Нийгэм
Ё.Баатарбилэг: Элсэлтийн бүртгэлийг бизнес болгочихсон учраас таслан зогсоох ёстой гэж үзсэн

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдээс бүртгэлийн хураамж болон шалгалт авахгүй шийдвэр гаргасан. Тэрээр энэхүү шийдвэрээ сэтгүүлчдэд танилцуулаа. Ингэхдээ “Зургаан настай хүүхдийг сургуульд ороход нь сургуулиуд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ямар нэгэн уралдаант шалгаруулалтгүйгээр элсүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс энэ тухай тушаал гаргасан. Ингэхгүй бол сургуулиуд зургаан настай хүүхдүүдийг бүртгэхдээ төлбөр авдаг байсан. Ялангуяа хувийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангид элсэлт авахдаа бүртгэлийн хураамж гэж 5-50 мянган төгрөгийн хураамж авч, тухайн хүүхдүүдийнхээ дунд уралдаант шалгалт явуулж цөөхөн хэдхэн хүүхэд сонгож авдаг. Энэ нь нэг талаараа бизнес болчихсон. Зарим сургууль хандив авч оруулдаг. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол болохгүй байсан юм. Яахаараа 50-60 хүүхэд авахын тулд 1000 хүүхэд бүртгэх ёстой юм. Хоёрдугаарт, цэцэрлэгээс сургуульд орох гэж байгаа дөнгөж зургаан настай хүүхдүүд юугаа шалгуулах ёстой юм бэ.
Мөн зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан” гэлээ. Хичээлийн шинэ жил эхлэх үед зургаан нас хүрээгүй байсан ч тухайн ондоо зургаан нас хүрэх хүүхдийг нэгдүгээр ангид авах юм байна.

Нийгэм
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм21 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр24 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм24 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент23 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм24 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм23 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ