Connect with us

Эдийн засаг

Симуляцийн аргаар эдийн засгийн коридорын үр ашгийг гаргаж ирсэн

Нийтэлсэн

-

Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй 32 орны нэг. Иймээс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн судалгаа, шинжилгээний үр дүн бидний хувьд маш чухал. Тэгвэл дээр судалгааны төв сүүлийн жилүүдэд “симуляци”-ийн аргыг ашиглаж, улс орнуудад бодит, хараат бус судалгаа хийж өгч байна. Энэ арга нь олон улсын анхаарлыг ихэд татах болжээ. Энэ талаар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Э.Одбаяртай ярилцлаа

-Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв /ДГХБО-ын ОУСТ/ сүүлийн жилүүдэд судалгаа, шинжилгээндээ “Симуляци”-ийн аргыг ашиглах боллоо.Та бүхний ашиглаж байгаа судалгааны энэ аргыг далайд гарцгүй хөгжиж буй бусад улс орнууд ч мөн ихэд сонирхож, туршлага судлах сонирхлоо илэрхийлээд байгааг дууллаа. Судалгааны шинэ арга барил дэлхий нийтэд эрэлттэй байгаа энэ үед манай агентлагийн уншигчдад “Симуляци” гэх энэ аргыг тайлбарлаж өгөхгүй юу? Үүнийг дэлхий нийтэд хэр өргөн ашиглаж байна?

-Симуляци гэдэг нь тооцон бодох шинжлэх ухаан /эсвэл шинжлэх ухааны тооцоолол зүй/ юм. Байгалийн болон нийгмийн шинжлэх ухаанууд, инженерчлэлийн бодлогуудыг компьютер ашиглан шинжлэх ба шийдэх, эдгээр бодлогуудад зориулсан математикийн загварууд болон тоон аргуудыг бий болгох асуудлыг судалдаг салбар гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тодорхой нөхцөл байдлын өгөгдөл дээр суурилан тодорхой загварын дагуу аливаа үр дүн, үр дагаврыг урьдчилан тооцох, дүгнэхэд ашигладаг аргачлал гэсэн үг юм.

Тодруулбал, аливаа улс орон болон олон улсын байгууллагууд тодорхой нэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн өмнө тус арга хэмжээний нийгэм, эдийн засгийн үр ашиг, давуу болон сөрөг талыг судалгаагаар эсвэл симуляци ашиглан тодорхойлсны үндсэн дээр тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай болон боломжтой эсэхийг шийдэж, түүний үндсэн дээр хэрэгжүүлдэг.

Газарзүйн симуляци буюу тооцооллын модель /Institute of Developing Economies-Geographical Simulation Model/–ийг Япон Улсын Гадаад худалдааг дэмжих байгууллага /Japan External Trade Organization-JETRO/–ын Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэнгийн Газарзүйн эдийн засгийн судалгааны газрын захирал Сатору Кумагай бүтээсэн бөгөөд 2016 оноос манай олон улсын судалгааны төв тус хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж, уг симуляцийн моделийг Монголын болон бусад далайд гарцгүй олон улсын хөгжиж буй орнуудын төр засгийн байгууллага, агентлаг, их дээд сургууль болон судлаач, хэрэглэгч нарт танилцуулан судалгаандаа ашиглаж эхэлсэн. Уг симуляцийн моделийг өнөөдөр хөгжингүй орнууд, зүүн өмнөд Азийн орнууд болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд өргөнөөр ашиглаж байна. Азийн хөгжлийн банк аливаа дэд бүтцийн төслийг санхүүжүүлэхээсээ өмнө энэхүү симуляцийн моделийг ашигладаг.

Энэ судалгааны аргыг ашиглах нь хэр ач холбогдолтой вэ?

-Тус судалгааны арга/моделийн гол суурь нь эдийн засгийн болон статистикийн тоон өгөгдлүүд бөгөөд энэхүү моделийг дэд бүтцийн төслүүд, тэдгээрийн хөрөнгө оруулалтын боломж, бүс нутгийн болон дотоодын дэд бүтцийн төслүүд, бүтээн байгуулалтыг хийхэд ашигладаг бөгөөд маш нарийн, батлагдсан тоон өгөгдлүүдийг оруулж, урьдчилсан тооцооллыг хэд хэдэн хувилбараар гаргаж ирдэг. Тухайлбал худалдааны эргэлт, худалдаа хөнгөвчлөл, дэд бүтэц болон замын сүлжээ, хууль эрх зүйн уялдаа холбоо зэрэг нөхцөлүүдийг нарийн оруулсны үр дүнд тухайн төслийн нийгэм, техник эдийн засгийн үзүүлэлт, үр ашгийг өсөлт бууралттай нь, мөн салбараар нь гаргаж ирдэг ихээхэн ач холбогдолтой аргачлал юм.

-Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хэд хэдэн мега төсөл бий. Танай олон улсын судалгааны төв энэхүү симуляцийг ашиглан Монгол Улсад хамааралтай ямар судалгаа хийсэн бэ?

–Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвөөс 2017 онд уг моделийг ашиглан Монгол Улс, ОХУ болон БНХАУ-ын хоорондын эдийн засгийн гурван коридорын үр ашгийн талаар судалгаа хийсэн. Аливаа судалгаа хийхэд нарийн батлагдсан тоо баримтад суурилж хийдэг. ОУСТ нь ҮСХ-той нягт хамтын ажиллагаатай байдаг нь энэхүү судалгаанд чухал ач холбогдолтой байсан. Ингэснээр Монгол Улсаа ч энэхүү системийн дата төвд багтаагаад авсан. Мөн энэхүү судалгаа нь хоёр хөрштэй байгуулах гэж буй эдийн засгийн коридорын чиглэлээр хийгдсэн анхны симуляци юм.

-Эдийн засгийн коридор дээр эдийн засгийн үзүүлэлтийг нь урьдчилан таамагласан судалгааг анх удаа хийсэн гэлээ. Манай улс ямар ашиг хүртэх, бидэнд ямар боломж байгаа талаар хүмүүс их сонирхдог шүү дээ? Энэ судалгааны үр дүн хэр гарав? Энэ судалгаа Монгол Улсын хувьд хэр ач холбогдолтой вэ?

–Тус судалгаагаар дээрх гурван улсын хооронд яригдаж байгаа баруун, төв болон зүүн эдийн засгийн коридорын нийгэм, эдийн засгийн 2030 он гэхэд гарах үр ашгийг салбар салбараар нь тодорхой гаргаж ирсэн.

Тухайлбал бид дэд бүтцийн хувьд олон улсын стандартын авто зам бүрэн баригдаж дууссан, төмөр зам нь хоёр урсгалтайгаар өргөтгөл хийгдсэн, гурван улсын хил, гааль болон бусад хууль эрх зүйн баримт бичгүүдийн уялдаа холбоо сайтар хангагдсан, Дэлхий худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр бүрэн хэрэгжиж эхэлсэн байх гэсэн угтвар нөхцөлийг авч үзээд ийм тохиолдолд аль коридорыг хөгжүүлэхэд эдийн засгийн хувьд илүү ашигтай мөн аль улс нь илүү ашиг хүртэх эсэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа зэрэг салбаруудын аль нь илүү хөгжихөөр байгааг судалсан.

Судалгааны үр дүнд гурван улсын хоорондох коридорын төв коридор нь хамгийн ашигтай байхаар гарсан. Хамгийн өндөр ашгийг БНХАУ хүртэхээр харагдаж байна.Хоёр хөршийн бараа бүтээгдэхүүн Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөхөд түүнийг дагасан бусад салбараас манай улсын эдийн засагт 500 орчим сая ам.долларын орлого орох магадлалтай байна гэж гарсан.

Түүнчлэн үйлчилгээний салбар илүү хөгжих таамаг гарсан бөгөөд улмаар уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй болон оёмол сүлжмэл бүтээгдэхүүний арилжаа, хувцас үйлдвэрлэлийн салбар илүү ашигтай байна гэсэн тооцоо гарсан. Цаашлаад Европын холбооны орнуудад худалдааны эргэлт өсөж, ашигтай байхаар гарсан.

Мэдээж эдгээр үр ашгийг хүртэхийн тулд зөв тогтвортой бодлого боловсруулж, таатай, тодорхой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн коридорын бүтээн байгуулалтыг зөвхөн зам тавих биш цогцоор нь харж, уялдаа холбоог сайтар хангаснаар хүрэх үр дүн Монгол Улсын хувьд ч ашигтай байх юм байна гэсэн утгатай зөвлөмж гарсан.

Цаашид Монгол болон бусад ДГХБО-ын дэд бүтцийн болон аливаа дотоод орон нутгийн хөгжлийг уг моделийг ашиглан эдийн засгийн үр ашгийг тооцоолон гаргаснаар цаг хугацаа хэмнэх, алдаа мадаг багатай шийдвэр гаргах, хөгжлийг хэсэгчлэн биш цогцоор нь шийдэх чухал ач холбогдолтой юм.

Иймд бид аливаа төр засгийн бодлого шийдвэрийг гаргахдаа сайтар судалж, нарийн тоо баримт, тооцоо судалгаанд үндэслэн гаргахын ач холбогдлыг үргэлж хэлж зөвлөж байдаг юм.

-Мэдээж, аливаа судалгааны программ ашиглахад тодорхой өртөгтэй байдаг. Тэгвэл та бүхний ашиглаж байгаа энэхүү симуляцийн систем нь үнэ өртгийн хувьд хэр байдаг вэ? Манай судлаачид, судалгааны байгууллагууд ашиглах боломж нь хэр байдаг вэ?

Одоогийн байдлаар үнэгүй ашиглаж болохоор байгаа. Монгол Улсын судлаачид, судалгааны байгууллагууд болон их дээд сургуулиуд манай олон улсын судалгааны төвөөр дамжуулан үнэгүй ашиглах бүрэн боломжтой. Энэ талаарх тусгай сургалтын арга хэмжээг бид олон улсын судлаачидтайгаа хамтраад Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулсан ба тус симуляцийг ашиглан хийсэн судалгаагаа 2017 онд танилцуулж байсан.

Мэдээж өнөө үед юм бүхэн өөрийн өртөг үнэлгээтэй, ашиглалтын зардалтай байдаг. Энэ систем эсвэл программ өөрөө маш том программ бас багагүй зардлаар хийгдсэн программ байдаг. Энэхүү программын оюуны өмчийн гэрчилгээний эзэн нь Япон Улсын Гадаад худалдааг дэмжих байгууллага (Japan External Trade Organization-JETRO)–ын Хөгжиж буй эдийн засгийн хүрээлэн (Institute of Developing Economies) юм.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын зарим судлаачид бас далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрдэмтэд энэхүү моделийг манай Олон улсын судалгааны төвөөр дамжуулан ашиглаж байна.

Мөн бид Япон Улсын Гадаад худалдааг дэмжих байгууллага (Japan External Trade Organization-JETRO)-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ДГХБО-д уг моделийг ашиглан судалгааны ажлаа өөр орнуудад үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Тухайлбал бид хамтраад 2019 оны хоёрдугаар сард Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан ДГХБО-ын Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг хянах Европ, Азийн бүсийн хурлын үеэр тус моделийг ашиглан Монгол болон Лаос Улсад хийсэн судалгаагаа танилцуулж, сонирхсон бусад ДГХБО-д тус моделийг ашиглан судалгаа хийх боломжтой талаар сурталчилсан. Мөн БНХАУ-ын Бүс ба зам санаачилгад Азийн бүх ДГХБО хамрагдах тул цаашид энэ чиглэлээр уг моделийг ашиглан тус санаачилгын нийгэм, эдийн засгийн үр ашгийг тооцоолох судалгаа хийх хэрэгцээ шаардлага маш их байгаа гэж харж байгаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим