Нийгэм
Г.Содгэрэл: Олон улсын миссээр тодорч мөрөөдлөө биелүүллээ

Монгол, Орос, Хятад гурван улсын “Гоо сайхны элч” буюу бидний ярьж заншсан “Миссийн тэмцээн” 15 дахь жилдээ ӨМӨЗО-ы Манжуур хотод болсон билээ. “Манжуурын мисс-2018″ тэмцээний тэргүүн мисс Г.Содгэрэлтэй ярилцлаа.
– Монгол, Орос, Хятад улс оролцсон, олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн, дэд байрт Монгол Улсын гоо бүсгүйчүүд шалгарсанд баяртай байна. Танд баяр хүргэе?
– Баярлалаа. Орос, Монгол, Хятад гурван улсын хамтран зохион байгуулсан “Манжуурын гоо бүсгүй” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Гоо бүсгүйн тэмцээн нь “Эрүүл, үзэсгэлэн, энх тайван, найрамдал” гэсэн уриан дор зохион байгуулагдсан. Гурван орны хэл, соёлын харилцаа, хөрш орнуудын найрамдлыг бэхжүүлэх, нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм. Энэ удаагийн тэмцээнд Монголоос 15, ОХУ-аас 15, БНХАУ-аас 30 бүсгүй нийт 60 гоо бүсгүй оролцож, өөр хоорондоо оюун ухаан, гоо сайхан, авьяас, ур чадвараараа өрсөлдсөн.
– Тэмцээн хэдэн үе шаттай зохион байгуулагдсан бэ?
– Эхний өдөр үндэсний хувцас, усны хувцастай бүжгийн гараа гарсан. Дараагийн өдөр нь гоёлын даашинз, усны хувцастай алхаа гэсэн төрлөөр өрсөлдсөн. Ерөнхийдөө тэмцээн гурван үе шаттай зохион байгуулагдсан.
– Энэ тэмцээнд түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв. Гурван улсын “Гоо сайхны элч”-ээр шалгарна гэдэг мэдээж том амжилт. Багагүй хичээл зүтгэл, хөдөлмөр шаардсан байх?
– Мэдээж, энэ тэмцээнд амжилттай оролцоно гэсэн итгэл дүүрэн байсан. Учир нь Монгол Улсаас оролцож буй баг бүрэлдэхүүн маань энэ тэмцээнд зориулж бүтэн 2-3 сарын бэлтгэл хийсэн. Тиймээс энэ амжилт дан ганц миний хичээл зүтгэлээр олдоогүй юм. Манай баг хамт олны, тэр дундаа “49 дүгээр гудамж” хүүхэд, залуучуудын театрын хамт олон, “Ариунгоо үжин” ТББ, багш нар гээд олон хүний хамтын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн шингэсэн шагнал юм. Монгол Улсаа төлөөлөн ирж оролцсон 14 гоо охидын маань тус дэм их бий.
– Монголоос ирсэн охид маань багаараа шагнал хүртсэнд сэтгэл ихэд хөдөлж байлаа?
– Монголоос ирсэн баг хамт олон маань энэ тэмцээнд оролцогчдоос дотоод зохион байгуулалт, гадаад үзэмж, хувцаслалт, алхаа гишгээний техник, сэтгэл санааны өөдрөг байдал гээд олон зүйлээрээ ялгарч чадсан. Тиймээс сэтгэл үнэхээр өндөр байна.
– Г.Содгэрэл аль нутаг усных вэ. Сүүлийн үед анзаарч байхад гоо сайхан, миссийн тэмцээнд загварын ертөнцөд хөл тавьсан бүсгүйчүүд их оролцдог болсон байна лээ. Таны хувьд аль нэг загварын агентлагт харьяалагддаг уу?
– Би Эрдэнэт хотын хүүхэд. 2011 оноос Эрдэнэт хотын “Хүүхдийн ордон”-д загвар өмсөж эхэлсэн. Тухайн үед зохиогдож байсан “Miss Mongolia” тэмцээнийг үзээд анх мисс болохыг мөрөөдөж байсан. Тэгээд 2011 онд Эрдэнэт хотын Хүүхдийн ордон байгуулагдахад “Загвар өмсөгч хөгжлийн хөтөлбөр” дугуйланд хамгийн эхэнд бүртгүүлж байсан. Гэр бүлийнхэн маань ч надад гоо зүйн мэдлэг эзэмшүүлэхийн тулд энэ сургалтад хамруулсан. Анх загварын дугуйланд явахдаа 11 настай байсан. Түүнээс хойш долоон жил загвар өмсөх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөөд явж байна.
– “Манжуурын мисс” тэмцээнд оролцох саналыг анх хэн тавьсан бэ. Тэмцээний шилдэг 10 гоо бүсгүйд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй охидын зургаа нь шилдгээр шалгарсанд үзэгчид их баяртай хүлээж авч байсан?
– Би “Шилмэл загвар”-ын агентлагт өмнө нь харьяалалтай ажиллаж байсан учраас тус агентлагаас надад энэ тэмцээнд оролцох урилгыг илгээсэн. Энэ тэмцээнд оролцохоор бүртгүүлээд хоёр сар болсон. Шилдэг 10 моделийн шагналын зургааг нь Монгол Улс хүртсэнд баяртай байна. Энэ тэмцээнийг үнэхээр шударга шүүдэг юм байна. Бидний авсан оноог өдөр бүр, шударгаар ил тод тавьж байсан учраас энэ тэмцээний үр дүнд илүү нөлөөлсөн байх гэж бодож байна. Бид өнгөрсөн аравдугаар сараас эхлээд бэлтгэл хийсэн гэж бодохоор 2-3 сарын бэлтгэл хийж оролцсон.
– Тэмцээнээс харахад, манай охид авьяасын төрөл, алхаа гишгээний техник, хувийн зохион байгуулалт, үндэсний хувцаслалт, биеийн хөгжил гээд олон зүйлээрээ бусдаас илт давуу ялгарч харагдаж байсан. Энэ бүхэн сайн бэлтгэл хийсний хүч байх?
– Тэгэлгүй яах вэ. Баярлаж талархсанаа илэрхийлэх хүн олон байна. Ангийн багшдаа болон сургуулийнхаа захиралдаа “Баярлалаа” гэж хэлмээр байна. Мөн аав ээж, өвөө эмээдээ охиноо дэмжиж тусалсанд их баярлалаа гэж хэлье. Түүнчлэн энэ бүх хугацаанд биднийг өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд тусалж дэмжсэн “49 дүгээр гудамж” хүүхэд, залуучуудын театрын захирал Н.Батсуурь ахдаа бас баярлаж байна. “Ариунгоо үжин” ТББ-ын тэргүүн Б.Ханд эгчдээ бас үнэхээр талархаж байна.
– Өмнө нь та энэ төрлийн өөр тэмцээнд оролцож байсан уу. Ямар амжилт үзүүлж байв?
– 2017 онд Хятад улсын Шанхай хотноо зохион байгуулсан “Miss tourism queen of the year international” тэмцээнд оролцож, “ТОП-5” охины дөрөвдүгээр байрт шалгарч байсан. “Miss elegance” гэсэн шагнал хүртэж байсан. Үүний дараа “Манжуурын мисс”-т оролцоод “Тэргүүн байр”-ын шагналыг хүртээд байна. Алхам алхмаар гэдэг шиг өөрийгөө олон зүйлд сорихыг хичээж байна.
– Таныг сэтгүүлч мэргэжлээр суралцдаг гэж сонссон. Аль сургуу¬лийн оюутан бэ. Яагаад заавал сэтгүүлч мэргэжлийг сонгон сурал¬цах болов. Мөн тэмцээн уралдаанд оролцоход сургууль болон анги хамт олны дэмжлэг хэр байсан бэ?
– Би “Отгонтэнгэр” их сургуулийн сэтгүүл зүйн гуравдугаар дамжаанд суралцдаг. “Сэтгүүлч-Нэвтрүүлэгч” гэсэн хосолсон мэргэжлээр суралцдаг. Би сэтгүүлч гэхээсээ илүү нэвтрүүлэгч болохыг хүсдэг. Мөн бага ангиасаа утга уран зохиол яруу найраг, монгол хэлний хичээлээ илүү сонирхдог байсан. Тиймээс сэтгүүлч, нэвтрүүлэгч гэдэг мэргэжлийг сонгосон. Тэмцээнд оролцох гээд хичээлээсээ гурван сарын чөлөө авч байсан. Оюутан хүнд гурван сарын чөлөө авна гэдэг мэдээж хүнд. Хичээлээ нөхөх, үндсэн хичээл гэхчлэн хийх хичээл их бий. Тиймээс энэ бүх хугацаанд намайг дэмжиж тусалсан анги хамт олон, найз нөхөд, багш нар, гэр бүлийнхэн гээд тусалж дэмжсэн бүх хүнд дахин “Баярлалаа” гэж хэлмээр байна.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ