Connect with us

Бусад

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Шөлтэй хоолны олон улсын өдөр

Нийтэлсэн

-

Оны 95 дахь өдөр, Шинэ он хүртэл 270 хоног үлдлээ

Өдрийн баяр

Ханш нээх өдөр

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Шөлтэй хоолны олон улсын өдөр

Хаврын дунд сарын энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэдэг учиртай. Хятадад энэ өдөр Цин-мин (Qing Ming Jie) гэх цэвэр нандин, тод томрууны баярыг тэмдэглэдэг. Ханш нээх өдөр янь, инь хоёрын тэнцвэр ирдэг гэх ба тэнгэр (ян) газрыг (инь) тэтгэн үржүүлдэг гэж хятадууд үздэг ажээ.

Монголчууд ханш нээх өдөр мал болон ичээнээсээ гарсан амьтдын байр байдал, өвс ургамал, тухайн өдрийн цаг агаарын байдлаар хаваршилт, зуншлага ямар байхыг шинжин тодорхойлж иржээ.
Тухайлбал, Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байж.

Сонирхолтой түүх

Шөлтэй хоолны олон улсын өдөр

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Шөлтэй хоолны олон улсын өдөр

Дөрөвдүгээр сарын 5-нд дэлхийн хоолны хорхойтнууд Шөлний өдрийг тэмдэглэдэг. Уг гайхалтай хоолыг хэн хэзээ зохиосныг хэн ч мэдэхгүй. Эхлээд шөл хийх сав суулга байгаагүй учраас  чанамал шиг л нунтагласан үрээр  зутан хийдэг байсан гэж  эрдэмтэн мэргэд таамаглаж байгаа.Шөл нь өнөөдрийн ойлголтоор өдөр тутмын хоол болсон бөгөөд хүмүүс ваар бэлтгэж сурсан таван зууны өмнөөс л шөл чанах сав суулгатай болжээ.Европ Орост шөл XVIII зуунаас тархжээ.Азид бол шөл арай эрт цагийнх.

Үндэсний шөлнүүд гэж бий. Англид тэр нь үхрийн годонгийн шөл, Америкт бол  хясааны шөл юм. Германд өтгөн шөл чанан түүндээ зайдас хиам  бууцаг, ногоо нэмдэг. Утсан махтай шөлийг Андалузид гаспаччо гэдэг бөгөөд тийм шөл  Данид ч бий. Франц сонгинын битүү шөл, Энэтхэгт карритай тахианы махан шөл, Унгарт гуляш шөл, Гүржид харчо шөл, Японд мисо шөл, Украин, Орост борщ, щи шөл ихээхэн алдартай. Азийн шөлнүүд нь голдуу гурилтай шөл юм.

Сонирхолтой баримтууд –

  • “Суп” – soupe – гэсэн франц үг нь латин үндэстэй “талх дүрсэн ханд”  гэсэн утгатай.
  • Эрдэмтэд анхны шөлийг усны үхрийн махаар  МЭӨ 6 мянган жилийн өмнө чанасан гэж үздэг.
  • Хятадын он дарааллын бичигт дурдсан хоолны  жорын номны нэг бүлгийг шөлөнд зориулсан байжээ. Уг баримт нь МЭӨ 4700 оных ажээ.
  • Орчин  цагийн гэх жоронд таарахаар анхны шөл МЭӨ нэгдүгээр зууны орчим Азид гарч иржээ.
  • Дэлхийн  хэмжээгээр ойролцоогоор 150 мянга гаруй төрлийн шөл байдаг. Төрөл бүр нь өөрийн хувилбаруудтай.

Адмирал Якоб Роггевены аян нэгэн арлыг нээн Пасха гэж нэрлэжээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Шөлтэй хоолны олон улсын өдөр

Пасха  арал нь Номхон далай дахь жижигхэн газар нутаг бөгөөд аль эртнээс эрдэмтдийн анхаарлын төвд байсаар ирсэн юм. Гурвалжин хэлбэртэй арлын нутаг дэвсгэр 18х16х24 километр.

1722 он. Голландын Вест-Энэтхэгийн компанийн илгээсэн адмирал Якоб Роггевены экспедици энэ өдөр   нэгэн арал нээгээд улаан өндөгний баяр байсан учраас Пасха гэж нэрлэжээ. Голландчуудад нутгийн уугуулууд болох улаан, хар арьстнууд гайхалтай байсан ч арал дээрх 20 хүртэл өндөртөй чулуун хөшөөнүүд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн гэдэг.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Шөлтэй хоолны олон улсын өдөр

“Угуулууд арлын манаа хөшөөнүүдийн өмнө суугаад түүдэг асаан явган сууж толгой бөхийлгөн гараа алдлан нийлүүлээд залбирах ажээ. Өглөө эрт тэднийг өвдөглөн суусныг харлаа. Мандаж буй нарыг угтан тэд өөрсдийн бурхдад мөргөх юм” гэж адмирал тэмдэглэсэн байв. Хөшөөг “моаи” гэж нэрлэсэн хөшөөд 20 метр өндөртэй. Зарим нь улаан чулуун малгайтай байв.

Өдгөө Пасха Чилийн нутаг дэвсгэрт ордог ба Моаи гэх чулуун хөшөөнүүд жуулчдыг татах гол  шалтгаан нь болдог. Тристан-да-Кунья ольтригийн хамт арал нь дэлхийн хамгийн алслагдсан нутаг юм.

И.Штраусын “Сарьсан багваахай” дуурь тоглогдов

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Шөлтэй хоолны олон улсын өдөр

Австрийн суут хөгжимийн зохиолч 500 орчим оркестрийн жүжиг зохиосны ихэнх нь вальс юм. Мөн тэрээр “Үнсгэлжин” дуурийг бүтээж, инээдмийн дуурь “Рыцарь Пазман”-ыг зохиожээ. ”Сарьсан багваахай” хөгжимт бүжгийн үндэс нь Парист болсон бодит түүх ажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Шөлтэй хоолны олон улсын өдөр

1874 он. Вена  хотноо хүү Иоганн Штраусийн ”Сарьсан багваахай” гэх алдартай дуурь анх удаа “Ан дер Вин” театрын тайзнаа тоглогдлоо. Штраусын вальст дуртай Венийн үзэгчид хөгжим, бүжигт дуурийг  хүйтнээр хүлээн авсан нь гайхалтай. Улаан өндөгний баяраар үзэгчид завхай зайдан хосуудын тухай үзэх сонирхолтой байгаагүй бололтой. Эхний улиралдаа 20 тоглолт ч хийж чадаагүй түүнийг театр хөтөлбөрөөсөө хассан байв.

“Ан дер Вин” театрт болсон анхны тоглолт үзэгчдээс үнэлэлт авч чадаагүй ч Берлин, Парист түүнийг хамгийн дээд зэргээр хүлээн авч байв.

Өнөөдөр түүхэнд

1536 – Ариун Ромын эзэнт гүрэн Тунистэй хийсэн дайнд ялсантай холбогдуулан Ромд ялалтын сүрт парад болжээ. Энэ нь Ромын эзэнт гүрний хувьд сүүлийн ялалт байсан юм.

1710 – Их Британид Аннагийн тунхаг гэх баримт батлагдаж улмаар зохиогчийн эрхийн хууль хэрэгжиж эхэлжээ.

1753 – Дэлхийн томоохон музейнүүдийн нэг Британин музей үндэслэгдэв. Бараг зургаан га  газрын цогцолбор нь зуу гаруй жилийн дотор босч түүнд дэлхийн бүх иргэншлэлийн түүх дургалын үзмэрүүд хадгалагддаг.

1818 – Парист барон Карл де Дрез хоёр дугуйтай хөдөлгөөний төхөөрөмжийг  танилцуулав.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Шөлтэй хоолны олон улсын өдөр

Унадаг дугуйны эхлэл болсон уг төхөөрөмжийг газраас хөлөөрөө түлхэн явуулдаг байлаа. Мөн бароны зохиосон зүйлд бичгийн машин ордог.

1879 – Чили улс Боливи, Перу улсад дайн зарласнаар Номхон далайн дайн дэгдэв.

1904 – Олон улсын түвшинд анх удаагаа регбигийн тоглолт зохиогдов. Анхны тоглолтыг Англи болон Уэльс, Шотландын нэгдсэн багийн эсрэг хийжээ.

1918 – Японы армийн хоёр суман Владивостокт орж ирэв. Дээрэмчид Японы худалдааны конторын хоёр хүнийг хөнөөсний дараа десант буужээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Шөлтэй хоолны олон улсын өдөр

1915 – Кубын нийслэл Гавана хотод болсон мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын тоглолт Жесс Уиллард, Жек Жонсон нарын хооронд болж Ж.Уиллард итгэмээргүй ялалт байгуулж дэлхийн аварга болжээ.

1922 – Америк даяар гэр бүлээ зөв төлөвлөхийг уриалдаг Америкийн төрөлтийн хяналтын лиги байгуулагдав.

1943 – Улаан армийн бүрэлдэхүүнд Францын нисэхийн “Нормандия” (хожим “Нормандия-Неман”) хорооны анхны эскадриль дайтаж эхлэв. Зөвлөлт-Германы фронт дээр дайн дуустал тулалдсан Францын нисэхийн хороо 1943-1945 онуудад байлдааны 5240 нислэг хийсэн байв.

1955 – Бараг 50 жилийн амжилттай ажиллагааныхаа дараа ХХ зууны Английн хамгийн хурц томруун улстөрч Уинстон Черчилль  улс төрийн карьераа орхижээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Шөлтэй хоолны олон улсын өдөр

1940 онд Ерөнхий сайд ба Батлан хамгаалахын сайдын албыг хослуулан хийж гартаа улс төр, цэргийн эрх мэдлийг барьж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайныг ялалт хүртэл үргэлжлүүлэх шийдэр гарган эрс хатуу зогсож байсан нь түүний алдар хүндийг өргөсөн юм. Дайны дараа “төмөр хөшиг” гэсэн алдартай  үгийг тэр хэлж байв. Сэр Черчилль улс төрчөөс гадна Нобелийн уран зохиолын шагналыг дурсамжийн номоороо авч байжээ.

1956 – Шри Ланкийн сонгуульд Иргэдийн нэгдсэн хүч нам итгэмээргүй ялалт байгуулж С.Бандаранайке гэсэн эмэгтэй ерөнхий сайд болжээ.

1969 – Америкийн өнцөг булан бүрт Вьетнамын дайныг эсэргүүцсэн жагсаал болжээ.

1992 – Боснийн Сараево хотын Врбьянагийн гүүрэн дээр энхтайвны төлөө тэмцэгч Суада Дильдерович, Ольга Сучич нар алагдав. Ингэснээр Боснийн дайн дэгдсэн билээ.

1998 – Аважи арлыг Кобе хоттой холбосон Акаши Кайко гүүр ашиглалтад оржээ. Түүнийг  дэлхийн хамгийн урт гүүр гэж үздэг юм.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент8 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм8 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм8 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм11 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм11 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад11 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент11 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм12 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент12 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм13 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр13 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм13 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим