Connect with us

Нийгэм

Б.Ууганбаяр: Иргэн бүр газар хөдлөлтийн аюулаас өөрийн болон бусдын амь насыг авран хамгаалах аргад суралцах шаардлагатай

Нийтэлсэн

-

Газар хөдлөлт бол гэнэт тохиолдож, хормын төдийд хүн ам, нийгэм, эдийн засагт асар их хор хөнөөл учруулдаг байгалийн аюулт үзэгдэл юм.

Иймд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, эрсдэлийн үнэлгээ хийх, байгаа эрсдэлийг үе шаттайгаар бууруулах, хүн амыг сургаж бэлтгэх, дадлагажуулах, дадал болгох, барилга байгууламжийн чанарыг сайжруулах, дэд бүтцээ бэхжүүлэх, гамшиг, ослын үед шуурхай хариу арга хэмжээ авах мэргэжлийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, байгууллага хоорондын зохицуулалтыг сайжруулах, гүйцэтгэх үүргийг тодорхой болгох, хариуцлагыг өндөржүүлэх, бараа материалын нөөц бүрдүүлэх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх асуудал уло орон бүрийн өмнө тулгарч байна.

Энэ ч үүднээс Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулж байгаа билээ.

Тиймээс Монгол Улсын хувьд газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх нэн түрүүний шаардлага байгаа эсэхийг байгалийн болон нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан уншигч танаа тайлбарлан хүргэхээр бэлтгэлээ.

НЭГДҮГЭЭРТ, БАЙГАЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛ
Хүн төрөлхтний түүхэнд олон хүний амь эрсэдсэн, эрүүл мэнд хохироон, эд хөрөнгө сүйдсэн, байгаль орчин доройтоон хүчтэй газар хөдлөлт ихээхэн тохиолджээ.

1556 он, Хятад улс, Шанси, 830,000 хүн амь эрсэдсэн, 1906 он, АНУ, Сан Франциско, газар хөдлөлтийн хүч нь 7.7 магнитуд, 3,000 хүн амь эрсэдсэн, 1988 он, Армян улс, 26,000 хүн амь эрсэдсэн, 1995 он, Япон улс, Ханшин-Аважи, газар хөдлөлтийн хүч нь 7.3 магнитуд, 6,434 хүн амь эрсэдсэн, 2008 он, Хятад улс, Сычуан, газар хөдлөлтийн хүч нь 8 магнитуд, 69,000 хүн амь эрсэдсэн, 2010 он, Гайти улс, газар хөдлөлтийн хүч нь 7 магнитуд, тус улсын Засгийн газрын мэдээлснээр 220,000-316,000 хүн амь эрсэдсэн, 2011 он, Япон улсын Сендай, газар хөдлөлтийн хүч нь 9 магнитуд, 15,987хүн амь эрсэдсэн, 2015 он, Непал улс, газар хөдлөлтийн хүч нь 7.8 магнитуд, 9,000 хүн амь эрсэдсэн гэсэн тоо баримт википедиа толь бичигт дурдсан байна. /энд гэмтэж бэртсэн, сураггүй алга болоон хүн, нурсан барилга байгууламжийн тоог дурдсангүй/

Монгол орны нутаг дэвсгэрт магнитуд нь 8-аас дээш хүчтэй газар хөдлөлт 4 удаа /1905 онд Булнай, Цэцэрлэгт, 1931 онд Монгол Алтай, 1957 онд Говь-Алтайн нурууны Их Богд/, магнитуд нь 7-аас дээш хүчтэй газар хөдлөлт нийтдээ 30 удаа тохиолдсон байна.

Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол орны газар хөдлөлийн идэвхжил ихээхэн нэмэгдэх боллоо. 2005 онд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн чичирхийлэл 4,053 удаа байсан бол 2015 оны байдлаар 27,300 гаруй буюу 6 дахин нэмэгджээ.

2018 оны эхнээс 2019 оны гуравдугаар cap хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 42,046 газар хөдлөлт болоон байна. 2019 он гарсаар магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 17 удаа болсон байна.

Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2005 оноос 2-З дахин, 2012 онд 4 дахин, 2013 онд энэ тоо 10 дахин их болж өссөн. 2019 оны эхний 3 сарын байдлаар 261 газар хөдлөлт болсон ба 2018 оны 3 сард болсон газар хөдлөлттэй харьцуулахад 70 газар хөдлөлтөөр ихэссэн гэсэн тоо баримт байгаа юм.

Дээрх тоо баримт бол мэргэжлийн байгууллагаас гаргасан бодит судалгаа. Эдгээр тоо баримт нь бидэнд газар хөдлөлтийн байгалийн аюул занал бодитоор байгааг харуулж байна.

ХОЁРДУГААРТ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХҮЧИН ЗҮЙЛ
Улаанбаатар хот нь Монгол Улсын хүн амын тал хувь, орон сууцны барилга, төрийн захиргааны төв байгууллагууд, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, эмнэлэг, дулааны станцууд, цахилгаан, дулаан хангамжийн сүлжээ, үйлдвэр, үйлчилгээний байгууламж, төмөр зам, шатахуун түгээх цэгүүд төвлөрсөн, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, аюулгүй байдалд нөлөө үзүүлэх болон орон нутгийн хөгжилд шууд хамаарал бүхий стратегийн байршилд оршдог.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийн эрсдэлийн үнэлгээ хийж, тодорхой тооны барилга ашиглалтын шаардлага хангахгүй байгаа талаар мэдээлэл хийснийг та бүхэн мэдэж байгаа байх. Мөн газар доорх байгууламж, зам, гүүр, дулааны станц зэрэг дэд бүтэцтэй холбоотой эрсдэлийн үнэлгээгээр ашиглалтын хугацаа хэтэрсэн, засвар шинэчлэл хийгдээгүй асуудал хөндөгдөж байгаа юм.

2013 онд Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн аюулын улмаас үүсэх эрсдэлийн үнэлгээ хийгдсэн. Үнэлгээгээр 6.6-7.6 магнитудын газар хөдлөлт тохиолдоход барилга байгууламжийн 22-50 хувь нь эвдэрч сүйдэх, 30-60 мянган хүн өртөх, нэрвэгдэх таамаг дэвшүүлсэн.
Тэгвэл газар хөдлөлтийн аюул тохиолдвол ямар хор хөнөөл, гай гарз учрах вэ?
Олон хүний амь эрсдэх, эрүүл мэнд хохирох
Сэтгэл зүйн хямралд орох, сэтгэцийн өөрчлөлтөд орох
Орон сууцны барилга нурах, эвдрэх, дахиж ашиглах боломжгүй болох
Эд хогшил эвдрэх
Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга эвдрэх, нурах
Барилга байгууламж гал түймэрт өртөх
Гэр хороололд үргэлжилсэн гал түймэр гарах
Шатахуун түгээх станц, хадгалалтын сав дэлбэрэх, гал түймэр гарах
Хий дамжуулах хоолой, хадгалалтын сав дэлбэрэх, гал түймэр гарах
Цахилгаан станц дэлбэрэх, гал түймэр гарах
Цахилгаан дамжуулах шугам эвдрэх, цахилгаан хангамж доголдох
Дулааны шугам эвдрэх, ус асгарах, дулаан хангамж доголдох
Цэвэр, бохир ус алдагдах
Химийн хорт бодис алдагдах, хүн ам, газрын хөрс хордох
Зам, гүүр эвдрэх, хөдөлгөөн хязгаарлагдах
Олон тооны барилгын нуранги үүсэх
Төмөр зам эвдрэх, хөдөлгөөн зогоох
Халдварт өвчин дэгдэх
Нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх, гэмт хэрэг өсөх
Иргэдийн шилжилт хөдөлгөөн ихсэх
Нисэх буудал эвдрэх, буултын талбай ашиглах боломжгүй болох, олон улсын тусламжийг хүлээн авахад хүндрэл учрах
Холбооны сүлжээ эвдрэн сүйдэх, холбоо зохион байгуулалт алдагдах
Үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламж эвдрэх, нурах
Удирдлага зохицуулалт, хяналт алдагдах
Төрийн үйлчилгээ доголдох
Мэргэжлийн байгууллагуудын хүч хэрэгсэл хохирол амсах
Эдийн засагт асар их хэмжээний хохирол учрах
Энэхүү хор хөнөөлөөс гадна Монгол орны газар зүйн байршлаас шалтгаалсан эрс тэс уур амьсгалтай байгаль цаг уурын хүчин зүйл нь хавсарсан эрсдэлийг өсгөж байна. Өвлийн тэсгэм хүйтэнд газар хөдлөлт тохиолдвол ямар хор хөнөөл, эрсдэл учруулах вэ? гэдэг асуудал урган гарч байгаа юм.

Өнөөдөр бодит хүчин зүйлийг хүлээн зөвшөөрч, эрсдэлийг бууруулах арга зам нь эдийн засгийн чадавхаас / цогц/ шалтгаалах тул газар хөдлөлтийн аюулыг хор хөнөөл багатай гэтлэн давах боломж, шийдлийг эрэлхийлэх хэрэгтэй.

Боломж, шийдэл нь иргэний хариуцлага, ёс зүй, соёлыг төлөвшүүлснээр хөрөнгө зарцуулахгүйгээр шийдэх гарц байна.

Я.Цэвэл гуайн Монгол хэлний тайлбар тольд хариуцлага гэдэг нь “хариуцах үйлийн нэр, хариуцсан үүрэг, хариуцаж биедээ хүлээоэн нь, үүрэг хариуцлага /хорш/’’, Монгол хэлний их тайлбар тольд “хариуцах үйлийн нэр, ажил үүргийг биедээ хүлээоэн нь” гэж тайлбарлажээ.

Салхитай, цасан шуургатай гэвэл гадагшаа явахгүй гэртээ байя, үертэй, устай гэвэл усанд ордоггүй байя, үерийн ам гэвэл тэнд суурьшдаггүй байя, өвчний голомттой гэвэл малаа туугаад эрүүл бүс рүү явдаггүй байя, гал түймэр гарах хуурайшилттай гэвэл болгоомжтой байя, машины хурдыг тааруул гэвэл түүнийг мөрддөг байя, газар хөдлөлтийн аюулаас өөрийгөө хамгаалах аргад суралцъя гэвэл дадал болгодог байя, амь насаа хамгаалъя гэвэл аюулгүй байдлыг хангадаг байя. Энэ бүгд та бидний зайлшгүй дагаж мөрдөх ёстой, анхаарч үзэх ёстой асуудал болоод байна.

Иргэн бүр газар хөдлөлтийн аюулаас өөрийн амь нас, бусдын амь насыг авран хамгаалах аргад суралцах шаардлагатай байна.

Тиймээс анх удаа Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго бол Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед нийслэлийн Засаг дарга, түүний харьяаны төр захиргааны байгууллагуудаас гадна нутаг дэвсгэрийн зарчмаар төрийн захиргааны төв байгууллагууд, агентлагууд, төрийн цэргийн байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагууд газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хамтран ажиллах хамтын ажиллагааг хэлэлцэж, хоорондын уялдаа холбоог зангидах, боловсронгуй болгох, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангахад оролцох ёстойг ойлгуулах явдал юм.

Харин 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өглөөний 07.00 цагаас 10.00 цаг хүртэлх хугацаанд машин техникийн хөдөлгөөнийг түр зогсоож, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед ард иргэд аюулгүй цэг талбайд шилжин байрлах дадлага сургуулийг 08.00 цагаас 09.30 цагийн хооронд зохион байгуулна. Энэ дадлага сургуульд иргэн бүр оролцох үүрэгтэй.

2016 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 94 дүгээр тогтоолоор нүүлгэн шилжүүлэх 31, түр цугларах 111 байршлыг тогтоосон. Иргэд 111 цэг талбайд иргэний үүргээ биелүүлж, гэр бүлээрээ оролцоно. Энэ хугацаанд Улаанбаатар хотын ажил, үйлчилгээ түр зогоож, 10.00 цагаас ажил, үйлчилгээ хэвийн байдалд шилжинэ.

Газар хөдлөлтийн аюул тохиолдоон үед иргэн бүр юун түрүүнд хаана байна, тэр газраа өөрийн аюулгүй байдлыг хангадаг, оуу, нуугд, хүлээ зарчмыг дагадаг, гэр орны аюул багатай байршлыг мэддэг, тэндээ хоргоддог, давтан хөдлөлт болохооо өмнө барилга байгууламжаао аюулгүйн шатаар гадагш гардаг, тэгэхдээ гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй үйлдлээр цэг талбайд очдог, өөртөө болон бусдад тусламж үзүүлдэг, мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр ажилладаг, тэдэнд тусалдаг дадлыг хэвшүүлэх хэрэгтэй юм.

Замын хөдөлгөөн хязгаарлах шалтгаан нь ердийн үед авто ослын улмаас замын хөдөлгөөн хаагдаж, хэрүүл маргаан, зодоондоо хүрч, хүндрэл учирдаг. Хэрвээ газар хөдлөлт тохиолдсон үед ард иргэдийг авран хамгаалах, үйл ажиллагааг хяналтад авахад машин техникийн замын хөдөлгөөнөөс шалтгаалж, төсөөлшгүй хүндрэл учирна.

Мэргэжлийн байгууллагаас газар хөдлөлт болоход машинтай хөдөлгөөн хийж байвал тэр даруй зогоох зөвлөмжийг өгдөг, үүнийг дагаж мөрдөх, шилжин байрлах дадлагыг хийж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2.1-д “гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх”, 37.2.2-т “гамшгаас хамгаалах сургалтад оролцох”, 37.2.4-д “… зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх” гэж заасны дагуу оролцох үүрэгтэй. Мөн хууль хэрэгжүүлээгүй бол хариуцлага бий.

Үргэлжлүүлээд газар хөдлөлтийн аюулд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хээрийн нөхцөлд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдэд бүр төрлийн тусламж үзүүлэх мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх дадлагыг зохион байгуулна.

Төгсгөлд бодит зүйлээ хэлэлцэж үр дүнгээ тооцно. Цаашид анхаарах асуудлаа тодорхойлж, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрт тусгах замаар эрсдэлийг бууруулахад энэ сургуулилтын бас нэгэн зорилго оршиж байгаа юм.

ЗӨВЛӨМЖ
Аюулгүй цэг талбайд шилжин байрлах дадлагатай холбогдуулан иргэн бүрт дараах зөвлөмжийг өгье.

Аюулгүй байдлыг хангахдаа газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө юу хийх, тохиолдсон үед юу хийх, тохиолдсоны дараа юу хийх вэ? гэсэн дарааллаар бэлтгэх шаардлагатай.

Газар хөдлөлт болоход барилга нурна, эсвэл нурахгүй.

Газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө юу хийх вэ?
орон сууцанд амьдардаг бол аюулгүй байршлыг урьдчилан тогтоох Жишээлбэл, даацын хана, багана, арк, ариун цэврийн өрөө, хаалга гэх мэтээр
эд хогшлыг бэхлэх
бичиг баримтыг хамтад нь хадгалах, гадагш гарахад шуурхай авах боломжтой газар хадгалах
аюулгүй байршилд шуурхай хоргодох дадлагыг гэр бүлийн гишүүн бүр хамтдаа хийх
удаан хадгалах боломжтой хоол хүнсний нөөц бүрдүүлэх
ус нөөцлөх
гар чийдэн, шүгэл, эмийн сан, скоч зэрэг шаардлагатай бусад зүйлийг бэлтгэх
химийн бодио, тэсэрч дэлбэрэх зүйлийг хадгалахгүй байх
хувцас, гутал бэлтгэх
Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед юу хийх вэ?
Барилга нураагүй үед

газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед айж, сандрахгүй, тайван байх
суу, нуугд, хүлээ зарчмыг дагаж мөрдөх
аюулгүй байршилд яаралтай хорогдох
газар хөдлөлтийн чичирхийлэл дууссаны дараа гэр бүлээрээ гадагш аюулгүй талбайд очих
гадагш гарахдаа аваарын шат ашиглах
цахилгаан шат ашиглахгүй байх
гадагш гарахдаа гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй зарчмыг дагах
бичиг баримт, хоол хүнсийг авч гарах
захиргааны байгууллагад бүртгүүлэх
утсаар ярихгүй байх
радио сонсох
цахилгаан, хий, усны шугамд гэмтэл гарсан бол эх үүсвэрийг хаах, салгаад гадагш гарах
Барилга нурсан үед

нуранги дор тайван байх
бэртэл гэмтлээ шалгах
өөртөө анхны тусламж үзүүлэх
нурангин дор ус, хүнсний зүйлийг хямгатай хэрэглэх
нуранги дороос эрэн хайх ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс, аврагчдад шүгэл үлээж дуу чимээгээр мэдэгдэх
тамхи татахгүй байх, гал гарч болзошгүй
Газар хөдлөлтийн аюул тохиолдсоны дараа юу хийх вэ?
гэр бүлийн гишүүд бүрэн гарсан эсэхийг нягтлах
нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх
жижиг хэмжээний гал түймэр унтраах болон хоёрдогч хор хөнөөлийг арилгах
мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлэх
мэргэжлийн байгууллагын заавраар ажиллах
нийтээр цугларах байранд дэглэм сахих
үймээн эмх замбараагүй байдлаас сэргийлэх

Давтан хөдлөлт болох тул барилга руу буцаж орохыг хориглоно. Хэрэв гадаа гудамжинд байхад газар хөдөлбөл дээрээо юм унах аюултай тул унаж болзошгүй зүйлээо холдож аюулгүй байдлаа хангана.

Үзвэр үйлчилгээний газарт байхад газар хөдөлбөл сандарч тэвдэлгүй тайван байж, дээрээс унаж болзошгүй зүйлээс холдон “Суу, Нуугд, Хүлээ” гэсэн зарчмын дагуу аюулгүй байдлаа ханган тухайн байгууллагын ажилтны заавраар чичэрхийлэлт дууссаны дараа “Гүйхгүй, түлхэхгүй, ярихгүй, буцахгүй” гэсэн зарчмыг баримтлан гадагш гарна.

Үзвэр үйлчилгээний газар байхдаа яарч сандарч гүйн аюулгүй гарцыг таглах, бөөгнөрөхөөс урьдчилан сэргийлнэ.

Машин дотор байхад газар хөдөлбөл нэн даруй машинаа дээрээс юм унахгүй аюулгүй газар хүргэж замын баруун гар талд гарч зогсон машинаа унтрааж, чичэрхийлэлт намдахыг хүлээнэ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.

Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.

 

Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.

Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент5 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм5 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм5 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм8 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм8 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад8 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент8 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм9 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент10 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм10 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр10 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм10 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим