Нийгэм
Өнгөрсөн онд 7,3 тэрбум төгрөгийн эрчим хүч хэмнэжээ
Өнөөдөр дэлхийн нийтийн өмнө эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ариг гамтай зарцуулах, уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл тулгамдсан асуудал болж байна. Монгол Улс эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж 2015 онд Улсын Их Хурлаас Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Мөн Засгийн газраас 2017 онд Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг баталсан байгаа.
Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодруулахад,
“Хэмнэлтийг эрчим хүчний салбар өөрөөсөө эхлэх нь зүйтэй гэж үзэн 2018 оныг Эрчим хүч хэмнэлтийн жил болгохоор шийдвэрлэсэн. Эрчим хүчний хэмнэлтийн жилийн хүрээнд эрчим хүчний үйлдвэр компани бүр эрчим хүч хэмнэх төлөвлөгөө гаргаж нийт 545 хэмнэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллалаа. Эрчим хүчний салбарыг өрсөлдөөнт зах зээлд шилжүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох зорилт дэвшүүлэн төвийн бүсийн томоохон 12 компанитай “Урамшуулалт зохицуулалтын гэрээ”-г байгуулан ажилласнаар салбарын хэмжээнд цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал буурсан.
Өнгөрсөн 2018 онд эрчим хүчний салбар 33,2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 60.8 мянган Гкал дулааны эрчим хүч буюу 7.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж ажилласан байна. Дотоодын дулааны цахилгаан станцуудын диспетчерийн график төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээгээр урамшуулал олгох журам тогтоосноор 2018 оны хэрэглээний өсөлт болох 270 сая кВт цахилгааны 92 хувийг дотоодын цахилгаан станцуудаас хангаж 28 тэрбум төгрөгөөр импортын эрчим хүчний төлбөрийг бууруулсан.
Эрчим хүч хэмнэлтийн хууль батлагдсанаас хойш 82 эрчим хүчний аудитор, 151 эрчим хүчний хэмнэлтийн менежерийг бэлтгэж, ажилд оруулаад байна. Өнгөрсөн онд нийт 29 байгууллага эрчим хүчний аудит хийлгэж, эрчим хүч хэмнэх тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн эрчим хүч хэмнэлтийн ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газрын оролцоотойгоор Ерөнхий боловсролын 241 сургуулийн 139 мянга гаруй хүүхдэд “Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” хичээлийг заасан гээд маш олон ажлууд хийгдэж, тодорхой үр дүнд хүрсэн” хэмээн ярилаа.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр13 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр13 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент2 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ