Нийгэм
Монголд сайхан амьдрахаар Японоос ирсэн залуу хос

Залуу хос Такума, О.Уянга нартай сонирхолтой, гэгээн хайрынх нь талаар ярилцлаа. Тэд ердөө 18, 19 настай ч хүүтэйгээ амьдардаг. Тэд хүсэл мөрөөдлөөр дүүрэн өөрсдийн амьдрал, ажлын талаар блог хөтөлдөг юм. Хэрэв тэдний блогийг үзэж амжаагүй бол дараах ярилцлагад анхаарлаа хандуулж, гэгээн хайрын түүхийг уншиж, хэсэг хугацаанд гэгээн ертөнцөд зочлохыг хүсье.
-Та хоёр танилцсан түүхээ сонирхуулахгүй юу?
Уянга: -Бид хоёрыг инстаграм танилцуулсан гэж хэлж болно. Дажгүй залу
у миний инстаграм дахь зураг дээр зүрх дараад, би зүрүүлж зүрх дараад, түүнээс хойш нэг нэгнийхээ зураг дээр зүрх даралцдаг болсон. Нэг өдөр би түүн рүү “Сайн уу, чи япон хүн үү, монгол хүн үү” гэж асуутал “Сайн уу, япон хүн” гэж хариулсан. Би анхнаасаа гадаад хүнтэй гэрлэнэ гэж боддог байсан болохоор япон хүн гэхээр нь, бас дажгүй залуу байхаар нь шохоорхож эхэлсэн. Такума удалгүй Монголд ирж сурахаар болж, есдүгээр сарын 2-нд надтай уулзсан.
-Анх нэгнээ харахад, уулзахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Такума: -Уянгатай уулзахдаа их сандарсан. Учир нь, замын түгжрэлээс болоод би болзсон цагаасаа хоцорч очсон. Тэгсэн чинь Уянга намайг хараад “Чи зураг дээр харагддагаасаа намхан юм байна” гэсэн. Уянгаа руу харсан чинь, над руу эгцэлж харахгүй, ичээд байсан. Тэр нь их хөөрхөн санагдаж байсан.
Уянга: –Болзоондоо эрэгтэй хүн хоцорч ирэх муухай л даа. Жоохон хүлээгээд удахаар бол орхиод явчихъя л гэж бодож байсан. Гэхдээ Такума замдаа мессенжерээр учраа тайлбарлаад, үнсэж байгаа эможи явуулаад байсан болохоор уур хүрээгүй (инээв.сурв). Такума зураг дээрээ маш өндөр харагддаг байсан. Дэргэдээс нь харсан чинь тийм ч өндөр байгаагүй.
-Танилцаад удалгүй хамт амьдарсан гэсэн. Уянгааг япон хүнтэй үерхэнэ, хамт амьдарна гэхээр гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
Такума: –Хамт амьдардаг байсан ах маань хатгаа аваад, Япон буцаад би ганцаараа амьдрах болсон. Бид хоёр “Tse”-д хоол иддэг байсан юм. Тэнд “Хоёулаа хамт амьдарвал гоё оо. Даанч гэрийнхэн зөвшөөрөхгүй байх” гээд л ярьдаг байсан.
Уянга: –Соёлтой, хүмүүжилтэй гээд Такумад сайн ханддаг болохоор ээж хамт амьдрахыг зөвшөөрч, бидний ярьж байсан зүйл маань биелсэн. Бид хоёр танилцсан өдрөөсөө үерхэж эхлээд, хоёр сар гаруйн дараа хамт амьдарсан.
-Нэгнээ санахдаа ямар үйл явдлыг дурсдаг вэ, ямар төрх нь хамгийн түрүүнд санаанд ордог вэ?
Уянга: -Уруулаа жимийгээд, нүдээ том болгоод хардаг төрх нь хамгийн түрүүнд нүдэнд харагддаг. Такума “Би чамтай учрах л гэж Монголд ирсэн юм байна” гэж хэлдэг нь гоё санагддаг.
Такума: –Маш завгүй ажилладаг. Бусад үед нь дандаа хамт байдаг болохоор тийм зүйл бодогддоггүй.
-Японд хүүхдээ төрүүлээд удалгүй Монголд иржээ. Японд ажиллаж, амьдралгүй яагаад Монголд ирсэн юм бэ?
Уянга: -Би 2018 оны дөрөвдүгээр сард жирэмсэн болсноо мэдэж, манай хүн аав болох бэлтгэлээ хийж, энд суралцах бодлоо орхиод, Япон явж ажил хийхээр шийдсэн. Японд хүүгээ түрүүлээд, удалгүй Монголд буцаж ирсэн. Монголдоо л сайхан амьдаръя, хөгжилд нь хувь нэмэр оруулъя гэж бодоод ирсэн.
Такума: -Өмнө нь би өдрийг яаж хөгжилтэй өнгөрөөх вэ гэж боддог байсан бол аав болсноор ажил хийгээд, гурвуулаа сайхан амьдаръя гэж бодох болсон. Японд цалин өндөр ч татвар, нийгмийн даатгалын шимтгэл нь өндөр. Ажил хийж татвар төлөхөөс гадна Уянга, Тото (хүү нь) хоёрынхоо татварыг ч бас төлөхөөр мөнгө цуглуулж чадахгүй байсан. Тиймээс Монголд ажил хийгээд, сайхан амьдаръя гэж бодсон юм. Хүүхдээ Монголд өсгөх бодолтой байгаа. Яагаад гэвэл монгол хүн багаасаа хэрхэн мөнгө олох талаар, ямар мэргэжилтэй болж, хэрхэн амьдрах талаар бодсон байдаг. Японд тийм биш, бүх зүйлийг нь ээж, аав нь бэлдээд өгчихдөг.
-Монголд амьдрахад хүндрэлтэй зүйл юу байна вэ?
Такума: -Анх Монголд ирээд, онгоцны буудлаас хотын төв рүү явсан чинь машины урдуур үхэр яваад байсан. Би андуураад өөр газар ирчихэв үү гээд маш их гайхаж байсан. Энэ мэтээр Монгол эхнээсээ л сонирхолтой санагдсан. Замын хөдөлгөөнд оролцохдоо дохиогоо байнга дуугаргаад л, монгол хүн их уцаартай амьдардаг.
-Монголд байхын сайхан юунд байна вэ?
Такума: -Монгол хүмүүс хоорондоо чөлөөтэй харьцдаг нь таалагддаг. Уянга ч хүсч байгаа зүйлээ, дуртай, дургүй зүйлээ шууд хэлдэг нь амар байдаг.
-Саяхан шинэ байранд оржээ. Хэр төвхнөж байна даа?
Уянга: –Энэ байрыг ээж, аав хоёр авч өгсөн. Бид олон хүүхэдтэй болох болохоор яваандаа өөр байр авна. Биднийг тусдаа гарч байгаа гээд ээж, аав хоёр маань хөргөгч, угаалгын машин, пэйч авч өгсөн. Бид хоёр цалингаа хуримтлуулж байгаад буйдан болон бусад зүйлсээ авна.
-Гурван жилийн хугацаанд Такума монгол хэл маш сайн сурсан байна. Маш цэвэр ярьж байна. Хэл сурах нууцаасаа хуваалцахгүй юу?
Такума: -Монгол сургуульд ороход хүмүүс над руу хараад байгаа юм шиг санагдаад, би маш их сандарч байсан. Монгол хэл, соёл мэдэхгүй, найз байхгүй хэцүү байсан ч би нүүрэндээ инээмсэглэл тодруулаад л яваад байсан. Би хөлбөмбөг тоглох дуртай. Хөлбөмбөг багийн спорт болохоор заавал бусадтайгаа ярилцахыг шаарддаг. Багийнхантайгаа, яриад, хэрэлдсээр байгаад сурсан.
-Та хоёрын ойрын болон холын зорилгоор ярилцлагаа өндөрлөе?
Уянга: -Бид одоогоор хэлний сургалтын төвд ажиллаж байна. Үүнийхээ хажуугаар өөрсдийгөө хөгжүүлж, их сургуульд сурах зорилготой байгаа. Бас сайн үйлсийн аян зохион байгуулахыг зорьдог. Үүний эхлэл болгоод гуравдугаар сарын 9-нд асрамжийн газар байгаа хүүхдүүд дээр очсон. Үнэхээр хүнд байсан. Түүнээс хойш бид сайн үйлс хийхээр сэтгэл шулуудаад байгаа. Хамгийн түрүүнд эмнэлгийг, тэр дундаа төрөх эмнэлгийн орыг солимоор байгаа. Би Японд амаржсан. Тэнд бүрэн автомат орон дээр эмэгтэйчүүд төрж байхад монгол эмэгтэйчүүд зүгээр л төмөр орон дээр төрж байгааг хараад өрөвдсөн.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ