өмнө өргөн барьсан байна. Зөвлөлтийн анхны хиймэл дагуул хөөрсний дараа Зөвлөлт ба АНУ-ын сансрын өрсөлдөөн эхэлсэн билээ. Ингээд долдугаар сарын 29-нд NASA байгуулагджээ.
1972 – Алдарт жүжигчин Чарли Чаплиныг 1950-иад оноос эхлэн коммнунист үзэл суртал бүхий “Улаан айдас” бүлэглэлд элссэн болохыг олж тогтоожээ.
1973 – Дэлхийд анх удаа компьютер дээр суурилсан хуулийн хайлтын “Лексис Нексис” үйлчилгээ хэрэглэгчдэд хүрэв.
1975 – 26 сарын барилгын ажлын дараа Торонто хотын Си-Эн (CN Tower) телевизийн цамхгийн өндөр 553 метр 33 сантиметр болжээ.
Хожим түүнийг сэтгүүлчид дэлхийн долоон гайхамшгийн нэг гэж нэрлэсэн юм.
1979 – ЗХУ-ын биологийн судалгааны хүрээлэн санаандгүй байдлаар антраксын хорт хийг алдсаны улмаас 66 гаруй амьтан, ургамлын системийг устгажээ.
1989 – ЗХУ-ын удирдагч Михаил Горбачев Кубын нийслэл Гавана хотод удирдагч Фидель Кастротой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
1991 – Канадын Британийн Колумби мужийн амбан захирагчаар Рита Жонсон сонгогдов. Ингэснээр Канадын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд энэ суудалд суусан анхны улстөрч болжээ.
2002 – Израилийн цэргүүд Палестины мэдэлд байдаг Уугуул оршин суугчдын сүмд халджээ.
2015 – Кенийн Гариссагийн их сургуульд буутай этгээд халдан гал нээж 148 хүн амиа алдан, 79 хүн шархдав. Амиа алдагсдын дийлэнх нь оюутнууд байсан гэдэг.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ