Connect with us

Бусад

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Ахан дүүсийн өдөр

Нийтэлсэн

-

Оны 86 дэх өдөр, Шинэ он хүртэл 279 өдөр үлдлээ.

 

Өнөөдрийн баяр

Ахан дүүсийн өдөр

Дөрөвдүгээр сарын 10-нд ахан дүүсийн өдрийг тэмдэглэдэг.Дэлхийн хуанлид ийм баярыг оруулах санаа америк охин Клаудия Эвартад төржээ.Охин багадаа  эгч, ахаасаа хагацсан учир ийм баяр хийн тэднийгээ дурсахыг хүссэн байна. Түүний эгчийн төрсөн дөрөвдүгээр сарын 10-ныг тэр баярын өдрөөр сонгожээ.Анх удаа 1998 онд АНУ-д тэмдэглэсэн баяр  одоо бусад орнуудад ихээхэн алдартай болж  шинэ шинэ уламжлалыг бүтээх болжээ.

Дотны хүмүүсээ заавал баяраар ч биш байнга санан дурсаж, дэмжиж туслах нь бидний үүрэг билээ.

Сонирхолтой баримт –

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Ахан дүүсийн өдөр

Энэтхэгт яг ийм үндэсний баяр байдаг ба түүнийг Ракша-бандхан гэдэг. Төрсөн ах, дүү охин хоёр зуны хоёрдугаар хагаст уг баярыг  тэмдэглэн тусгай ёслол хийдэг. Дүү охин нь ахынхаа гарт муу муухайгаас хамгаалдаг гэх  утас зангидаж өгдөг.  Ах хариуд нь түүнийг хамгаалж хайрлаж явна гэж амлан  бэлэг өгнө. Энэ гэр бүлийн баяр нь ойр  дотны хүмүүст харилцан туслаж хайрлаж явах ёстойг сануулдаг.

Сонирхолтой түүх

Сансар судлалын дурсгалын музей нээгджээ

Оросын Сансрын түүхийн музей нь дэлхийд ховорт тооцогдох шинжлэх ухааны музей юм. Оросын сансар судлалын гайхамшигт түүхийг харуулдаг энэ музейг хүн анх сансарт ниссэний 20 жилийн ойгоор  1981 онд нээсэн юм. 2009 онд шинэчлэн засварлажээ.1981 оны дөрөвдүгээр сарын 10-нд Москвад  уг  музейг  “Сансрыг эзэмшигчдэд”  хөшөөны  сууринд нээв.  Зөвлөлтийн пуужин-сансрын системийн  ерөнхий зохион бүтээгч С.П. Королев ийм музейтэй болох санаачлагыг гаргажээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Ахан дүүсийн өдөр

Энд Юрий Гагарины анх сансарт хөөрөхдөө өмссөн өмсгөл, Оросын анхны хиймэл дагуул, сар болон нарны системийг судлах аппаратуудыг дэлгэсэн байдаг.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Ахан дүүсийн өдөр

Музейн цуглуулгад 70 мянга орчим ер бусын сонирхолтой шинжлэх ухаан техникийн үзмэрүүд, сансрын техникийн   эх загвар хуулбарууд, баримт бичиг,  гэрэл зураг, кино материалууд бий.

Сүлбээр зүү бүтээв

1849 – Одоогоос 190 жилийн өмнө Нью-Йоркийн механик Уолтер Хант сүлбээр зүүний патентыг авсан байна. Тэр хэн нэгэнд 15 ам.долларын өрөө төлөх хэрэгтэй болтол мөнгөгүй байжээ. Ингээд хоёр цаг орчим хугацаанд бодсоны дараа энгийн бөгөөд аюулгүй гэгдэх сүлбээр зүүний зургийг хийсэн байна. Энэ бүтээлээ тэр патентжуулж аваад шууд 400 доллараар зарсан байлаа.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Ахан дүүсийн өдөр

Түүний санаа шинэ биш байсан бөгөөд адил төстэй зүүг эртний болон дундад зууны хүмүүс хэрэглэж байсан гэдэг. Харин  Хантын үеэр  патент бүтээгчдийг төдийлөн сайн хамгаалж чадахгүй байсан учир тийм зүүг тэр жилийнх нь намар  британи бизнесмен Чарльз Роулей  эх орондоо бүтээн патенталж авсан байна.

Өнөөдөр түүхэнд

1407 – Буддын шашны тавдугаар гялва хутагт Данзан Шагва Мин гүрний нийслэл Нанжин хотод айлчлав. Уг айлчлалын үеэр түүнд “Их Цагийн хүрдний хунтайж” цол олгожээ.

1710 – Их Британид “Хатан хаан Аннагийн тунхаг” хэрэгжиж эхэлсэн нь түүхэнд анх удаа зохиогчийн эрхийг хамгаалсан хууль болсон байна. Тэр баримтын дагуу, зохиогч өөрийн гар бичмэлийг 14 жил ашиглаад дараа нь мөн тийм хугацаагаар худалдах эрх авчээ. Энэ хуулийн дараа  ном хэвлэл эрчимтэйгээр хөгжсөн юм.

1741 – Пруссийн эзэнт гүрэн Силезия мужид хяналтаа тогтоожээ.

1815 – Индонезийн Сумбава аймагт орших Тамбора галт уул оргилж эхэлжээ.Галт уул гурван сарын турш оргилж, халуун хайлмагаа цацсаны улмаас 71 000 хүн амиа алджээ. Олон сар үргэлжилсэн байгалийн гамшиг дэлхийн цаг уурт ч ихээр нөлөөлсөн байна.

1816 – АНУ-ын Холбооны Засгийн газар АНУ-ын хоёрдугаар банкыг байгуулах шийдвэр гаргажээ.

1833 – Анх удаагаа шүдэнз үйлдвэрлэгдэж эхлэв. Түүнийг немец оюутан химич Камерер бүтээсэн байв. Сонирхолтой нь Камерер тэр үед шоронд сууж байсан бөгөөд шоронгийн нэг харгалзагч хийх юмгүй залууд химийн урвалд хэрэглэх бодис авчирч өгчээ.Хоёр сарын дараа галын аюултай, хортой бодис цагаан фосфор ямар ч гадаргаас амархан асч болохыг тэрээр нээжээ.

1834 – Шинэ  Орлеанд шүдний эмч Леонард ЛаЛори түүний үзэсгэлэнтэй эхнэр Дельфинагийн шилтгээн гэнэтхэн шатав. Галын дараа  хосууд  жинхэнэ тарчлаагчид байсан нь илэрсэн байна.Тэд хар арьстан  боолуудыг машид хэрцгийгээр тамлаж байжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Ахан дүүсийн өдөр

Пийшинд гинжилсэн боол тогооч хосууд нутгийн дээдсийг хүлээн авч байх үеэр нь өөрөө шатахаас ч айлгүй тэдний гэрт гал тавьжээ.ЛаЛори нарын садизмын дараа Шинэ Орлеаны  оршин суугчид  тэдний гэр рүү хуйлран  хосуудыг шийтгэхээр цугларчээ.Цагдаа тэднийг барьж байх хооронд хосууд мөнгө, бичиг баримтаа аван  арын хаалгаар гарч зугтан алга болсон байлаа.  Хожим Ройал Стрит 1140 дэх  тэдний байрыг шинэ барьж хотын  жуулчдыг татах газар болсон юм. Байрны эзэд хэд хэдэн удаа  солигдсон ба тэд хий үзэгдэл, элдэв дуу чимээнээс нь  дүрвэж байсан гэх.

1847 – Америкийн сэтгүүлч Жозеф Пулитцер Унгарын Мако сууринд төржээ. Будапештад өсөөд 17 настайдаа Америкт цагаачлан гараад цэргийн алба хааж байлаа. Тэрээр 1883 онд Жей Гулд гэгчээс “Нью-Йорк уорлд” сонинг худалдан аваад хоёр жилийн дараа дуулиантай мэдээ, комикстай, зурагтай сонин болгосон байв. 1903 оны наймдугаар сард хувийн хөрөнгөөрөө Колумбийн их сургуульд сэтгүүл зүйн факультет нээж, Пулитцерийг шагналыг бий болгожээ.

1858 – Вестминстерийн ордны нүүрэн хэсэгт байрлах “Биг Бен” хонхийг шинэчилсний дараа 14.5 тонн жинтэй болжээ. Өмнө нь Уайтчапелийн хонхны компанийн үйлдвэрлэсэн хонх 13.76 тоннын жинтэй байжээ.

1864 – Габсбургийн угсааны их ван Максимилиан Мексикийг эзлэн өөрийгөө Мексикийн хаан хэмээн өргөмжлөв.

1865 – Генерал Эдвард Ли генералуудын холбоонд генерал Грантад бууж өгснөөр Америкийн иргэний дайн дуусчээ.

1912 – Уайт Стар Лайн компанийн зохион бүтээсэн тухайн цаг үеийнхээ аварга хөлөг онгоц гэгдэх Титаник хөлөг онгоц, Саутхемптоны боомтоос хөдөлжээ. Энэ нь алдарт хөлөг онгоцны анхны бөгөөд эцсийн аялал байсан юм.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Ахан дүүсийн өдөр

1925 – Алдарт зохиолч Ф.Скотт Фицжеральдын “Аугаа Гетсби” зохиол анх удаагаа хэвлэгдэв.

1938 – Бүх Холбоотын коммунист намын Төв хороо болон Зөвлөлтийн Засгийн газар дээд сургуулиудад дөрвөн баллын “онц”, “сайн”, “дунд”, “муу” гэсэн үнэлгээний системийг хэрэглэх тогтоол гаргасан байна.

1970 – “Битлз” хамтлагийн гоцлол дуучин Пол МакКартни хамтлагаасаа гарах болсоноо зарлав.

1971 – АНУ-ын Засгийн газар Хятадтай дипломат харилцаагаа сэргээх зорилгоор АНУ-д ширээний теннисний тэмцээнийг долоо хоногийн туршид зохион байгуулжээ. Ингэж пинг-понгийн дипломат эхэлжээ.

2010 – ОХУ-ын Смоленск хотын ойролцоо Польшийн “Ту-154М” онгоц осолдож, 96 хүн амиа алдсаны дотор Польшийн Ерөнхийлөгч Лех Кашинский болон түүний эхнэр, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд байв.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент5 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм5 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм6 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм8 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм8 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад9 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент9 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм10 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент10 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм10 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр10 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм10 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим